ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020-07-23 213

Огноо:                                2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр

Зээлийн дугаар ба нэр       Зээл : /МОН-3313/ Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төсөл

Гэрээний дугаар ба нэр:    CW3: Мэргэжлийн хяналтын хорио цээрийн байгууламж (Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомт)

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг:

             2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/

 

  1. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор авсан зээлийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх ажлын төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харьяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

 

  1. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Мэргэжлийн хяналтын хорио цээрийн байгууламж (Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомт) (цаашид “ажил” гэх)-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

 

  1. Зөвхөн доор дурдсан үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

 

  • Сүүлийн 3 жилд /2017, 2018, 2019/ хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 3,500,000,000 (гурван тэрбум таван зуун сая) төгрөг байна.
  • Сүүлийн 3 жилд /2017, 2018, 2019/ амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн аль нэг гэрээт ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 2,400,000,000 (хоёр тэрбум дөрвөн зуун сая) төгрөгөөс доошгүй байх.

Гүйцэтгэгчээс шаардах тусгай зөвшөөрлийн ялгах дугаар ба нэр:

  • БА-3.1 (2.1.3); БА-3.3 (2.2.3); БА-3.4 (2.2.4); БА-3.5  эсхүл БА-4.5 (дүйцэхүйц Эрчим хүчний яамнаас олгодог тусгай зөвшөөрөл); БА-6.1;БА-6.2(2.2.1); БА-6.3; БА-6.4 (2.2.2); БА-8.1 ба 2.8.2.1.

 

  1. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Хаяг:                      Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Р.Орхон

“Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төсөл, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Улаанбаатар 15141, МН Тауэрийн байр 902 тоот

Утас:                      976-77003313

Цахим шуудан:      procurementsps@gmail.com

 

  1. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
  • БА-3 (CW3): Мэргэжлийн хяналтын хорио цээрийн байгууламж (Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомт)-ийн барилга угсралтынажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дансанд 200,000.0 /хоёр зуун мянга/ төгрөгтэй тэнцэх хураамжийг буцаан үл олгогдох нөхцөлөөр дараах дансанд төлнө:

 

  • Банкны нэр: Төрийн сан;
  • Дансны нэр: УМЭАХАБХАХСтөсөл;
  • Дансны дугаар:

 

  1. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендер хүчинтэй байх хугацаа нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 120 хоног байна. Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх эцсийн хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Энэхүү тендерийн хувьд тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш дуусахаар ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

Холбоотой мэдээ

Үер, усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий болон Төв аймгийн нутгаар 2020

2020-08-11

ОХУ-аас иргэдээ татан авах үеэр эрүүл мэндийн тандалт хийлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоо

2020-08-11

Зөвлөгөө мэдээллийн төвөөр 377 иргэн үйлчлүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 377 ирг

2020-08-11

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.