Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлав

2020-03-02 52
Өчигдөр буюу 2020.03.01-ний 23:15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор тусгай чиглэлийн автобусаар орж ирсэн Монгол Улсын 13 иргэн, тээвэрлэсэн 1 жолооч, 1 эмчийн эрүүл мэндийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийлээ. Эдгээр иргэдийн биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн судалгаа авч, хоёр иргэнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 12 иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлав.
Мөн 2020.03.01-ний 22:25 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн зорчигчдод хяналт тандалт хийж, хоолой өвдсөн, ханиалгасан болон Вьетнам Улсад нэг сар зорчсон гэх өгүүлэмжтэй гурван монгол иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлаад байна.

Холбоотой мэдээ

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлав

Өчигдөр буюу 2020.03.01-ний 23:15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор тусгай чиглэлийн

2020-03-02

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ОМ-702, ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 31 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн, хариу арга хэмжээ авлаа

Өнөөдөр өглөөний (2020.02.27) 07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БН

2020-02-27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хили

2020-02-20

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.