МХЕГ-ын дарга Т.Гантулга хатагтай Жу Хэйн Нантай уулзаж санал солилцлоо

2020-09-19 403

МХЕГ-ын дарга Т.Гантулга БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг “Койка”-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Жу Хэйн Нантай уулзлаа. Уулзалтын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх болон сургалт, судалгааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцов.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга “…Хөрөнгө оруулалтууд дотроос хамгийн чухал нь хүний оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалт юм. Хүн өдөр бүр сурч, байнга шинэ мэдлэг олж авч байх ёстой.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, Олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй цорын ганц байгууллага. Тийм учраас манай албан хаагчдад мэдлэг өндөр, туршлага арвин байх шаардлага тавигддаг. Албан хаагчиддаа өндөр шаардлага тавихад сургалтын орчин зайлшгүй шаардлагатай” гээд БНСУ-ын холбогдох байгууллагад албан хаагчдыг сургалтад хамруулах, сургалт судалгааны төв байгуулах саналыг уламжлан хамтран ажиллахыг хүслээ.

Хатагтай Жу Хэйн Нан “Мэргэжлийн хяналтын байгууллага маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдгийг бид мэднэ. Эртнээс тантай уулзах төлөвлөгөөтэй байсан ба энэ удаад завшаан олдон уулзсандаа баяртай байна. БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг “Койка” нь “Хүн, энхтайван, хөгжил цэцэглэлт”-ийг тэргүүнд тавьдаг уриатай. Эдгээр урианы хамгийн эхэнд байгаа хүн гэдэг зарчимд тулгуурласан хамтран ажиллах санал тавьж байгаад баяртай байна” гээд цаашид дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалт нөхөрсөг дотно, ажил хэрэгч байдлаар өрнөлөө.

Холбоотой мэдээ

25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолджээ

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 21-ний өглөө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэдэг газарт “Нэ

2020-10-21

Улсын хэмжээнд “Ковид-19” цар тахлын тохиолдлын үеийн бэлэн байдлыг хангуулах цогц сургалтыг зохион байгуулж байна

Дэлхий нийтээр “Ковид-19” цар тахлын 2 дахь давалгаанаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авч

2020-10-21

Шалгалтаар 70 гаруй тн хуурамч цемент хураан авав

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяна

2020-10-20

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.