Нийслэлд 39,9 тн түүхий нүүрс оруулахыг завджээ

2020-10-13 116

Нийслэлийн авто тээврийн найман товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд орон нутгаас түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэйгээр 24 цагийн туршид хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад авто тээврийн шалган нэвтрүүлэх Хонхор, Эмээлт товчоогоор 2020 оны 10 дугаар сарын 05-12-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүллээ. Хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан дөрвөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Иргэн Та түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж , агаар орчны бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгээрэй.

 

Холбоотой мэдээ

Нийслэлд 39,9 тн түүхий нүүрс оруулахыг завджээ

Нийслэлийн авто тээврийн найман товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд орон нутгаас түүхий нүүрс

2020-10-13

Уянга суманд 56.1 га талбайг нөхөн сэргээв

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байгуулла

2020-10-12

Малын эмийн сангуудад шалгалт хийжээ

"Зах зээлд нийлүүлж буй малын эм, тэжээлийн нэмэлтийн улсын бүртгэл, шинжилгээ, баталгаажилт, жороор

2020-10-12

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.