Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2020-04-15 134

Ихэнх нутгаар дулаарч, хуримтлагдсан цас, гол мөрөн, нуур, гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлж, хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, шар усны үер үүсэх эрсдэлтэй байгаа тул улс, орон нутгийн чанартай авто зам болон мөсөн замд осол, зөрчил гарах нөхцөл байдал үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах болзошгүй байна.

Иймд хот суурин газрын үерээс хамгаалах далан, ус зайлуулах суваг, шуудууны бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, шаардлагатай хэсгүүдэд сэргээн засварлах, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах;

Түүнчлэн өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхад анхаарна уу.

Шар усны үер эхлэх хугацаа. Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад үндсэндээ 4 сарын дундуур, өндөрт орших голын хаврын шар усны үер арай хожуу 4 сарын сүүлч, 5 сарын дундуур эхэлнэ. Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтий нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар 4 дүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж байвал 5 дугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500 м-ээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арван хоногт тохиолдоно. Зөвхөн Монгол Алтайн нурууны голуудад хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ арай хожуу, 6 дугаар сарын сүүлчээр ажиглагдана.

Шар усны үер дуусах хугацаа. Хаврын шар усны үер нь Хангай, Хэнтий нурууны өвөр хийгээд зүүн талын голуудад 5 дугаар сарын сүүлийн 10 хоногт, Хангай, Хэнтэй нурууны баруун талын голуудад 6 дугаар сарын эхний 10 хоногт дуусна. Монгол Алтай нуруунаас эх авсан голуудын үер нь их өндөрт орших мөсөн гол, мөнх цас хайлахтай уялдан 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр дуусна. Томоохон голын дунд, адгаар шар усны үер дээр дурдсан хугацаанаас 5-10 хоногоор хожуу дуусна.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн түр сургалтын байгууллагуудад (Зөвлөмж)

Мэргэжлийн түр сургалтын байгууллагуудад Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх

2020-05-14

 2020 оны хаврын тариалалтад баримтлах агро зөвлөмж

Дэлхий нийтээр тархсан "КОВИД-19" цар тахлын улмаас жил бүрийн хаврын тариалалтаас өмнө уламжлал бол

2020-05-13

Сургалтын төв, дамжааны захирал, удирдлагуудад (Зөвлөмж)

СУРГАЛТЫН ТӨВ, ДАМЖААНЫ ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД             Коронавируст /КОВИД-19/ халдварын цартах

2020-05-05

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.