Окумацү Хидэки: Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавх бэхжихэд тодорхой хувь нэмэр оруулна

2021-09-14 326

Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/-ээс Монгол Улсад хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд Хамгаалах хэрэгслийн туршилтын лабораторийн тоног төхөөрөмжийн бүтэц, үйл ажиллагааг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

Төслийн багийн мэргэжилтэн Окумацү Хидэки сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хамгаалах хэрэгслийн туршилтын лаборатори ашиглалтад орсноор Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавх бэхжихэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Хамгаалах хэрэгслийн туршилтын лабораторид хамгаалалтын дуулганы туршилт хийх 4,  ажлын тусгай гуталны туршилт хийх 2, бүх төрлийн олс, уяа, бүс, ган татуургын бат бөхийн үзүүлэлтийг тодорхойлох олон үйлдэлт тоног төхөөрөмжүүд суурилагдсан байна.

“Ньюбогат” ХХК-ийн захирал Ш.Нэргүй байцаагчидтай хамтран дээрх тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж танилцууллаа. Сургалтад МХЕГ, НМХГ, ХНХШТөвийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид бүрэн хамрагдлаа.

Холбоотой мэдээ

Окумацү Хидэки: Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавх бэхжихэд тодорхой хувь нэмэр оруулна

Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/-ээс Монгол Улсад хэрэгжүүлж буй “Барилгын

2021-09-14

ОУХБ-тай хамтран вебинар зохион байгууллаа

“Хөдөлмөрийн хяналтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж, ашиглах талаарх олон улсын туршлага,

2021-08-23

“Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт” онлайн сургалт зохион байгууллаа

Элсэлтийн ерөнхий шалгалт, хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан бүх шатны сургалтын

2021-08-18

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.