Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.11.04/

2021-11-04 352

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 154 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 28.124 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 137 объектын 57.597 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, бодисыг зааврын дагуу ашиглаагүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:

Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 2 цэгт хяналт шалгалт хийхэд иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй дутагдал илэрчээ.

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын 2 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд дархлаажуулалтын цэгийн зохион байгуулалт хангалтгүй дутагдал илэрчээ. Дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 19 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр 473 тээврийн хэрэгслээр орсон 769 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 234 зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх ПГУ шинжилгээ авч нэвтрүүллээ. Улсын хилээр гарсан 455 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 680 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийсэн байна.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 44 аж ахуйн нэгжийн 1920.5 тн түүхий эд, бараа бүтээгдэхүүн (815,1 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 841 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 27,4 тн эм эмнэлэгийн хэрэгсэл, 207 тн гоо сайхан ахуйн бараа зэрэг) импортлогдсоныг хилийн хяналтад хамруулан, хилээс чөлөөлсөн байна.

Аюултай хог хаягдлын хяналт:

Улаанбаатар хотын аюултай хог хаягдал устгалын хоёр төвлөрсөн байгууламжид 248 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 42 тусгаарлан ажиглах байр, 13 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 10 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 313 цэгээс 13038.8 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 13038.8 кг хогийг устгаснаас 12138.1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 1390.6 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Энэ үйл ажиллагаанд 16 тээврийн хэрэгсэл, 60 хүн ажилласан.

Оршуулах үйл ажиллагаа:

Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй 2 цогцос оршоох үйл ажиллагаа, 184 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн хяналт тавин ажиллаж, ажиллагаанд оролцож байгаа талийгаачийн ар гэрийн хүмүүсийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.11.10/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 286 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-11-10

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.11.04/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 154 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-11-04

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.28/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 154 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-29

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.