Шадар сайд Я.Содбаатар Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

2020-10-12 181

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллах үеэр орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, улсын байцаагчидтай уулзалт хийж, хяналт шалгалт, үйл ажиллагаатай танилцав. Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн бодлого тогтвортой, мэргэшсэн байх, улсын байцаагчийг мэргэшүүлэх, нийгмийн асуудалд анхаарахыг онцлоод нийт албан хаагчдад ажлын сахилга хариуцлагыг сайжруулж, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг орон нутагт төгөлдөржүүлэхийг үүрэг болголоо. Мөн тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МХЕГ-ын дарга Т.Гантулга, дэд дарга Д.Энхсайхан нар ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр горимоор нэвтрүүлэхтэй холбогдуулан хэрэгжүүлж буй “Ногоон гарц” нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, Тавантолгой – Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэр, Цагаан хадны суурьшлийн бүс /Тайван зогсоол/, Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, иргэдтэй уулзжээ.

Холбоотой мэдээ

Шадар сайд Я.Содбаатар Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллах үеэр

2020-10-12

ЕБС, цэцэрлэгийн багш, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдлыг шалгав

Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ оны төлөвлөгөөт ажлын хүрээнд  хүүхдийн байгууллагын ажиллагсд

2020-10-09

Болзошгүй химийн ослын үед авах хариу арга хэмжээнд суралцав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хилийн боомтод гарч болзошгүй химийн ослын үед авах хариу арга

2020-10-06

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.