United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

1800-1286

yos zui bichigtei

IMG 3236 1200x800

2016.09.15

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат ОУХБ-ын төлөөлөгч Рене Реберт, Алайн Пэлс болон Монгол дахь суурин төлөөлөгч Р.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тэрбээр, ОУХБ-ын төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсээд “Хамтын ажиллагааны хүрээнд өчигдөр ажил хэрэгч, үр дүнтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэдгийг онцлон тэмдэглэв.

Энэ үеэр ОУХБ-ын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох боломжийн талаар ярилцлаа. Мөн дээрх конвенцуудад нэгдэн орох хууль эрх зүйн дүн шинжилгээний зөвлөмжийг хэрэгжүүлэхэд МХЕГ, ОУХБ-ын хамтын ажиллагааны чиглэл, мэргэжлийн хяналтын байцаагчдыг сургалтад хамруулах асуудлаар санал солилцов.

МХЕГ-аас хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенцод нэгдэн орох боломжийн тухай дүн шинжилгээ хийсэнд талархал илэрхийлээд цаашид конвенцыг соёрхон баталснаар гарах эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлын талаарх мэдээлэл, бусад нэгдсэн орнуудын өөрчлөлт, дэвшлийн харьцуулсан дүн судалгааг ирүүлэхээр төлөвлөж буйгаа ноён Рене Реберт дуулгалаа.

Уулзалтад, МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Эрдэнэсүх нар байлцлаа. 

2    3    4    5   1