ОХУ-аас 740 оюутан, иргэдийг татан авав

2020-05-28 849

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр Буянт-Ухаа боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-д сурдаг оюутан, иргэдээ татан авах ажиллагааг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд онцгой байдал, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллага, цагдаа, эрүүл мэндийн байгууллага, халдваргүйтгэл зэрэг мэргэжлийн албад, ОХУ дахь ЭСЯ, Консулын газар хамтран зохион байгууллаа. Энэ хугацаанд нийт 740 иргэн эх орондоо ирсэн бөгөөд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 170, Алтанбулаг боомтоор 570 оюутан, иргэдийг татан авав.

Мэргэжлийн хяналтын байгууллагын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид тусгай үүргийн нислэг болон газраар татан авах үед хяналт тавьж оюутнуудын биеийн халууныг хэмжих, эрүүл мэндийн асуумж бөглүүлэх, тандалт хийх ажлыг зохион байгуулж, сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн.

Алтанбулаг боомтоор оюутан, иргэдийг удаан хүлээлгэхгүйгээр татан авах ажиллагааг шуурхай, мэргэжлийн өндөрт түвшинд халдвар хамгааллын дэглэмийн чанд мөрдүүлэн зохион байгуулах зорилгоор НМХГ, Буянт-Ухаа ХМХА-наас улсын байцаагчдыг нэмэлтээр томилон ажиллуулж, мэргэжлийн албадтай нягт хамтран ажиллаж оюутнуудыг татан авах ажиллагааг амжилттай гүйцэтгэлээ. Тус боомтоор татан авсан иргэдийг Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Сүхбаатар өртөөнөөс галт тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэж ажиглах байруудад хүргэж тусгаарлаад байна.

Холбоотой мэдээ

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг Замын-

2020-07-02

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

Улсын Онцгой комиссын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 дэх удаагийн хуралдаанаар БНХАУ-аас 20

2020-06-29

Байгаль орчин, нийгэмд ээлтэй сайн үйлсийн уриалгад нэгдэж байна

“Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчин, нийгэмд ээлтэй, сайн зүйлс хийх у

2020-06-15

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.