Асбесттай аюулгүй харьцан ажиллах сургалтыг зохион байгууллаа

2020-09-25 319

“Асбесттай харьцах аюулгүй ажиллагааны зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх, асбесттай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоотой хамтран  энэ сарын 24,25-нд ДЦС-3, ДЦС-4 дээр түшиглэн сургалт зохион байгууллаа. Сургалтад асбест агуулсан бүтээгдэхүүнтэй харьцан ажилладаг албан тушаалтан, засварын ажилтнууд, сүүлийн гурван жилийн хугацаанд их засварын ажлыг тендерээр зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Дэлхий дээр 125 сая хүн асбестийн нөлөөнд өртөж ажилладаг, жил бүр 107,000 хүн асбестаас шалтгаалсан уушигны хорт хавдрын улмаас нас бардаг гэсэн судалгааг ДЭМБ-аас 2010 онд гаргасан бөгөөд асбест хэрэглэхгүй, ашиглахгүй байх нь  урьдчилан сэргийлэх хамгийн гол, үр дүнтэй арга хэмжээ  гэж үзсэн. Улмаар асбестын хэрэглээг хориглох асуудалд анхаарлаа хандуулах, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийг улс орнуудад  зөвлөмж болгосон аж. Асбестын хэрэглээнээс шалтгаалан хүний эрүүл мэндэд учруулж байгаа аюул эрсдэл, өвчлөлийг судлан тогтоож, үйлдвэрлэх, ашиглах, импортлох үйл ажиллагааг цөөнгүй улс оронд хориглоод байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас асбестийн хэрэглээг бууруулах, хориглох  үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллагуудын оролцоог сайжруулах, аюулгүй ажиллагааны заавар дүрмийг боловсруулах, хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, хяналтын байгууллагуудад асбест агуулсан бүтээгдэхүүнийг таних лабораторийн чадавх  бүрдүүлэх, хог хаягдлыг хүн ам, байгаль орчинд халгүйгүйгээр устгах ажлыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх  саналыг холбогдох газарт хүргүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний тав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Асбесттай харьцах аюулгүй ажиллагааны зөвлөмж”-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2020.02.03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталжээ.

Холбоотой мэдээ

Самар бэлтгэлийн явцад урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ

Ойн дагалт баялаг түүж бэлтгэж, худалдаалж, тээвэрлэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй, болзошгүй эр

2020-10-02

Асбесттай аюулгүй харьцан ажиллах сургалтыг зохион байгууллаа

“Асбесттай харьцах аюулгүй ажиллагааны зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх, асбесттай холбоотой өвчнөөс урьдчил

2020-09-25

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.