United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

yos zui bichigtei

 

Монголын үнэн сонин

2016.10.07

Ц.ЗАЯА

МХЕГ-ын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Д.Батжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.

-Гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан баруун аймгуудаас нийслэл рүү мах оруулахыг хориглосон. Уг халдварт өвчин гараагүй бүс нутгаас мах тээвэрлэх боломжтой юу?

-Хорио цээр тогтоогоогүй бүс нутгаас мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нийслэл рүү тээвэрлэхдээ тухайн газраас гарал үүслийн бичгээ маш тодорхой бичүүлэх хэрэгтэй. Гарал үүсэл нь тодорхой бус хаанаас авчирсан нь мэдэгдэхгүй малын мах, сүүг хот руу оруулахгүй. Үүнд, мэргэжлийн хяналт, цагдаагаас холбогдох байцаагч хяналт тавьж, тээврийн товчоодод шалгалт явуулж байгаа. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас гарал үүслийн бичиг авахдаа 50 гулууз мах гэсэн байдаг. Түүнийг товчоон дээр шалгахад 55 байх жишээтэй. Ингээд таван гулууз махыг хаанаас авчирсан бэ гэдэг асуудлыг ярьдаг. Ерөнхийдеө гарал үүслийн бичигтэй бол өвчин гараагүй бүс нутгаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд асуудалгүй.

-Говь-Алтай, Завхан аймагт малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Энэ оны наймдугаар сарын 24-нд Ховд аймгийн Мянгад суманд гарсан малын өвчин нь бог малын мялзан болохыг шинжилгээгээр тогтоосон. Уг өвчнөөр Ховд, Баян- Өлгий, Увс аймгийн сумуудын 80 гаруй мянган мал өвчлөөд байгаа юм. Тиймээс Ховд аймгийн баруун бүс, Баян-Өлгийн Булган, Увсын Өмнөговь, Өлгий зэрэг 14 сумд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Мөн Говь-Алтайн Халиун, Завхан аймгийн Ургамал суманд өвчний шинж тэмдэг илэрсэн учраас хорио цээрийн дэглэм тавьсан. Одоогоор вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ сарын 10-наас баруун таван аймгийн 11.5 сая бог малыг вакцинжуулахаар төлөвлөсөн. Баруун аймгуудад гоц халдварт өвчин гарсан голомтоос нийслэл рүү малын мах, сүү, цагаан идээг оруулж ирэхийг хориглосон.

-Малыг вакцинжуулснаар хэдий хугацааны дараа мах, сүүг нь хэрэглэж болох вэ?

-Энэ удаагийн вакцины зааврыг ойрын хугацаанд тодорхой болгож, эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулна. Ерөнхийдөө тухайн үед малд хэрэглэж буй эмийн бодисоос хамаараад 14, 21, 28 хоногийн дараагаас малын махыг идэх ёстой. Жишээлбэл, угаалгад оруулсан малын махыг химийн ямар бодис ашигласнаас шалтгаалан 21 хоногийн дараа хэрэглэдэг.

2    3    4    5   1