Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэл /АШМУХ/-ийн үйлчилгээний байгууллагад ажиллагсдын болон үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тухайн үйлчилгээний улмаас хүнс, хоол, бараа бүтээгдэхүүн химийн бодис, хор, өгөөшөөр бохирдох, химийн бодисын хордлого, ослын эрсдэлээс сэргийлэх, үйлчилгээг сайжруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.