Ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрийн тээвэрлэлт, тусгай байгууламжийн хадгалалтад шилжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавилаа

2021-09-30 582

МХЕГ, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ашиглагдаж байсан болон ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрүүдийг тусгай байгууламжийн хадгалалтад шилжүүлэх, үүсгүүрүүдийг тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж ажиллалаа.

Тус үйлдвэрийн газар нь үндсэн таван чиглэлээр 130 гаруй цацрагийн үүсгүүрийг холбогдох тусгай зөвшөөрөлтэйгөөр ашигладаг бөгөөд болзошгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор цацрагийн үүсгүүрийн эрсдэлийн үнэлгээ хийж үүсгүүрийн ашиглалтын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Цөмийн энергийн тухай хуулийн дагуу технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийг тусгай байгууламжид төвлөрүүлэн хадгалуулах зохицуулалттай байдаг. Мөн эзэмшигч нь тодорхойгүй, хаягдсан цацраг идэвхт материалыг эрх бүхий байгууллагын хяналтан дор уг тусгай байгууламжид үнэ төлбөргүй шилжүүлдэг.

Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд цацрагийн үүсгүүрийг худалдаж авахдаа нийлүүлэгч эсвэл үйлдвэрлэгчтэй 2 талт гэрээг байгуулж, уг гэрээнд ашиглалтын хугацаа дууссаны дараа үүсгүүрийг үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид буцаах асуудлыг тусгасан байх шаардлагатай.

Цацрагийн үүсгүүрийн тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл, холбогдох мэдээллийг https://igov.mn/, http://inspection.gov.mn/new/ цахим хуудсаар авах бүрэн боломжтой.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.14/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 190 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-14

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.02/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 189 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-02

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.01/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 216 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-01

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.