Рентген төхөөрөмжийн шинэчилсэн ангиллаар Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ буурч байна

2020-05-08 240

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын хамтарсан тушаалаар “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход санал авах, санал өгөх журам” 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн батлагдлаа.

Уг журмын 4.4-т рентген аппарат, тоног төхөөрөмжийн  ангиллыг шинэчлэн баталж, 200кВ ба түүнээс бага хүчдэл үүсгэх рентген аппарат тоног төхөөрөмжүүдийг 1 дүгээр ангилалд, түүнээс их хүчдэл үүсгэх рентген аппарат төхөөрөмжүүдийг 2 дугаар ангилалд хамруулахаар зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ дунджаар 2 дахин буурч байна.

Тухайлбал: Компьютерт томограф, ангиографи, шүдний дэлгэмэл зургийн рентген аппаратын улсын тэмдэгтийн хураамж 300000 төгрөг байсан бол дээрх журмын зохицуулалтаар 100000 төгрөг болж буурч байна.

 

Энэхүү рентген аппарат, тоног төхөөрөмжийн ангиллыг шинэчлэн баталснаар Монгол улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр зүйлийн 1.18-д Төрийн үйлчилгээний шимтгэл, төлбөрийн хэмжээг бууруулна гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлог юм.

 

Холбоотой мэдээ

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

Улсын Онцгой комиссын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 дэх удаагийн хуралдаанаар БНХАУ-аас 20

2020-06-29

Амьтан ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, Мал эмнэлэгийн гэрчилгээ, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ шилжүүлсэн тухай

Амьтан ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, Мал эмнэлэгийн гэрчилгээ, Ургамлын эрүүл ахуйн гэрч

2020-06-29

ХООЛ ХҮНСНИЙ ГАРАЛТАЙ ХАЛДВАР, ХОРДЛОГООС СЭРЭМЖИЛЬЕ

ХООЛ ХҮНСНИЙ ГАРАЛТАЙ ХАЛДВАР, ХОРДЛОГООС СЭРЭМЖИЛЬЕ /Зөвлөмж/      Иргэн та гэрийн нөхцөлд хоол,

2020-06-19

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.