ОУАЭА-аас амны хаалтаас бусад хувийн хамгаалах хэрэгслийг цацрагаар ариутгах нь үр дүнтэй гэж мэдэгджээ

2020-05-19 2936
1950-аад оны сүүл үеэс нян, бактери, вирус, мөөгөнцөр, спор зэрэг бичил биетнийг устгах зорилгоор эмнэлгийн хэрэгслийг цацрагаар ариутгах аргачлалыг ашиглаж эхэлжээ. Одоогийн байдлаар эрүүл мэндийн хэрэгслүүдийн 50 орчим хувийг буюу бээлий, тариур, нэг удаагийн хамгаалах хувцсыг хэрэглэхийн өмнө гамма, электрон, рентген цацраг туяагаар ариутгадаг. “COVID-19” цар тахлын энэ үед олон оронд галын шугам дээр ажиллаж буй эмч мэргэжилтэн, ажилтнуудад ХХХ (Хувийн Хамгаалах Хэрэгсэл)-ийн хомстол хүндрэл учруулж байгаа билээ.
Тэгвэл ОУАЭА-аас өндөр эрэлттэй байгаа ХХХ-ийг цацрагаар ариутгах нь үр дүнтэй, хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал гэдгийг мэдэгдээд байна. Гэхдээ шүүлтүүрийн чанарыг сулруулдаг учраас тодорхой төрлийн амны хаалтыг цацрагаар ариутгахыг гишүүн орнууддаа зөвлөхгүй харин бусад ХХХ-г үргэлжлүүлэн ариутгах хэрэгтэйг сануулжээ.
 
ОУАЭА хэд хэдэн улсын хүсэлтийн дагуу эмнэлгийн ажилтнуудын хэрэглэдэг N95, FFP2 төрлийн амны хаалтыг гамма болон электрон цацрагаар ариутгасан Франц, Израиль, БНСУ, Польш, АНУ зэрэг улсуудын судалгааны хүрээлэнгийн туршилтын үр дүнгээс шүүлтүүрийн шүүх чадварыг бууруулж байна гэсэн дээрх дүгнэлтийг гаргасан байна. Тухайлбал, электроноор ариутгалын туршилт хийсэн Өмнөд Солонгос улсын Атомын энергийн судалгааны хүрээлэнгийн цацрагийн дэвшилтэт технологийн хэлтсийн дарга Бюнгнам Ким “Вирус, бактерийг устгахад шаардагдах 24 кГрей цацраг туяа нь маскны бүтцэд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаагүй боловч шүүлтүүрийн шүүх чадамж муудаж байна” гэсэн бол Франц улсын ARC-Nucleart лабораторийн ахлах судлаач Лаурен Кортелла “Электростатик шүүлтүүртэй FFP2 масканд бага тунтай гамма цацраг шүүлтүүрийн ажиллагааг бууруулах нөлөө үзүүлсэн” гэжээ.
Гэхдээ зарим улс орнуудад даавуун амны хаалтыг цацрагаар ариутгаж байна. Бразил улсын Цөмийн эрчим хүчний хүрээлэн орон нутгийнхаа оёдолчдын үйлдвэрлэсэн нэхмэл 50 000 ширхэг маскыг цацрагаар ариутган тараасан байна.
Эх сурвалж: https://www.iaea.org/
 

Холбоотой мэдээ

Гэр хорооллын худгийн ус хүнд металлийн агууламж ихтэй, нянгийн бохирдолттой байна

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори нь сүүлийн гурван жил дарааллан

2020-10-22

Шалгалтаар 70 гаруй тн хуурамч цемент хураан авав

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяна

2020-10-20

Самар бэлтгэлийн явцад урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ

Ойн дагалт баялаг түүж бэлтгэж, худалдаалж, тээвэрлэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй, болзошгүй эр

2020-10-02

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.