Коронавирусийн мутацлагдсан хувилбар хил дамжин тархах эрсдэл байсаар байна

2021-09-24 436

Энэ оны эхнээс 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хилээр орсон 182 864 тээврийн хэрэгсэл, 203 691 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийж, 18 355 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлээд байна. Мөн хугацаанд зөөвөрлөгдсөн 638 тохиолдол батлагдсан ба хилийн нэвтрэх цэгт энгийн горимоор нэвтэрсэн 8818 зорчигчоос коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээг авахад 85 тохиолдол эерэг гарчээ.

Үүнээс харвал  коронавирусийн мутацлагдсан хувилбар хил дамжин тархах эрсдэл байсаар байна.

Хилийн боомтод ажиллаж буй хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах, улсын байцаагчдыг чадавхжуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Улсын хилийн боомт, гүний хяналтын бүсэд Ковид-19 халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах” сэдэвт  цахим сургалтыг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.  Уг сургалтыг ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ,  Монголын халдваргүйтгэл,  ахуйн шавж, мэрэгчтэй тэмцэх холбоо  зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулснаараа онцлог юм.

ДЭМБ-ын мэргэжилтэн, тархвар судлаач Б.Дуламрагчаа, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, ЗӨСҮТ-ийн тархвар судлаач Ц.Энхбаяр, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга С.Хонгорзул, МХЕГ-ын хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар нар цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ. Мөн албаны бусад хүмүүс агаарын болон хуурай зам, хилийн боомт, гүний хяналтын бүс дэх хяналт, халдвар хамгаалал, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтад 100 гаруй улсын байцаагч цахимаар хамрагдлаа.

 

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.14/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 190 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-14

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.02/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 189 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-02

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.01/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 216 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-01

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.