United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

yos zui bichigtei

14706946 1217304451649088 6333380554644948521 o

2016.10.14

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг говийн аймгуудад ажиллаж байна.

УИХ гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат болон Уул уурхайн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны төлөөллүүд уг ажлын хэсэгт багтжээ.

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Засгийн газрын гишүүд нийслэл Улаанбаатар хот болон орон нутгуудад ажиллаж иргэддээ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, мөн хийхээр төлөвлөж буй ажлаа тайлагнаж уулзалт зохион байгуулж байгаа юм. Шадар сайдын хувьд Дундговь аймгийн удирдлагуудтай уулзаж боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, аялал жуучлал, нийгмийн халамж, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүхий л салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Аймгийн удирдлагуудын зүгээс тус аймгийн эдийн засгийн тулгуур мал аж ахуйн салбараа хөгжүүлж Улаанбаатар хотын иргэдийг хүнсээр хангах бололцоотой. Тиймээс Дундговь аймгийн захыг нийслэлд нээх төлөвлөгөөтэй байна гэдгээ танилцууллаа.

Дундговь аймгийн театр, нэгдүгээр цэцэрлэг, гуравдугаар сургуулийн барилга хуучирч муудсаны улмаас нурах аюултай болсон байна. Мөн долоон сумын эмнэлэг, аймгийн хэмжээнд бүрэн тоноглогдсон нэг түргэн тусламжийн автомашин хэрэгцээтэй, цэвэрлэх байгууламжийн асуудал хүндрэлтэй байгааг хэллээ. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан бүх аймагт дулааны цахилгаан станц барих бүтээн байгуулалтад багтааж өгөхийг хүсэв.  

Шадар сайд У.Хүрэлсүх тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдвэрлэх, цаашид анхаарч ажиллах, яамны удирдлагуудад уламжлахыг ажлын хэсгийн гишүүдэд тодотголоо.

Энэ жил тус аймагт 2.7 сая мал өвөлжих бөгөөд бэлтгэл ажилд зориулж 40 сая төгрөгөөр 20 мянган боодол өвс, 30 орчим тонн тэжээл бэлтгэжээ. Мал хамгаалах санд 100 орчим сая төгрөг хуримтлуулсныг цаг тухайд нь өвс, тэжээл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулахаар тусгасан байна.

14612569 1217304438315756 6238033206980140471 o

Шадар сайд У.Хүрэлсүх аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, худалдааны төвөөр орж, мөн иргэдтэй уулзалт хийсэн юм. Иргэдийн хувьд нэг хэсэгтээ үнэгүйдсэн малын арьс шир, түүхий эдийн үнэ өсч буйд баяртай байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэг, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуйн салбар, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийг хүсч байлаа.

Шадар сайд оюутнуудаа дэмжиж оюутны зээл олгож эхэлнэ, ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ, ер нь цаашид улс эх орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд бодлогын түвшинд ажиллаж байна гэдгийг дуулгасан юм. 

2    3    4    5   1