“Нэг хаалга – Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээнд 500 албан хаагч оролцож байна

2021-02-11 578

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотыг “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл шилжүүлсэн бөгөөд энэ хугацаанд “Нэг хаалга – Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 500 албан хаагч чиг үүргийн дагуу оролцож, шинжилгээ авах цэгүүдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд байнгын хяналт тавин ажиллаж байна.

Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажиллаж буй хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд чанар, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлж ажиллана.

Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг даган мөрдөж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумихын төлөө хамтдаа хичээж, цахимаар шинэлэхийг уриалж байна.

 

Холбоотой мэдээ

ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 150 МЯНГАН ТУН АНГЛИЙН ОКСФОРДЫН “АСТРАЗЕНЕКА” ВАКЦИНЫГ ТАТАЖ АВЛАА

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мум

2021-02-22

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТҮВШИНГ ДӨРВӨН ӨНГӨӨР АНГИЛНА

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болж “Коронавируст халдвар

2021-02-21

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.