United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

Хан-уул дүүрэг яармагын “Батэнх” дэлгүүрээс Бабулай цөцгийтэй тарагнаас худалдан авахад дотроос нь уут гарсан. Бүтээгдэхүүнийг уутыг харахад орц найрлаганд юу орсоныг бичээгүй, он, сар байхгүй байна. Үүнийг шалгаж өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний ирүүлсэн гомдлын дагуу Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Бабуул трейд ХХК-ийн менежертэй уулзаж гомдлыг танилцуулав. Бабулай тарагнаас гялгар уутны уутны тасархайг гомдол гаргагчаас авч үзүүлсэн. Үйлдвэртээ дотоод хяналтыг мөрдүүлж хэвшүүлээгүй дутагдлаа менежер хүлээн зөвшөөрсөн. Илэрсэн зөрчил дутагдлыг үндэслэн ТХШТ хуулийн дугуу 960,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, дотоод хяналтаа тогтмол хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Иргэнд 2014.09.18-ны өдөр  утсаар хариу өгсөн.

2    3    4    5   1