ХООЛ ХҮНСНИЙ ГАРАЛТАЙ ХАЛДВАР, ХОРДЛОГООС СЭРЭМЖИЛЬЕ

2020-06-19 516

ХООЛ ХҮНСНИЙ ГАРАЛТАЙ ХАЛДВАР, ХОРДЛОГООС СЭРЭМЖИЛЬЕ

/Зөвлөмж/

     Иргэн та гэрийн нөхцөлд хоол, хүнсээс шалтгаалсан халдвар, хордлогод өртөхгүй байхын тулд дараах зүйлсийг анхаарч хэвшүүлнэ үү. Үүнд:

 

Хоол хүнсийг худалдаж авахдаа зөв сонголт хийх

  • Хоол, хүнсний бүтээгдэхүүнээ зориулалтын, ариун цэврийн шаардлага хангасан, хөргөх төхөөрөмж бүхий худалдаа, үйлчилгээний газраас сонгох, шаардлагатай бол шинжилгээ баталгааг худалдагчаас үзэж шалгах,
  • Хүнс, түүхий эдийн чанар муудсан эсэхийг шалгаж, шошгын мэдээлэлийг сайтар уншиж сонгох,

 

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

  • Хоол, хүнсийг тасалгааны хэмд бүү хадгал. -40+600 хэм бол нян үржих хамгийн тохиромжтой хэм юм.
  • Хоол, хүнс, түүхий эдийг заавал хөргөх төхөөрөмжид 40 С-өөс доош хэмд тогтоосон хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалах, хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх,
  • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг хөргөх төхөөрөмжид тус тусад нь таглаатай саванд хийж хадгалах,

 

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх  зөв дадал эзэмших

  • Хоол, хүнсийг зохих температурт, гүйцэт болгож хэрэглэх
  • Хоносон хоол, илт мэдэгдэм чанар нь муудсан, хадгалалтын хугацаа дууссан хүнс хэрэглэхгүй байх,
  • Хоолыг их хэмжээгээр урьдчилан боловсруулж хадгалахгүй байх,
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд эсвэл 2 цагийн дотор хэрэглэх
  • Мах, ногооны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах,
  • Хүнс бэлтгэх багаж, вандан, сав суулгыг хэрэглэхийн өмнө ба дараа халуун усаар угааж хэвших, зөвхөн хүнсний зориулалтын угаалгын бодис ашиглах,
  • Хүнсний зүйлийг ялаа, жоом, мэрэгч зэргээс хамгаалах,
  • Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг хэрэглэхийн өмнө сайтар угааж цэвэрлэх, алимны цууны шинэгүүлсэн уусмал, эсвэл сод, давстай усанд 10-15 хүртэл минут байлгасаны дараа цэвэр усаар сайтар зайлж хэрэглэх,
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн, баталгаатай эх үүсвэрээс ундны ус хэрэглэх, усны савыг 7 хоног бүр халуун усаар угаах, тагтай байлгах,
  • Хоол, хүнс бэлтгэхдээ бээлий, хутгуур, халбага ашиглах, хоолыг гараар хутгах, холихоос татгалзах,
  • Хувийн ариун цэврийг чанд сахих, хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших, гар ариутгагч ашиглах,
  • Хэрэв та өвчтэй, ханиадтай, гэдэс гүйлгэсэн, бөөлжсөн, өндөр халуурч байгаа бол хоол хүнс бэлтгэх ажил бүү гүйцэтгээрэй.

 

 

Холбоотой мэдээ

Асбесттай аюулгүй харьцан ажиллах сургалтыг зохион байгууллаа

“Асбесттай харьцах аюулгүй ажиллагааны зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх, асбесттай холбоотой өвчнөөс урьдчил

2020-09-25

“Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчдэд зориулсан гарын авлага”

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас “Цөмийн технологи-цацрагийн хамгаалалт, аюул

2020-09-21

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.