Нэг. Нийтлэг үндэслэл
Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ, импорт болон дамжуулан тээвэрлэх мэдэгдэл хүссэн хүсэлт /цаашид “хүсэлт” гэх/-ийг хүлээн авах, нягтлан хянах, бүртгэх, баталгаажуулах, хариу өгөхтэй холбогдсон Мэргэжлийн хяналтын байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.