Өнөөдөр: 2014 оны 4-р сарын 17  
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар   |   Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд   |   Хилийн мэргэжлийн хяналтын албууд   |   Нэгдсэн төв лаборатори

Мал хамгаалах сангийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд Мал хамгаалах сангийн төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор шалгалтыг удирдамжийн дагуу Мал хамгаалах сангийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийв. Шалгалтыг 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногт хийж гүйцэтгэв.

Тус сан нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Мал хамгаалах сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журам”, Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах тогтолцоо, тусламжийн сүлжээ бүрдүүлэх, мал сүргийг тогтвортой өсгөх үндсийг хангах, мал сүргийг ган, зудаас хамгаалах, байгалийн гамшиг тохиолдсон үед хүн хүч, хөрөнгө, санхүүгийн нөөцийг зөв зохистой ашиглах зорилгоор хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж, урт богино хугацаатай хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох зорилгоор байгуулагдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, 2006 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Малын чанар сайжруулах хөтөлбөр”, Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд тус сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зардлуудыг санхүүжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан “Мал хамгаалах сангийн хөрөнгөөр захиран зарцуулах, тайлагнах журам”-ыг мөрдлөг болгон ажиллаж ирсэн байна. Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Мал хамгаалах сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар заасан байна. Үүнд:

23.1.1. бэлчээрийн даацыг тодорхойлох, мал оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон судалгаа явуулах

                23.1.2. хадлан, тэжээл бэлтгэх зориулалттай техник технологийн шинэчлэлт хийх

                23.1.3. худаг сэргээн засварлах, уст цэг шинээр гаргах

                23.1.4. тусгай сангийн үйл ажиллагаатай холбогдсон зардлыг нөхөх

Мал хамгаалах сан нь 2001-2009 оныг хүртэл Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн харъяанд, 2009 оноос 2011 оны 2 дугаар сарын 19 хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаад, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/18 тоот тушаалаар бие даасан зохион байгуулалтаар ажилласан байна. 

Өмнөх шалгалтын мөрөөр зохиосон ажлын талаар

2011 оны санхүүгийн тайлан тэнцэлд “Нийслэл аудит” ХХК-иас хийсэн аудитын дүгнэлтээр 2003-2005, 2009-2011 онуудад олгосон зээлийн хүүгийн авлагыг мөнгөн сууриар бүртгэсэнийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын салбарын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн зээлийн хүүгийн авлагыг аккруэл сууриар бүртгэх зөвлөмж өгсөний дагуу дахин залруулж бүртгэсэн байна. 2012 оны санхүүгийн тайлан тэнцэлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар зөрчилгүй дүгнэлт өгсөн байна.

Мал хамгаалах сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар:

Орлогын талаар  Мал хамгаалах сан нь улсын төвлөрсөн төсвөөс 2011 онд 9849932.9 мянган төгрөгийн, 2012 онд 29565194.2 мянган төгрөгийн ноосны урамшууллыг дамжуулан малчдад олгосон байна. Мөн төсвийн санхүүжилтээр 2011 онд 25000.0 мянган төгрөг, 2012 онд 23763.2 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Үндсэн үйл ажиллагааны орлогоор 2011 онд 649344.9 мянган төгрөг, 2012 онд 1870986.1 мянган төгрөгийг, туслах үйл ажиллагааны орлогоор 2012 онд 488497.5 мянган төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна. 2011 оны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 217058.1 мянган төгрөг, 2012 оны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 400489.4 мянган төгрөг, эцсийн үлдэгдэл 1531.4 мянган төгрөг байна. 2011 оны үндсэн үйл ажиллагааны орлогыг задалбал, хөнгөлөлттэй үнээр борлуулсан хадуур, саалтуур, бага оврын тракторын орлого 309,878.0 мянган төгрөг, зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн орлого 299,556.5 мянган төгрөг, дэгдээхэй борлуулсны орлого 38,670.4 мянган төгрөг, малын глюкоз борлуулсны орлого 1,240.0 мянган төгрөгийн орлогууд тус тус эзэлж байна. 2012 онд үндсэн үйл ажиллагааны орлогоор зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн орлого, туслах үйл ажиллагааны орлогоор техник тоног төхөөрөмж борлуулсаны орлого, хүүгийн орлого, ноосны урамшууллын зөрүүг бүртгэсэн байна.

