United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

1800-1286

yos zui bichigtei

 

2016.09.29

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хандаж сануулахад, Монгол Улсын хилээр цацрагийн үүсгүүрийг нэвтрүүлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас заавал зөвшөөрөл авдаг. Тодруулбал, цацраг идэвхт бодис, ионжуулах цацрагийн бусад үүсгүүрийг импортлоход захиалах шатнаас эхлээд ашиглах, хадгалах, хаягдал болгон устгах хүртэлх бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор цацрагийн аюулгүйн шаардлага, дүрмийн дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг. Тиймээс цацрагийн үүсгүүрийг импортлохдоо мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж зөвшөөрөл аваарай.

Манай улсад эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн гээд бүхий л салбарт цацрагийн үүсгүүрийг хэрэглэдэг. Өнгөрсөн оны байдлаар 252 аж ахуйн нэгж 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа гэх тоон мэдээ бий. Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт 7, бусад лабораториудад 243 үүсгүүр хэрэглэдэг байна.

Ийнхүү цацрагийн үүсгүүрийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүнд тавих хяналт чухал. МХЕГ АНУ-ын Эрчим хүчний яам, Цөмийн аюулгүй байдлын газартай хамтран “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийг 2008 оноос 7 үе шаттай хэрэгжүүлж, хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 82 төхөөрөмж суурилуулаад байна. Түүнчлэн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажнуудыг нийлүүлээд байгаа юм. 

2    3    4    5   1