Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.01/

2021-10-01 420

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 216 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 78.447 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 279 объектын 135.443 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналт шалгалтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй зөрчил илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд БЗД, ЧД, СБД, ХУД, НД, БХД, БГД-ийн хүнсний худалдаа, үйлчилгээний 97 объектын 12528 м.кв, 7 эрүүл мэндийн байгууллагын 2276 м.кв, сургалтын 4 обьектын 1699 м.кв, нийтийн эзэмшлийн 2 обьектын 1070м.кв, бусад 76 байгууллагын 17319 м.кв, нийт 186 объектын 34892 м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх явцад хяналт тавин ажилласан байна.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Баруун буяны төв цогцолборт 7, Баянзүрх дүүрэгт байрлах Зүүн буяны төв цогцолборт 4, нийт 11  шарилыг чандарлах үйл явцад ашигласан тэргэнцэр, өрөөний хана, шал, хаалга, цогцос хадгалах хэсэг, гадна талбай, чандарлах зуух, хутгуур, дамнуурга, багаж хэрэгсэл зэрэг нийт 2450 м.кв талбайд Улаанбаатар буян ХХК-ийн багийн хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, талийгаачийн ар гэрийн хүмүүсийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулан мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:

Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 2 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангалтгүй зөрчил илэрсэн байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 919 тээврийн хэрэгсэл, 797 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийж 26 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлэн, энгийн горимоор нэвтэрсэн 533 зорчигчоос Коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээ авсан байна. Улсын хилээр гарсан 685 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 1312 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн терминалиудад 15 тир автомашинаар 254.5 тн бараа бүтээгдэхүүн /10.7 тн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, 38.4 тн мал эмнэлгийн гаралтай бүтээгдэхүүн, 94.3 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 36.9 тн ахуйн бараа, 53.7 тн сэлбэг хэрэгсэл, түүвэр ачаа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 47 аж ахуйн нэгжийн 1677.2 тн /Импортоор 287 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 25 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 302400 ширхэг өндөг, 639,1 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 95,8 тн ахуйн бараа, 17.3 тн эм эмнэлэгийн хэрэгсэл зэрэг/ бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөллөө. Мөн DHL буухиа шуудангийн импортын хяналтаар 160.32 кг, экспортын хяналтаар 18.58 кг илгээмжийн ачаа тус тус хяналт шалгалтанд хамрагдаж хилээр нэвтрүүлсэн байна.

Лабораторийн шинжилгээ:

2021.09.30-ны өдөр улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид шинжилгээнд 537 дээж хүлээн авч, 225 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Удирдамж, Улсын байцаагчаас ирүүлсэн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, Орчны усны шинжилгээний 8, Ковид-19-тэй холбоотой яаралтай шинжилгээнд ирүүлсэн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, нийт 12 дээж шаардлага хангаагүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

“Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 114 аж ахуйн нэгж байгууллага, иргэн хамруулан хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам зөрчсөн 12 зөрчил илрүүлж 9 буюу 75 хувийг арилгуулж, УОК-ийн 41-р тушаал, халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаагүй, улсын байцаагчийн зөвлөмж шаардлага биелүүлээгүй нэг аж ахуйн нэгжид ЗТХ-ийн 15.2-ийн 1.1 дэх заалтаар 500.0 мян.төгрөгийн торгууль ногдуулав.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.14/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 190 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-14

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.02/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 189 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-02

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.01/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 216 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-01

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.