Төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг түр хугацаагаар зогсоолоо

2020-11-12 1655

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 178 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан МХЕГ-ын Шуурхай штаб хуралдаж мэргэжлийн хяналтын байгууллагын хариу арга хэмжээнд тодотгол хийж тусгайлсан чиг үүргийн дагуу ажиллах, төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг түр хугацаагаар зогсоож коронавируст халдвартай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авахаар боллоо. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эрчим хүч, ус, дулаан хангамж, хүнс, эрүүл мэнд зэрэг байгууллагуудад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, байнгын тандалт хийн бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Иргэд, аж ахуйн нэгжээс МХЕГ-ын 264786 болон НМХГ-ын 7012-8012 дугаарын утсаар санал хүсэлт, өргөдөл гомдол, мэдээллийг хүлээн авч байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хариуцлагатай жижүүрийг 24 цагаар томилон үүссэн нөхцөл байдалд хариу арга  хэмжээг шуурхай авч ажилласаар байна.

 

Холбоотой мэдээ

Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам (УОК-ын даргын 18-р тушаал)

Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам (УОК-ын даргын

2021-02-24

Танд зөвлөе: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эдгээрийг анхаараарай

[video width="1920" height="1080" mp4="http://inspection.gov.mn/new/wp-content/uploads/2021/02/01_HO

2021-02-12

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.