ОУАЭА-ААС ЦАХИМ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2020-07-20 169

Олон улсын атомын энергийн агентлагаас цөмийн болон цацрагийн аюулгүй байдалтай холбоотой сэдвүүдээр анхан шатнаас гүнзгийрүүлсэн шат хүртэл цахим сургалтуудыг зохион байгуулж байна.

2016 оны 3 сард эхлүүлсэн тус цахим сургалтуудад цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалалт, эрчим хүчний тогтвортой хөгжил, цөмийн хэрэглээ гэсэн чиглэлээр 27000 гаруй оролцогч одоогоор хамрагдаад байна. Тус сургалт нь интерактив (харилцан ажиллагаатай) болон мультимедиа (текст, график, дүрс, хөдөлгөөнт дүрс, видео, дуу, яриа зэрэг мэдээллийг дижиталчилсан нэгтгэл) бүрэлдэхүүнийг багтаасан мэргэжлийн сургалт бөгөөд зарим сургалтыг ОУАЭА-ийн албан ёсны хэлүүд дээр үзэх боломжтой.

Бүртгүүлсэн хэн бүхэнд нээлттэй байдаг бөгөөд сургалтыг цөмийн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр сурч, ажиллаж байгаа хүмүүст зориулан боловсруулсан байдаг.

Сургалтын төгсгөлд бодит аюулт нөхцөл байдлын тулгарсан үеийн сценаритай ажиллуулах болон тест бөглүүлж 80 хувиас дээш зөв ажилласнаар ОУАЭА-ын сертификат авах боломжтой.

Энд дарж бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: https://www.iaea.org

Холбоотой мэдээ

Үер, усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий болон Төв аймгийн нутгаар 2020

2020-08-11

ОХУ-аас иргэдээ татан авах үеэр эрүүл мэндийн тандалт хийлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоо

2020-08-11

Зөвлөгөө мэдээллийн төвөөр 377 иргэн үйлчлүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 377 ирг

2020-08-11

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.