Хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулах семинар зохион байгуулагдлаа

2021-11-19 701

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулах” семинарыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран  2021 оны 11 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү семинарын нээлтэд МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа нар оролцсон бөгөөд ОУХБ-ын мэргэжилтэн Рене Роберт хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах арга зүйгээр хангаж, семинарын үйл ажиллагааг удирдан чиглүүлэв.

Семинарт МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын хяналтын газар болон нийслэл, орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудын хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын 35 улсын /ахлах/ байцаагч оролцлоо.

Холбоотой мэдээ

Хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулах семинар зохион байгуулагдлаа

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой х

2021-11-19

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газарт хийх нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулав

Туул голын сав дагуух түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газруудын нөхөн сэргээлтийн аргачл

2021-10-26

Цахим сургалт зохион байгуулагдлаа

Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох зөвшөөрөл, мэдэгдлийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх IGOV

2021-10-11

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.