United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

yos zui bichigtei

 

Өнөөдөр сонин

2016.10.20

Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар тариа хураалт 91 хувьтай байна. Одоогоор нийт 324.000 га талбайн ур тариаг хураагаад буй бөгөөд 75.500 га-гийнхыг ангилан хаджээ. Шинэ ургацаас 150.000 тонн буудай борлуулсны 45.000 тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих санд аваад буй гэнэ. Хавар улсын хэмжээнд буудай 355.300, төмс 14.500, хүнсний ногоо 8200, тосны ургамал 63.800 га талбайд тарьсан юм (хураан авсан ургацын хэмжээг инфографикт дэлгэрэнгүй харуулав). Ойрын өдрүүдэд хүйтэрч, тариалангийн бүс нутгуудаар цас орлоо. Энэ байдал цаашид ч үргэлжлэх бөгөөд өнөөдөр нутгийн хойд, маргааш зүүн аймгуудад цас орно гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм. Үлдсэн ургацаа хураан авахад дэмжлэг үзүүлэх, тариаланчдад учирч буй хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхан өдгөө тариалангийн бүсэд ажиллаж буй юм байна. Тариалалтын хэмжээгээр улсад тэргүүлдэг Сэлэнгэ аймагт байдал ямар байгааг Хүнс, хөдөө аж ахуйн газрынх нь дарга Б.Мөнхтөрөөс тодрууллаа. Тэрбээр "Өчигдөр (уржигдар) цас орсон ч өнөөдрөөс (өчигдөр) дулаараад хайлж байгаа учир ургац хураалтад төдийлөн нөлөөлөхгүй болов уу. Манай аймгийнхан ургацынхаа 96 хувийг хураагаад буй. Улаан буудайн ихэнх хувь буюу гурван аж ахуйн нэгжийн багахан хэмжээний талбайгаас бусдыг нь хураачихсан" гэсэн юм.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд энэ жил нийт 482.100 тонн буудай, төмс 174.700, хүнсний ногоо 117.500, тосны ургамал 32.500 тонныг хураан авах төлөв гарчээ. Өнгөрсөн онд байгаль, цаг уурын хүчин зүйлийн нөлөөгөөр манай улс ургацынхаа 60 гаруй хувийг алдаж, үрийн буудай импортлоход хүрсэн. Энэ оны хувьд одоогоор үр тариа, төмс, хүнсний ногооны 90-ээс дээш хувийг хураасан, буудайгаар дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдсэнийг салбарын яамныхан онцлов.

2    3    4    5   1