Хөнгөлөлттэй үнээр борлуулсан тоног төхөөрөмжийн талаар: 2011 оны санхүүгийн үр дүнгийн тайланд тусгаснаар төсвийн хөрөнгө оруулалтаар 1165605.0 мянган төгрөгийн хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг Мал хамгаалах сангийн үнэ төлбөргүй хүлээн авсан орлогоор бүртгэж, аж ахуй нэгж байгууллагуудад үнэ хямдруулан худалдан борлуулсан орлогыг тус санд төвлөрүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалуудаар шийдвэрлэсэн байна.

Зардлын талаар  Төсөвт зардлын гүйцэтгэлийг авч үзвэл 2011 онд 10385615.6 мянган төгрөг, 2012 онд 31874894.0 мянган төгрөгийг зарцуулж, батлагдсан төсөвт зардлыг 2011 онд 25433.0 мянган төгрөг, 2012 онд 1287711.4 мянган төгрөгөөр тус тус хэмнэлттэй зарцуулжээ. Үүнээс ноосны урамшуулалд 2011 онд тухайн оны төсөвт зардлын гүйцэтгэлийн 94.6 хувь буюу 9826858.8 мянган төгрөгийг, 2012 онд тухайн оны төсөвт зардлын 92.3 хувь буюу 29414323.0 мянган төгрөгийг тус тус олгожээ. Мөн төслийн зээлд 2011 онд тухайн оны төсөвт зардлын 4.2 хувь буюу 441339.5 мянган төгрөгийг, 2012 онд тухайн оны төсөвт зардлын 6.5 хувь буюу 2073999.0 мянган төгрөгийг тус тус олгосон байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 12 дугаар сарын 11-ний А/41 тоот тушаалд заасны дагуу сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, ноосны урамшууллын санхүүжилтийн зарцуулалтад хяналт шинжилгээ үнэлгээ хийх талаар “Малчдын хоршоо-шинэ бодлого” улсын зөвлөгөөнийг зохион байгуулахад шаардагдах зардалд 150871.0 мянган төгрөгөөр баталсан байна. Үүнээс дотоод албан томилолтод 70881.0 мянган төгрөг, сургалт семинар зохион байгуулахад 24820.0 мянган төгрөгийг, тараах материалд 7520.0 мянган төгрөгийг, мэдээлэл сурталчилгааны зардалд 13540.0 мянган төгрөгийг, төрийн өмнөөс гүйцэтгүүлэх ажил үйлчилгээнд 34110.0 мянган төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөнөөс гүйцэтгэлээр 141661.7 мянган төгрөгийг зарцуулсан байна. 2012 онд “Ай И Ди Эф” ХХК-д агуулахын барилгын ажлын хөлсөнд 16300.0 мянган төгрөгийг шилжүүлж, “БЛМ” ХХК-иас 160 м.кв сэндвичэн хавтанг 28700.0 мянган төгрөгөөр худалдан авч өөрийн хөрөнгөөр 45000.0 мянган төгрөгийн агуулахын байртай болсон байна.

2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад тусгагдсан дараах зардлуудыг холбогдох тушаал, шийдвэрүүдийн дагуу Мал хамгаалах сангаас санхүүжүүлсэн байна. Үүнд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/255  тоот тушаалаар баталсан 2012 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төвлөрсөн арга хэмжээний болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр Мал хамгаалах сангийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.

Тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/124 тоот тушаалын дагуу 13 ширхэг малын тэжээлийн үйлдвэрийн иж бүрдэл нийлүүлсэн “Агро альфа” ХХК-д 233,000.0 мянган төгрөг, 15 ширхэг өвс хаман боогч нийлүүлсэн “Ингэт толгой” ХК-д 246,999.0 мянган төгрөг нийт 480.0 сая төгрөгийг тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд зарцуулсан байна. Дээрх тушаалын дагуу 2012 онд худалдан авсан тоног төхөөрөмжийг тендерт нийлүүлсэн үнээр буюу Тэжээлийн цехийн тоног төхөөрөмжийг 17,923,076.00 төгрөгөөр, Өвс хаман боогчийг 16,466,600.00 төгрөгөөр, тус бүр 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр, үлдэгдэл үнийг 3 жилийн дотор эргүүлэн төвлөрүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага иргэдэд борлуулахаар шийдвэрлэсэн байна. 2012 онд ногоон тэжээл хэрчигч комбайны төлбөрийн орлого болох 184376.0 мянган төгрөгийг, өвс хаман боогчийн төлбөрийн орлогоор 124851.9 мянган төгрөгийг тус санд төвлөрүүлсэн байна.     

Өөрөө явагч жижиг оврын өвсний хадуур  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны А/124 тоот тушаалын дагуу 371 ширхэг хөдөлгөөнт гар хадуур нийлүүлсэн Агротрейд импекс ХХК-д 270000.0 мянган төгрөгийг шилжүүлж нэг бүрийн үнийг  727,800.00 төгрөгөөр хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага иргэдэд худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. 2012 онд хөдөлгөөнт гар хадуур борлуулсаны төлбөрийн орлогоор 96387.4 мянган төгрөгийг тус санд төвлөрүүлсэн байна.

Тэжээлийн нэг болон олон наст ургамлын үр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны А/124 тоот тушаалын дагуу тэжээлийн ургамлын үр нийлүүлсэн “Агротрейд импекс” ХХК-д 191,500.0 мянган төгрөгийг шилжүүлж, нийлүүлэгч нь нийт 159 тн /үүнд хошуу будаа 140 тн, эрдэнэ шишийн үр 15.5 тн, царгасны үр 3.5 тн/ үрийг хүлээлгэн өгсөн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны А/95 тоот тушаалын хавсралтаар дээрх худалдан авсан 191500.0 мянган төгрөгийн үнэ бүхий таримлын үрийн үнийг 70 хувиар хөнгөлж нийт 57469.2 мянган төгрөгөөр уг тушаалын хавсралтад заасан 42 байгууллага, аж ахуйн нэгжид худалдан борлуулсаны орлогыг Мал хамгаалах санд төвлөрүүлж, төвлөрсөн хөрөнгөөс үрийн хадгалалт, үйл ажиллагааны зардалд зориулан 2500.0 мянган төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд шилжүүлэхийг үүрэг болгосон байна. Тэжээлийн үр борлуулсаны орлогоор 2012 онд нийт 34993.9 мянган төгрөгийг төвлөрүүлсэн байна. “Малын тэжээл үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ТШ/12/01/02 тоот зээлийн гэрээ”-ний дагуу 15 ширхэг өвс хаман боогч техникийг нийт 246,999,000 төгрөгөөр нийлүүлэхээр заасан байна.

Шувууны аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А/81 тоот тушаалаар “Хоногийн настай дэгдээхэй худалдан авах” тендерт шалгарсан “Түмэн шувуут” ХХК-иас 74200 толгой эм дэгдээхэйг 200.0 сая төгрөгөөр нийлүүлэх гэрээ байгуулахаар шийдвэрлэсэний дагуу хоногийн настай дэгдээхэйг нэг бүрийг нь 2695 төгрөгөөр худалдан авсан байна.

