Тусгай үүргийн гурван нислэг хүлээн авлаа

2020-05-03 125

УОК-ийн шийдвэрээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэх шалтгаантай иргэдийг нэн түрүүнд татан авч байгаа бөгөөд 04.30, 05.01 болон 05.03-ны өдөр тусгай үүргийн 3 удаагийн нислэгээр монгол иргэдээ татан авсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай үүргийн нислэгт эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг томилон ажиллуулж зорчигчдыг онгоцонд суухаас өмнө нисэх буудал дээр иргэдийн биеийн халууныг хэмжин, тандалт хийж, нислэгийн туршид зорчигчдын биеийн байдалд ажиглалт тандалт хийж, асуумж бөглүүлэн, өвчний сэжигтэй зорчигчдыг тусад  нь суулгаж хяналт тавьж ажиллалаа.

Мөн тусгай үүргийн нислэг газардах үеэр “КОД-9” бэлэн байдал зарлаж, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулан сэжигтэй зорчигчдыг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч, бусад зорчигчдыг ажиглах байранд тусгаарлуулж, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн албаар гүйцэтгүүлэн хяналт тавьж ажиллав.

Холбоотой мэдээ

ОХУ-аас 740 оюутан, иргэдийг татан авав

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр Буянт-Ухаа боомт, Сэлэнгэ аймгий

2020-05-28

Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ

УОК үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойн өдөр ээлжит 22 дугаар хурлаа өргөтгөсөн байдлаар зох

2020-05-25

1070 иргэнийг татан авах үеэр эрүүл мэндийн тандалт, хяналт хийлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 13-19-ний өдрүүдэд ОХУ, БНТУ, БНЭУ-аас монгол иргэдээ тус

2020-05-19

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.