Цацрагийн болзошгүй нөлөөлөлд тандалт судалгаа хийжээ

2020-09-30 82

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн байрлаж байсан талбай, буудлагын цэг болон хээрийн байрлал, агуулах байрлаж байсан газруудад цацрагийн үүсгүүр илрүүлэх тандалт хийжээ. Тухайлбал, Ховд аймгийн зэвсэгт хүчний 123 дугаар анги, Булган сумын агаарын цэргийн 305 дугаар анги, Үенч сумын Хилийн цэргийн 130 дугаар ангиудыг хамруулан цацрагийн үүсгүүр илрүүлэх зориулалттай /Pack-eye FHT-1377 гамма болон нейтрон туяаны цацрагийн хайлтын төхөөрөмж, NGH загварын 3575-977 хувийн дугаартай Identifinder-2/ багажаар тандалт судалгаа хийхэд 0.01-0.10 микроЗиверт/цаг буюу байгалийн дэвсгэр түвшний цацрагийн изотопийн идэвхжилийн хэмжээнд байжээ.

Ховд аймагт энэ төрлийн судалгаа хийгдэж байгаагүй бөгөөд шалгалтаар эзэнгүй цацрагийн үүсгүүр илрээгүй аж.

Холбоотой мэдээ

Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймагт рентген тоног төхөөрөмж ашиглаж буй Нэгдсэн эм

2020-10-19

И.Ариунсайхан: Гурван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дээжид зохиомол цацраг идэвхт цезий-137 изотоп илэрсэн…

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын ахла

2020-10-16

“Эмнэлгийн шарлагын чанарын баталгаа, чанарын хяналт” сургалтыг зохион байгууллаа

Оношилгоо, эмчилгээнд ашиглаж буй тоног төхөөрөмжийг баталгаажуулалтад хамруулах, рентген зургийн ча

2020-10-16

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.