Ноосны урамшууллын талаар:

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн  221 дүгээр тогтоолоор батлагдсан  “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журам, 2011 оны 12 дугаар сарын 23 ны өдрийн “Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 368 дугаар тогтоолын дагуу 2011, 2012 онд ноосны урамшуулал олгох ажлыг Мал хамгаалах сангаас зохион байгуулж ажилласан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан дээрх журмын 1.2-д “үндэсний үйлдвэрт нийлүүлсэн нэгдүгээр зэргийн хонь болон тэмээний ноос тутамд 2000 төгрөгөөр тооцож урамшуулал олгох”-оор заасан байсныг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 368 дугаар тогтоолын 4-д зааснаар “нэгдүгээр зэргийн” гэснийг хасаж өөрчлөн баталсан байна. Ноосны гарцын хэмжээг 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал хамгаалах сан, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл бүхий Малчдад мөнгөн урамшуулал олгох ажил зохион байгуулах  ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн дагуу хонины ноосны хэмжээг 1.3 кг-аар, 2012 онд тухайн оны Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын А/105 тоот тушаалын дагуу нэг малаас авах ноосны гарцын дундаж хэмжээг тухайн үүлдэр, омог хэвшлийн малын Үндэсний стандартад заасан ашиг шимийн үзүүлэлтийн дундажаар буюу бүдүүн, бүдүүвтэр ноост хонины хувьд үүлдэр омгийн хувьд 1.2-1.9 кг-аар, нарийн нарийвтар ноост хонины ноосыг үүлдэр омгийн хувьд 3.2-4.1 кг-аар тогтоон тооцож олгосон байна. Засгийн газрын 221 дүгээр тогтоолыг үндэслэн Хүнс, Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/234 тоот тушаалаар  аймаг, нийслэлийн 32290 малчин өрх, мал бүхий  этгээдийн үйлдвэрт тушаасан 3.0 мянган тонн 1 дүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны урамшуулалд 6087815,0 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэснээс гүйцэтгэлээр  3596860.8 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх, мал бүхий этгээдэд олгосон байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/263 тоот тушаалаар 2005914.3 мянган төгрөгийн урамшууллыг 1 дүгээр зэргийн ноос болон нийт ноосны зөрүү болох 1,0 мянган тонн ноосны урамшуулалд олгохоор, 4247157.7 мянган төгрөгийг малчин өрх, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан 2,1 мянган тонн хонь, тэмээний нийт ноосны урамшуулалд олгохыг Мал хамгаалах санд даалгасан бөгөөд 2011 онд нийт 9849932.9 мянган төгрөгийн ноосны урамшуулал олгохоос 2011 оны 12 сард багтаан 9852248.0 мянган төгрөгийг аймаг нийслэлийн төрийн сангаар дамжуулан малчдад олгосон бөгөөд 23074.1 мянган төгрөгийн урамшууллыг дутуу олгосныг 2012 онд нөхөн олгосон байна. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны A/130 тоот тушаалд зааснаар ноосны  урамшуулал олгох ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор “Ноосны урамшууллын цахим бүртгэлийн систем” программыг 12000.0 мянган төгрөгөөр “Ю эс ай” ХХК-иар хийлгүүлж үйл ажиллагаандаа ашигласан байна. Мал хамгаалах сан нь журамд заасны дагуу аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрууд, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос ирүүлсэн мэдээллийг харьцуулан хянасаны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаар тушаалын дагуу аймаг, нийслэлийн 6 дүүргийн нийт 103162 малчин, мал бүхий этгээдийн тушаасан 14,7 мянган тн ноосны 29414323.0 мянган төгрөгийн урамшууллыг сумдын Төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. 2012 онд Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн үндэсний 154 үйлдвэр 108,993 малчин, мал бүхий этгээдийн бэлтгэсэн 16,498.7 тн хонь, тэмээний ноос худалдаж авсан мэдээ тайланг баталгаажуулсан байна. Энэ нь 2011 онтой харьцуулахад үндэсний үйлдвэрүүд 2.6 дахин их ноос буюу улсын хэмжээнд бэлтгэсэн нийт ноосны 82,5 хувийг худалдаж авсан  байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн  221 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу бондын эх үүсвэрээр нийт ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагад 25.8 тэрбум төгрөгийн зээл олгож, түүхий эдийн хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлсэнээр үндэсний үйлдвэрүүдийн хэвийн жигд ажиллагаа хангагдаж, бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хонины ноосон ээрмэл, ноосон даавуу, барилгын дулаалгын материалын үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орсон бөгөөд хуучин үйлдвэрүүд ноос боловсруулах тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр байгуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахад 11,9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Шинээр байгуулагдсан үйлдвэрүүд нь “Нэхээсгүй эдлэл” ХК, Архангай аймгийн Хотонт суманд ноос угаах үйлдвэр, ”Могол ноос” ХХК Төв аймгийн Зуун мод суманд хонины ноосноос хялгас ялгаж, самнах үйлдвэр, ээрэх үйлдвэр, “Эко ноос” ХХК барилгын дулаалгын материалын үйлдвэр-Дархан-Уул аймагт, Чойр хайрхан ХХК –Говьсүмбэр аймагт ноос самнах үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулсан байна. Бондын эх үүсвэрээр 25.8 тэрбум төгрөгийн зээлийг ноосны үйлдвэрүүдэд олгож, түүхий эдийн нийлүүлэлтийг дэмжих зорилгоор 2011, 2012 онуудад 39.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгож нийт 65.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулсан боловч үүний үр дүнд гарсан эдийн засгийн үр дү, үр ашгийг нэгтгэн тооцсон тодорхой ажил хийгээгүй байна. Энэ нь төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулагдаж байгаа эсэхийг дүгнэхэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлын нэг болно.

