Хяналт шалгалтыг “Ковидын горим”-д шилжүүлжээ

2021-09-15 1028

Цар тахал эхэлснээс хойш Мэргэжлийн хяналтын байгууллага халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалт зэрэгт тавих хяналтад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Мөн зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээг авч байгаа юм. Харин “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэлх арга хэмжээг авч байна.

9 дүгээр сарын 01-нээс эхлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан баг бүрэлдэхүүн  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү шалгалтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд суудлын хүчин чадлыг хэтрүүлэх, агааржуулалт хангалтгүй,  халдваргүйтгэл хийгээгүй, гар халдваргүйжүүлэх бодис болон халуун хэмжигч байхгүй зэрэг зөрчлүүд илэрч байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Element’s баар тусгай зөвшөөрөлгүй атлаа согтууруулах ундаагаар үйлчилсэн, хариуцлагын гэрээ зөрчсөн, /халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаагүй, залуучууд маш олноор цугларч бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зай бариулаагүй/ цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчилтэй байсан учир тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

БШУЯ-аас “9 дүгээр  сарын 12-ны өдрийн байдлаар Ковидын нийт өвчлөлийн 19.5 хувийг 0-18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Хичээл эхлэхээс өмнө энэ үзүүлэлт 19.8 хувьтай байсан. Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэн нь халдварын тархалтад нөлөө үзүүлээгүй, өвчилж байгаа хүүхдүүдийн 77.4 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авчээ гэсэн дүгнэлт хийсэн”-ээ мэдээлсэн. Иймд иргэн та хариуцлагтай байж халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.14/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 190 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-14

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.02/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 189 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-02

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.01/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 216 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-01

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.