United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

1800-1286

yos zui bichigtei

IMG 4023 1200x800

2016.10.17

МХЕГ-аас Засгийн газрын 100 хоногийн хүрээнд “Аж ахуйн нэгж байгууллагыг шилэн хяналтын цахим системд нэгтгэх, цахим системийг сурталчлах” арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 1000 орчим хүнийг хамруулж, шилэн хяналтын цахим системийн зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл авсан юм. Мөн аж ахуйн нэгжүүд шилэн хяналтын цахим системд хэрхэн нэгдэх, яаж ашиглах зөвлөмжтэй танилцсаны зэрэгцээ уриалга гаргаж, гарын үсэг зурав.

IMG 4038 1200x800Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэвтрүүлсэн цахим хяналтын систем нь цаг хугацаа хэмнэсэн, чирэгдэлгүй, хөндлөнгийн нөлөөгүй, хараат бус давуу талтай. Энэхүү системд аж ахуйн нэгжүүдийг нэгтгэснээр хяналт шалгалтын мэдээг богино хугацаанд, бага зардлаар хүргэх, мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлэл ил тод, нээлттэй болно. Түүнчлэн хяналтын байгууллага, бизнес эрхлэгчид хамтран эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. 

2    3    4    5   1