Өглөг, авлагын талаар 2012 оны жилийн эцэст авлага 10333369.7 мянган төгрөг, өглөг 19271.6 мянган төгрөг болж, авлага урьд оныхоос 790874.1 мянган төгрөгөөр өсч, өглөг 58820.0 мянган төгрөгөөр буурсан байна. Нийт авлагын 93.5 хувь буюу 9668758.5 мянган төгрөг нь төслийн зээлийн авлага, 1.9 хувь буюу 194900.4 мянган төгрөг нь зээлийн хүүгийн авлага, 0.08 хувь буюу 8572.0 мянган төгрөг нь хүмүүсээс авах авлага, 4.5 хувь буюу 461138.8 мянган төгрөг нь бусад зардлын тооцоо тус тус эзэлж байна. 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлгийн үржлийн газраас 6746100.0 мянган төгрөгийн авлага шилжиж ирсэн нь авлагын өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон байна. Мөн 2011 онд Мал хамгаалах сангийн санхүүгийн тайлан тэнцэлд “Нийслэл Аудит” ХХК-ийн хийсэн аудитын дүгнэлтээр 2009-2010 онуудад олгосон зээлийн хүүгийн авлагыг 2011 оны санхүүгийн тайланд, 2003-2005 онуудад олгосон зээлийн хүүгийн авлагыг 2012 оны санхүүгийн тайланд тусгахыг мэдэгдсэн байна. Дээрх зөвлөмжийн дагуу 2011 оны санхүүгийн тайланд 30326.7 мянган төгрөгийн, 2012 оны санхүүгийн тайланд 98568.3 мянган төгрөгийн хүүгийн авлагыг залруулан бүртгэсэн байна. Дээр дурьдсан авлагуудаас 2003-2005 онд хэрэгжсэн Шилмэл хээлтүүлэгч хөтөлбөрийн хүрээнд олгосон 185,8 сая төгрөг, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгосон 404,1 сая төгрөгийн он дамжсан төлөгдөх хугацаа хэтэрсэн авлага байна.

