United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

1800-1286

yos zui bichigtei

IMG 4011 1200x800

Хэлэлцүүлэг зохион байгууллаа

2016.10.14

Монгол Улсын Засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд МХЕГ-аас хоёр хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

IMG 4002 1200x800Үүний нэг нь МХЕГ, НМХГ, БОАЖЯ-ны харъяа Озоны үндэсний алба, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэрийн ашиглалтаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн байдалд хийсэн хяналт шалгалт, хаягдал утааны хийн хэмжилтийн үр дүнд дүгнэлт хийж цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

IMG 4008 1200x800

Мөн өнөөдөр “Экспорт, импортын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд тавих ургамал хорио, цээрийн хяналт” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, МХЕГ, МҮХАҮТ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэ үеэр улсын хилээр нэвтрэх ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавих ургамал хорио цээрийн хяналт, өнөөгийн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, зөвлөмж өглөө.

IMG 4007 1200x800

2    3    4    5   1