МХЕГ-ын дарга Т.Гантулга Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

2020-08-20 573

МХЕГ-ын дарга Т.Гантулга БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Цай Вэньруй “Та олон салбарт хариуцлагатай алба хашиж, үр дүнтэй ажиллаж байсан. Таны энэ туршлага манай хоёр улсын хяналтын байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд баяр хүргэж, амжилт хүслээ.

МХЕГ-ын дарга Т.Гантулга улсын байцаагчдыг сургах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах болон технологийн эрин үед тэргүүлж яваа сайн туршлагатай орны хувьд мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах ажилд онцгойлон анхаарч, хамтран ажиллахыг Элчин сайд Цай Вэньруйгаас хүслээ.

Мөн коронавируст халдвар /Covid-19/-ын үед хил дээрх хяналт маш чухал байгааг онцлоод энэ чиглэлд цаашид нягт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Элчин сайд “Цар тахлын үед Монгол Улс тэр дундаа Мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд маш сайн ажиллаж байгааг бид хүндэтгэн харж байгаа” гэлээ.

Уулзалтын үр дүнд мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах болон улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Холбоотой мэдээ

МХЕГ-ын дарга Т.Гантулга хатагтай Жу Хэйн Нантай уулзаж санал солилцлоо

МХЕГ-ын дарга Т.Гантулга БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг “Койка”-ийн Монгол дахь суур

2020-09-19

“Цөмийн технологи – цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээний хүрээ

2020-09-15

Найрамдал төвийн кадастрын зургийг устгасан зөрчил илэрлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын хүүхдийн

2020-09-11

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.