Facebook

YouTube

Share this post
FaceBook  Twitter     

 

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү.

img 0071 2Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2013 оны 4 сарын 16-ны өдрөөс эхлэн геологи, уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр“Чинхуа-Мак-Нарийн сухайт”, “Монголын алт”, “Саусгоби сэндс” ХХК-иудын үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Газрын хэвлийн тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны аймгийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай,

Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Автотээврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжууд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн хэрхэн мөрдөгдөж байгаад Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ч.Насанбаатар ахлан Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ичинноров, Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Д.Өөдөс, Автотээврийн хяналтын улсын байцаагч А.Мягмаржав, Автозамын хяналтын улсын байцаагч Т.Батбаатар, Хөдөлмөрийн аюулгүйн байдлын хяналтын улсын байцаагч Т.Алтансарнай, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч З.Хашбат нар хамтран хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, салбарын сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. 

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

2    3    4    5   1