Хууль бусаар тарвага агнасан, худалдаалсан, тээвэрлэсэн 26 зөрчлийг илрүүлжээ

2021-09-23 928
Өвөрхангай аймгийн сумдын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хамтран хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг, шалгалтыг  7-11 сар хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумдад 2021 онд нийт хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн 26 зөрчлийг илрүүлж, зөрчил үйлдсэн 24 иргэнд нийт 3.570.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчин учирсан хохирлын 23.576.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 91 тарваганы нойтон мах, 20 ширхэг калибр бууг тус тус хурааж зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭВИЙН БАЙНА

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх, нам даралтын зуух бүхий аж ахуйн нэгжүүдэд “Тавантолгой түл

2022-01-08

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГИЙН ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайдын 142 дугаар тушаалаар өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн агаарын чанар

2022-01-08

2180 ГАРУЙ ТОМ БОЛОН БАГА ОВРЫН НАМ ДАРАЛТЫН ЗУУХАНД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн хэмжээнд ага

2022-01-07

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.