ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, ХУДАЛДААЛАЛТЫН ГОРИМ

2020-06-19 153

ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, ХУДАЛДААЛАЛТЫН ГОРИМ

/Зөвлөмж/

Коронавирусын /КОВИД19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор жимс, хүнсний ногооны худалдаа, үйлчилгээ эрхлэгчид дараах асуудалд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Үүнд:

Гарал үүсэл нь тодорхойгүй, чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хамрагдаагүй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг худалдан борлуулахгүй байхад анхаарах,

Жимс, ногооны гэмтэж шалбарсан, зүсэгдсэн хэсгээр өвчин үүсгэгч бичил биетнүүд нэвтэрч орсноор бүтээгдэхүүн мууддаг учраас тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын явцад жимс, ногоог гэмтээхгүй байхад анхаарч, бүтээгдэхүүнийг хөргүүртэй зориулалтын машинаар тээвэрлэх,

Хадгалах байгууламж, хадгалалтын тоног төхөөрөмжийн стандарт, эрүүл ахуйг хангаснаар бүтээгдэхүүнийг халдварлахаас сэргийлэх, улмаар уг бүтээгдэхүүний чанар, аюулгүй, шинэлэг байдлыг аль болох удаан хадгалах боломж бүрдэнэ. Зоорь, агуулахыг бүтээгдэхүүн хүлээн авахаас өмнө цэвэрлэж, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх,

Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон хүнсний бүтээгдэхүүнд шууд хүрэлцэх гадаргууг  сайтар угаах, зайлах, халдваргүйжүүлэх,

Багаж, эд зүйлийг ариутгахаас өмнө сайтар цэвэрлэх зарчим баримтлана. Учир нь бохир гадаргуу ариутгал, халдваргүйтгэлийн үр нөлөөг бууруулна.

Зориулалтын ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэнэ. Хлорт нэгдэл, аммоны нэгдэл агуулсан бодис хүнсний агуулах, зоорь ариутгахад тохиромжгүй,

Хөргөгч, хөргөх төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, температурыг тогтмол хянаж бүртгэл хөтлөх,

Бүтээгдэхүүн хадгалж байгаа зоорь агуулахыг тогтмол салхилуулж, агааржуулах,

Бохир гар, багаж хэрэгсэлээр дамжин бүтээгдэхүүн бохирдох эрсдэл гарах учир ажиллагсад энэ чиглэлд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй. Тухайлбал;

Бүх ажиллагсад ажлын хувцас, нэг удаагийн бээлий, амны хаалтыг тогтмол хэрэглэх,

Гарын ариун цэврийг сайтар сахих, ажиллагаа бүрийн өмнө болон дараа нь гарыг зааврын дагуу зөв угааж, халдваргүйжүүлэх,

Шингэн саван, гар ариутгагч, нэг удаагийн гарын алчуур ашиглах,

Багаж хэрэгсэл бохирдсон тухай бүрт угааж, халдваргүйжүүлэх,

Бүтээгдэхүүн хүлээн авах, худалдаанд бэлтгэх, худалдан борлуулах дамжлага дээр өвчтэй хүн ажиллуулахгүй байх,

Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалж байгаа агуулах, зоорийн агаарын харьцангуй чийг, температур бичил биетэн үржих нөхцөл бүрдүүлдэг тул бүтээгдэхүүн бүрт тохирсон хадгалалтын горимыг баримтлах хэрэгтэй.

 

 

ЗАРИМ ТӨРЛИЙН ЖИМС ЖИМСГЭНЭ, ХҮНСНИЙ НОГООНЫ ХАДГАЛАХ ТЕМПЕРАТУР, ЧИЙГИЙН ГОРИМ

 

 

Бүтээгдэхүүний нэр

 

Хадгалах хэм (oC)

 

Агаарын харьцангуй

чийг %

1 Үндэс үртэн /манжин, шар лууван/ 0-2 90-95
2 Улаан лууван 0 95-100
3 Браколи 0 95-100
4 Бөөрөнхий байцаа 0 95-100
5 Цэцэгт байцаа 0-2 90-95
6 Эрдэнэшиш 0 95-98
7 Сармис 0 65-70
8 Хүн орхоодойн үндэс 16-18 65-70
9 Вандуй 0-2 90-95
10 Hавчит ногоо 0-2 90-95
11 Мөөг 0 95
12 Сонгино 0-2 65-75
13 Чинжүү 7-10 90-95
14 Aлим -1-4 90-95
15 Тоор -1-0 90-95
16 Анар 13-16 90-95
17 Киви 0-2 90-95
18 Үхэр нүд 0-1 90-95
19 Нэрс 0-2 90-95
20 Жүрж 4-7 90-95
21 Хан боргоцой 10-13 85-95
22 Чавга 10-20 90-95
23 Гүзээлзгэнэ 0 90-95
24 Шийгуа 13-21 85-95
25 Усан үзэм 0-2 80-85

Холбоотой мэдээ

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

Улсын Онцгой комиссын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 дэх удаагийн хуралдаанаар БНХАУ-аас 20

2020-06-29

Амьтан ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, Мал эмнэлэгийн гэрчилгээ, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ шилжүүлсэн тухай

Амьтан ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, Мал эмнэлэгийн гэрчилгээ, Ургамлын эрүүл ахуйн гэрч

2020-06-29

ХООЛ ХҮНСНИЙ ГАРАЛТАЙ ХАЛДВАР, ХОРДЛОГООС СЭРЭМЖИЛЬЕ

ХООЛ ХҮНСНИЙ ГАРАЛТАЙ ХАЛДВАР, ХОРДЛОГООС СЭРЭМЖИЛЬЕ /Зөвлөмж/      Иргэн та гэрийн нөхцөлд хоол,

2020-06-19

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.