Цар тахалтай тэмцэж буй манай улсын арга барилыг тэргүүн туршлагаар тодорхойлжээ

2020-11-04 234

С.ЮМСҮРЭН

ДЭМБ-аас цар тахлын хоёрдугаар давлагаа гарсныг анхааруулсан, мөн манай улстай хил залгаа бүс нутгуудад өвчлөл эрс нэмэгдэж буйтай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Цагааннуур, Боршоо боомтыг хаагаад байгаа юм. Сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж буй жолооч нараас халдвар илэрч байгаа нь байдлыг улам эрсдэлтэй болгожээ. Одоогоор нийт 30 жолоочоос халдвар илрээд байгаа аж. Нийт халдварын нөхцөл байдлын тухайд зөөвөрлөгдөн орж ирсэн 349 тохиолдлыг илрүүлж, үүнээс 313 нь эдгэрч, 36 нь одоо эмчилгээ хийлгэж байна.

Холбогдох байгууллагууд гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг тасралтгүй зохион байгуулснаар хүндэтгэн үзэх таван шалгуурт тэнцэх болон нэн хүнд нөхцөлд байгаа иргэдийн тоо өмнөх саруудтай харьцуулахад эрс буурчээ. Гэхдээ гадаадаас ирж буй иргэд тусгаарлалтын 21 хоногийг багасгаж өгөхийг хүсэж байгаа ч ийм боломж байхгүйг холбогдох албаныхан тайлбарлаж байна. Тодруулбал, дэлхийн улс орнуудад 14 хоногоос дээш хугацаанд халдвар илэрч буй учир гадаадаас ирж байгаа иргэдийг 21 хоног тусгаарласнаар дотооддоо халдвар алдахгүй байх нөхцөл бүрдэж байгаа аж.

Халдварын шинж тэмдэггүй хүн халдвар тараах тохиолдол сүүлийн үед нэмэгдэж, хүнээс амьтанд халдварлаж буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа ч хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт хамгийн үр дүнтэй байгааг ДЭМБ онцолж байна. Коронавирусийн анхны тохиолдол БНХАУ-д бүртгэгдсэнээс хойш арван сар өнгөрчээ. Энэ хугацаанд манай улс хөл хорио тогтоох, хилээ хаах зэргээр шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ халдвар хамгааллын дэглэмийг бүх нийтээр өндөр түвшинд сахиж чадаж байгаа тул халдварыг дотооддоо алдаагүй улс орны тоонд багтсан хэвээр байна. Олон улсын хурал цуглаанд манай улсыг эрсдэлтэй нөхцөл байдлыг зөв үнэлж төлөвлөн, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, хэрэгжүүлж буй арга барилыг тэргүүн туршлага болгон ярьж байна.

Ерөнхийдөө цар тахлын нөхцөл байдал ийм байхад сүүлийн өдрүүдэд коронавирусийг дотооддоо алдсан, түүнийгээ нууж байгаа гэх мэт мэдээлэл гарч, олон нийтийг төөрөгдүүлж байна. Иймд энэ тухай болон бусад асуудлаар холбогдох албаны хүмүүсээс хариулт авсан юм.

Холбоотой мэдээ

Шинэтгэлийг ШИНЭ МЭДЛЭГ ЧАДВАРААР

Төрийн албаны зөвлөл энэ оны 5 дугаар сараас эхлэн цахим гарын авлага гаргаж, цаг үеийн хүндрэл бэрх

2020-11-25

Л.Жаргалсайхан: Монголд цианитын хууль бус хэрэглээ байхгүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа. -Өргөн хэрэглээ

2020-11-06

Тэд сандарч, бид назгайрч байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өчигдөр 14.18 цагт очиход иргэдийн халууныг хэмжихгүй, гараа ариу

2020-11-05

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.