Өнөөдөр: 2013 оны 5-р сарын 18  
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар   |   Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд   |   Хилийн мэргэжлийн хяналтын албууд   |   Нэгдсэн төв лаборатори

Их, дээд сургуулиудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2012 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай”, “Нийгмийн даатгалын тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол, шийдвэр, дүрэм, журмын биелэлтийг хангуулах, ажиллагсдын цалин хөлсний тогтоолт, олголт, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт, ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулсан байдал зэрэгт хяналт шалгалт хийжээ. Шалгалтыг аймаг, нийслэл, дүүрэг дэх Хөдөлмөрийн болон Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид 2012 оны 02 дугаар сарын 02-ноос ажлын 15 хоногт хийж гүйцэтгэжээ. Шалгалтанд Архангай аймгийн “Гурван тамир”, Баянхонгор аймгийн “Их засаг их сургуулийн салбар сургууль”, Хөвсгөл аймгийн “Далай ван” коллеж, Орхон аймгийн “Маргад” коллеж, Увс аймгийн “Хөдөлмөрийн дээд сургуулийн салбар сургууль”, Дархан-Уул аймгийн “Дархан дээд сургууль”, “Мандах бүртгэл дээд сургуулийн Дархан салбар”, “Удирдлагын хөгжлийн коллеж”, “ХУИС-ийн Дархан салбар сургууль”, нийт 9 сургууль хамрагдсан бөгөөд Өвөрхангай аймгийн “Хархорум” дээд сургуулийн үйл ажиллагаа зогссон тул шалгалтанд хамрагдаагүй байна. Харин Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудаас Сонгинохайрхан дүүрэгт - 4, Баянзүрх дүүрэгт - 14, Баянгол дүүрэгт -11, Чингэлтэй дүүрэгт - 5, Сүхбаатар дүүрэгт -13, Хан-Уул дүүрэгт- 10, нийт 57 их, дээд сургууль хамрагдахаас 52 хамрагдаж, “Мон-Алтиус”, “Кино урлагийн дээд сургууль”, “Эм ай юу” их сургуулиуд оюутны өвлийн амралт эхэлсэн, “Улаанбаатар-Эрдэм Оюу” дээд сургуулийн захирал нь гадаадад ажлаар явсан шалтгаанаар, “Бизнесийн дээд сургууль” үйл ажиллагаа явуулаагүй тул шалгалтанд хамрагдаагүй байна. Нийт 61 их дээд сургууль хяналт шалгалтанд хамрагдсан байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал

Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр: Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой нийгмийн даатгалын дэвтэр хөтлөлт, баталгаажуулалтын талаар илэрсэн зөрчлүүд: 1. Нийт 3301 багш ажилтнуудаас 1218 нь буюу 36,9 хувь нь зөрчилтэй, нийгмийн даатгалын дэвтрийн тушаал шийдвэрүүд буруу бичигдсэн 293, овог, нэр регистрийн дугаар засвартай 63, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй 55, шимтгэл төлөлтийг дутуу бичсэн 231, нийгмийн даатгалын баталгаажуулалт хийгээгүй 474, улирлын чанартай ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, нийгмийн даатгалын дэвтэргүй 78 даатгуулагч тус тус ажиллаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг, “Монголын үндэсний дээд сургууль”, “Үндэсний биеийн тамирын дээд сургууль”, “Чингис хаан дээд сургууль”, “Шихихутаг дээд сургууль”, “Хэл иргэншлийн дээд сургууль”, “Олон улсын эдийн засаг бизнэсийн дээд сургууль”, “Ач” анагаах ухааны дээд сургуулиуд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо хуулийн дагуу бүрэн тодорхойлоогүй, цалин хөлс орлогыг нуун дарагдуулах, эрдэм шинжилгээний ажлын зардал, багш хөгжүүлэх сан, арга зүйн материалын, бичиг хэргийн гэх мэт /тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажилд хамаарахгүй/ зардалд тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс зайлсхийсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг,

- Монголын үндэсний дээд сургууль нь 2005 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо хийгээгүй, нийт багш ажилчдад 2005 оны 9 сараас 2012 оны 3 сар хүртэл хугацаанд олгосон 207,7 сая төгрөгийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл 47,8 сая төгрөгийн НДШ төлөөгүй, нийт 120 гаруй даатгуулагчийг 7 жилийн хугацаанд нийгмийн даатгалын сангаас ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг зөрчсөн байна. - “Хангай”, “Их шавийн дээд” сургуулиуд нь цагийн багш нарт олгосон цалин хөлснөөс болон бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл тооцоогүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг, - “Плехановын нэрэмжит ЭЗИС”, “Ач” дээд сургуулиуд заавал даатгалд хамрагдах хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэнийг нийгмийн даатгалд хамруулж, шимтгэл төлөөгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг

- “Шихихутаг” дээд сургууль нь улирлын байдлаар ажилладаг 3 үндсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу сар сард нь бүрэн төлөөгүй, “Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль”, “Энэрэл”, “Улаанбаатар-Эрдэм судлал” дээд сургуулиуд нь хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг бүрэн үнэн зөв тусгаж тохироогүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг,

- “Эко-Ази-2”, “Цэцээ гүн”, “Оточ маарамба”, “Эко-Ази-1” дээд сургуулиуд нь өндөр насны тэтгэвэртэй ажиллаж байгаа 4 багш, 3 жижүүр зэрэг албан тушаалтныг нийгмийн даатгалд хамруулаагүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг,

