United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

1800-1286

yos zui bichigtei

IMG 3850 1200x800

2016.10.13

МХЕГ-аас “Химийн бодисын хордлого, аюулаас урьдчилан сэргийлэх ньсэдвээр цахим сургалт зохион байгууллаа.

Химийн хорт болон аюултай бодисын талаарх хууль тогтоомж, стандартын шинэчлэл, өөрчлөлт, ахуйн болон үйлдвэрлэлийн хүрээнд гарч болзошгүй осол хордлогоос урьдчилан сэргийлэх, хадгалах агуулахад тавигдах шаардлага, химийн бодисоос хүний биед үзүүлэх нөлөөлөл, хамгаалах хэрэгсэл сонгоход анхаарах зэрэг асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн, доктор Л.Жаргалсайхан, Онцгой  байдлын ерөнхий газрын Химийн бодис, бактериологи, цацрагийн аюултай тэмцэх асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Мөнхтулга, химийн ухааны доктор Ө.Баяр, НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ган-Уул, МХЕГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул нар хичээл зааж, зөвлөгөө өгөв.

IMG 3848 1200x800

Сургалтанд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй химийн бодис ашигладаг 250 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож, хууль тогтоомж, стандартын шинэчлэлийн талаар мэдээлэл авч, химийн бодисын хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт, мэдлэгтэй  болсон юм. 

2    3    4    5   1