Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газарт хийх нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулав

2021-10-26 192

Туул голын сав дагуух түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газруудын нөхөн сэргээлтийн аргачлал танилцуулах сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, МХЕГ болон “Ногоон титэм” ХХК хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтаар Туул голын сав газар буюу Улаанбаатар хот, Төв аймгийн Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүдэд холбогдох хууль, дүрэм журам, стандарт болон нөхөн сэргээлт хийх аргачлалийг сурталчлах, Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон ордуудад дээрх стандарт аргачлалыг хэрхэн ашиглах зэрэг мэдлэг, мэдээлэл өгчээ.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Байгаль орчны засаглал” төслийн хүрээнд “Ногоон  титэм” ХХК-ийн боловсруулсан “Туул голын сав дагуух түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газрыг нөхөн сэргээх аргачлал”, загвар нөхөн сэргээлтийг танилцуулж, мэдлэг туршлага солилцлоо.

Холбоотой мэдээ

Хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулах семинар зохион байгуулагдлаа

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой х

2021-11-19

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газарт хийх нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулав

Туул голын сав дагуух түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газруудын нөхөн сэргээлтийн аргачл

2021-10-26

Цахим сургалт зохион байгуулагдлаа

Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох зөвшөөрөл, мэдэгдлийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх IGOV

2021-10-11

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.