Вакцины бүрэн тунд хамрагдсан ч урьдчилан сэргийлэх шаардлагатай

2021-05-27 2444

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын II тунгийн тарилга ихэнх аймагт энэ долоо хоногоос эхлэж байна. Вакцины нэгдүгээр тунд орон нутгийн иргэдийн 80 гаруй хувь нь хамрагдаад байгаа бөгөөд товлолын хугацаандаа хоёрдугаар тунгаа тариулснаар коронавируст халдварын эсрэг бүрэн тунд хамрагдах юм. Хэдийгээр бүрэн тунд хамрагдсан ч вакцин тариулснаас хойш 14 -21 хоногийн хугацаанд халдвар авахаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай.

Ирэх сарын дунд үе гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаа хүртэл аль болох орон нутаг, бусад аймаг, сумд руу зорчихгүй байх, ялангуяа вакцинд хамрагдаагүй 17 хүртэл насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, орон нутаг руу явуулахгүй байх, халдвараас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Иймд коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, даван гарахын төлөө хамтдаа хичээхийг уриалж байна.

Холбоотой мэдээ

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.