Бусад байгууллагаас шилжиж ирсэн авлагын талаар:  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/06 тоот тушаалаар сайдын 2011 оны төсвийн багцад тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй зээлийн ангилалд батлагдсан хөрөнгийг Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/87 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралт, А/90 дүгээр тушаалын 1,2,3,4 дүгээр хавсралт, А/102 дугаар тушаал, А/111 дүгээр тушаалын хавсралт, А/132 дугаар тушаалын хавсралт, А/134 тушаал, А/138 дугаар тушаалын хавсралт, Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2011 оны 51 дүгээр тушаал, хавсралтад тус тус заасан нийт 6246.1 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн авлагыг Мал хамгаалах санд шилжүүлж, авлага цуглуулахыг тус санд даалгажээ.

Зээл олголтын талаар:  2011 онд Монгол Улсын Засгийн газрын  “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд зарлагдсан тендерийн шалгаруулалтаар шалгарсан 306 иргэн, аж ахуй нэгж, хоршоодод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал хамгаалах сангийн санхүүжилтээр нийт 6,446,100.0 мянган төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож гэрээ байгуулан ажилласан байна. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд:

1. Засгийн  газрын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хариуцан хэрэгжүүлж буй “Монгол мал” хөтөлбөр нь 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд 1-р үе шат нь 2010-2015 оны хооронд, 2 дугаар үе шат нь 2016-2021 онуудын хооронд хэрэгжих бөгөөд энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд оршино” гэжээ. 2011 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 4,656.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарсанаас гүйцэтгэлээр нийт 237 иргэн, аж ахуй нэгж, хоршоодод /аймаг, нийслэлийн/ 4,646.1 сая төгрөгийн зээлийг олгож, зээлийн эргэн төлөлт, гэрээ болон төслийн  хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Мал хамгаалах санд хариуцуулсан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/255  тоот тушаалд эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сүү, махны үхэр, гахайны цогцолбор аж ахуй эрхлэгч нарт зээл олгоход 900.0 сая төгрөг, шувууны аж ахуй эрхлэгч нарт цогцолбор аж ахуйн зээл олгоход 200.0 сая төгрөг, зөгийний аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид зээл олгоход 72.5 сая төгрөгийг тус сангийн дотоод эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А/140 тоот тушаалаар махны үхэр болон хонины аж ахуйг өргөтгөх дэмжлэгт хамрагдах 15 аж ахуйн нэгжид 200.0 сая төгрөг, сүүний үхрийн аж ахуйг өргөтгөх дэмжлэгт хамрагдах 25 аж ахуйн нэгжид 400.0 сая төгрөг, гахайн аж ахуйг өргөтгөх дэмжлэгт хамрагдах 18 аж ахуйн нэгжид 300.0 сая төгрөг, зөгийн аж ахуйг өргөтгөх 12 иргэн, аж ахуйн нэгжид 72.5 сая төгрөг нийт 972.5 сая төгрөгийг төслийн дэмжлэгт олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх тушаалын дагуу сүүний үхэрийн аж ахуйн дэмжлэгт 23 аж ахуйн нэгжид 380.0 сая төгрөгийг, махны үхэр хонины аж ахуйн дэмжлэгт 15 аж ахуйн нэгжид 200.0 сая төгрөгийг, гахайн аж ахуйн дэмжлэгт 17 аж ахуйн нэгжид 290.0 сая төгрөгийг, зөгийн аж ахуйн дэмжлэгт 10 иргэн, аж ахуйн нэгжид 62.5 сая төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар зээлээр олгосон байна. Мөн дээрх тушаалын дагуу шувууны аж ахуйг өргөтгөх чиглэлээр 200.0 сая төгрөгийн 74200 ширхэг хоногийн настай дэгдээхэйг “Түмэн шувуут” ХХК-иас худалдан авч, Мал эмнэлэг үржлийн газрын даргын 2012 оны 30 тоот тушаалын дагуу төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 5 иргэн, 15 аж ахуйн нэгжид нэг бүрийг нь 2696 төгрөгөөр тооцож хуваарилан 2 жилийн дотор Мал хамгаалах санд төвлөрүүлэхээр гэрээ байгуулан олгосон байна.

