Эвдэгдсэн, эзэнгүй орхигдсон газруудад дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийж байна

2020-09-03 863

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд өртөж эвдэгдсэн, эзэнгүй орхигдсон талбайнуудад дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийг хийлгэж байна. Тухайлбал, ашигт малтмалын үндсэн ордуудад үйл ажиллагаа явуулж буй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, Хөтөлийн “Цемент шохой” ХК-уудтай хамтран Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан, дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийх ажлыг Хүдэр, Ерөө сумдын эвдэгдсэн, эзэнгүй орхигдсон талбайнуудад хийж гүйцэтгүүлж байгаа аж.

Энэ арга хэмжээг 2019 оноос эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн онд “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Ерөө сумын нутаг, Толгойтын гол гэх газарт 15 га-д техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн бөгөөд энэ жил мөн уг газарт үргэлжлүүлэн 20 га-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК Хүдэр сумын нутаг, Цагаан зүрийн гол гэх газарт 15 га талбайд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийх ажлыг компаниуд дэмжин оролцож байгаа бөгөөд “Тайхаржин майнинг” ХХК гэхэд өөрийн ашиглалтын талбайтай зэрэгцэн орших Урт булаг гэх газрын нийт 17.6 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэжээ.

УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, Цагдаагийн Ерөнхий газар хамтарсан “Нөхөн сэргээлт-2020” аяны хүрээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн, эзэнгүй орхигдсон талбайнуудад нөхөн сэргээлт хийлгүүлэх ажил орон нутагт эрчимтэй явагдаж байна.

Холбоотой мэдээ

Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

Мэргэжлийн хяналтын байгууллага энэ оны төлөвлөгөөт ажлын хүрээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул,

2020-09-17

Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

Анагаах ухааны салбарт дэлхийн улс орнууд эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ  цацраг идэвхт изотоп боло

2020-09-16

“Цөмийн технологи – цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сарын аян

[video width="1920" height="1080" mp4="http://inspection.gov.mn/new/wp-content/uploads/2020/09/Sarii

2020-09-15

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.