Олон улсын байгууллагаас цацрагийн хамгаалалтын талаар цуврал вебинарыг явуулж байна

2020-04-24 282

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас “COVID-19” тахлын үед туяа эмчилгээ, цөмийн онош зүй, рентген оношилгооны салбарт эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг дэмжих, мэдлэг болон шилдэг  туршлагыг хуваалцах, үйлчлүүлэгчид өгөх цацрагийн хэмжээг зохистой хэмжээнд байлгах,  цацрагийн хамгаалалтыг хангах зорилгоор цуврал вебинар /интернет семинар/-ыг эхлүүлээд байна. Энэ нь вирусын тархалтыг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.iaea.org/topics/health/infectious-diseases/covid-19/webinars хуудаснаас болон #IAEANS hashtag ашиглан авч болох юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ХӨСҮТ-д ашиглаж байгаа компьютер томограф, рентген аппаратуудын чанар, аюулгүй байдалд дэмжлэгт хяналт хийж, тус эмнэлэг болон ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргэн онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдлын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

Улсын Онцгой комиссын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 дэх удаагийн хуралдаанаар БНХАУ-аас 20

2020-06-29

Амьтан ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, Мал эмнэлэгийн гэрчилгээ, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ шилжүүлсэн тухай

Амьтан ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, Мал эмнэлэгийн гэрчилгээ, Ургамлын эрүүл ахуйн гэрч

2020-06-29

ХООЛ ХҮНСНИЙ ГАРАЛТАЙ ХАЛДВАР, ХОРДЛОГООС СЭРЭМЖИЛЬЕ

ХООЛ ХҮНСНИЙ ГАРАЛТАЙ ХАЛДВАР, ХОРДЛОГООС СЭРЭМЖИЛЬЕ /Зөвлөмж/      Иргэн та гэрийн нөхцөлд хоол,

2020-06-19

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.