- “Сан” дээд сургууль нь багш, ажилчдын ээлжийн амралтын олговроос шимтгэл тооцон аваагүй, “Гурван-Эрдэнэ” дээд сургууль нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа даатгуулагчийн шимтгэлийг төлөөгүй зэрэг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, Монгол улсын засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2-ын “в” дэх заалтыг тус тус зөрчсөн байна. Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр: Хяналт шалгалтын явцад дараахи зөрчил дутагдал илэрлээ. Үүнд: 1.”Хөдөлмөрийн тухай” хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д: “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэсэн хуулийн заалтын хэрэгжилтийг шалгахад шалгалтанд хамрагдсан бүх сургуулиуд хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулан баталж мөрдүүлсэн боловч зарим сургуулиуд хөдөлмөрийн дотоод журамдаа тусгах асуудлаа бүрэн тусгаагүй зөрчлүүд илэрлээ. Тухайлбал: “Түшээ”, “Евро-Ази”, “Хэл иргэншил” зэрэг дээд сургуулиуд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулах асуудлыг нарийвчлан тусгаагүй, “Монгол” дээд сургууль, “Урлах эрдэм” дээд сургууль зэрэг байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журмын зарим заалтууд нь хуульд нийцэхгүй байгаа талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, албан шаардлагын дагуу хугацаатай үүрэг өгч зөрчлийг арилгууллаа

- “Оточ маарамба”, “Засагт хан”, “Зохиомж”, “Цэцээ гүн” дээд сургуулиуд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтыг гаргаж, гэрээ байгуулаагүй /нягтлан бодогч, нярав/ нь “Хөдөлмөрийн тухай” хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 /ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна/ дахь заалтыг хэрэгжүүлээгүй; - “Орхон их сургууль”, “Тэнгэр”, “Урлах эрдэм”, “Оточ маарамба”, “Засагт хан”, “Газарчин”, “Цэцээ гүн”, “Зохиомж”, “Ач”, “Мандах бүртгэл” “Монос” дээд сургуулиуд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогын шалтгааныг тогтоож акт, дүгнэлт гаргах, үүрэг бүхий орон тооны бус байнгын коимссыг байгуулж ажиллуулаагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх заалтыг, - “Эдийн засаг, биенесийн дээд сургууль”, “Энэрэл”, “Улаанбаатар-Эрдэм дээд” сургуулиуд нь үйлчилгээний ажилчидтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, “Ач”, “Мандах бүртгэл” “Монос” дээд сургууль нь байнгын ажлын байранд ажиллагсадтай “Ажил гүйцэтгүүлэх” гэрээ байгуулан ажиллуулж байгаа нь “Хөдөлмөрийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, дэх заалтыг,

- “Улаанбаатар эрдэм судлал”, “Энэрэл”, “Зохиомж”, “Нийгмийн ухааны, “Эко Ази”, “Цэцээ гүн”, “Отгон тэнгэр”, “Их засаг”, “Тэнгэр”, “Технологи”, “Монгол”, “Дүрслэх урлаг”, “Хангай” зэрэг дээд сургуулиудаас бусад нь буюу нийт байгууллагын 75% нь ажил олгогч болон ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан таслах комиссыг байгуулаагүй нь “Хөдөлмөрийн тухай” хуулийн 126 дугаар зүйлийг,

- Шалгалтанд хамрагдсан их дээд сургуулиуд хөдөлмөрийн маргаан таслах болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссыг байгуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын төсвийг төлөвлөж, хэрэгжүүлж ажиллаагүй, байгууллагын зардалд оруулаагүй орхигдуулсан, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах нийтлэг журам”-ыг мөрдүүлэх, зохион байгуулах арга хэмжээг хангалтгүй хэрэгжүүлсэн байна. Авсан арга хэмжээ Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулах зорилгоор 50 заалттай хугацаатай 12 албан шаардлага өгч, зөрчил гаргасан 10 аж ахуйн нэгж байгууллагад 1760,8 мянган төгрөгийн, 2 албан тушаалтанд 190.4 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ Мөн 23 их, дээд сургуулийн 210 даатгуулагчтай холбоотой 520412,9 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэмж илрүүлж, нийгмийн даатгалын санд 113619,6 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр, алданги 33577,8 мянган төгрөгийг төсөвт, хөдөлмөр эрхлэлтийн санд 2212.9 мянган төгрөг төвлөрүүлэхээр улсын байцаагчийн 62 заалт бүхий 17 акт тогтоосон.

Үүнд: 1.Шалгалтын явцад 2270 нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, хөтлөлт, баталгаажуулалтын 1590 зөрчил илрүүлэн 46,8 хувийг газар дээр нь арилгуулан ,нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажуулалт, олголт, хөтлөлтийн талаар тухайн байгууллагуудын дарга, нягтлан бодогч, менежер албан тушаалтанд цаашид тухайн зөрчлийг гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

2. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгжийн дутуу төлөлтийг санд оруулах ажил зохион байгуулж, шалгалтын хугацаанд Технологийн дээд сургуулийн 2011 оны шимтгэлийн үлдэгдэл 18626,0 мянган төгрөг, Дүрслэх урлагийн дээд сургуулийн үлдэгдэл 700.0 мянган төгрөгийг тус тус нийгмийн даатгалын санд төлүүлж барагдуулах арга хэмжээг авч ажилласан. 3. Хүрээ дээд сургууль нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй ажлын байрны төлбөрт 2212,9 мянган төгрөгийн актыг Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.2-т заасны дагуу тавьж шийдвэрлэлээ. 4. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дотоод хяналтын нэгж бий болгон ажиллах, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийн дагуу даатгуулагчдын нэрийн дансны мэдээлэх хуудсыг нийгмийн даатгалын байгууллагаас авч даатгуулагчдад тухай бүр өгч ажиллахыг нягтлан бодогч нарт үүрэг болгов.

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.