2. Мөн Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг Хүнс хөдөө аж ахуйн яам хариуцан хэрэгжүүлэх болсоны дагуу төсөл 2 үе шаттайгаар, үүнд 1 дүгээр үе 2003-2008 онд, 2 дугаар үе 2009-2015 онуудад хэрэгжих ба хөтөлбөрийн зорилго нь “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн газар тариалан, эрчимжсэн мал аж ажуйг зохистой хослон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх замаар олог улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үлйдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах” гэжээ. Уг төслийн хүрээнд 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 1,985.0 сая төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй журмаар олгохоор батлагдсанаас нийт 38 аж ахуй нэгж, иргэн, хоршоодод /аймаг нийслэлийн/ 1,985.0 сая төгрөгийн зээлийг олгожээ. Сайдын тушаалаар эдгээр зээлийн эргэн төлөлт, төслийн болон гэрээний хэрэгжилтийг Мал хамгаалах сан хариуцан ажиллахаар болсон байна. 2011 онд 185,000.0 мянган төгрөгийн зээлийг Мал хамгаалах сан өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн авлагаар тусгасан ба 6,446,100.0 мянган  төгрөгийн зээлийг ХХААХҮЯамны хөрөнгөөр санхүүжүүлж уг зээлийн эргэн төвлөрүүлэлт, гэрээний хэрэгжилтийг Мал хамгаалах сан хариуцан ажиллахаар ХХААХҮСайдын тушаалд заасны дагуу зээлийн авлагыг тус сан данс бүртгэлдээ тусган ажилласан байна.

Шалгагдсан байгууллагын ололттой тал

Батлагдсан төсвийг хэмнэлттэй зарцуулах талаар анхаарч ажилласны үр дүнд тус сан нь  2011 онд 25433.0 мянган төгрөг, 2012 онд 1287.7 мянган төгрөгөөр тус тус хэмнэлттэй зарцуулжээ. Тус сан нь 2011, 2012 онуудад анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг заавар, журмын дагуу хөтөлж, тайлан тэнцлийг хуулийн хугацаанд нь гаргасан байна. 2012 онд улсын хэмжээнд ноосны урамшууллын мэдээ тайланг тулган баталгаажуулах програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилласан зэрэг ололттой талууд байна. 

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын талаар

Монгол улсын Төсвийн тухай хуулийн 6.4.8.төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх гэсэн заалтыг зөрчиж, тушаал шийдвэргүйгээр авлагыг тус сангийн дансанд шилжүүлэн бүртгэсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/198 тоот тушаалаар “Малын эм, эмнэлгийн хэрэгслийг  ханган нийлүүлэх сүлжээ” байгуулан ажиллах аж ахуй нэгж байгууллагуудад олгох санхүүжилтийг нийт 500.0 сая төгрөгөөр баталж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 289 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.6.5 дах хэсэгт заасан арга хэмжээний зардлаас гаргах, уг арга хэмжээний хэрэгжилтэд Мал, эмнэлэг, үржлийн газраас хяналт тавихаар шийдвэрлэсэн байна. Гэтэл 2011 онд Мал эмнэлэг үржлийн газраас Мал хамгаалах сангийн дансны авлагад тус зээлийн авлагыг ямар нэг тушаал шийдвэргүйгээр шилжүүлэн, уг авлага нь Мал хамгаалах сангийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан байна. Дээрх зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэв.

Аймгуудын мэргэжлийн хяналтын газруудаас хийсэн хяналт шалгалтын дүнг нэгтгэн авч үзвэл:

Мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хөнгөлөлттэй зээл авсан төслүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтаар: Мал аж ахуйн чиглэлээр хөнгөлөлттэй зээлийн зээл олгох төслийг Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн Яаманд сонгон шалгаруулалтыг хийж, шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан шууд шилжүүлсэн бөгөөд зээлийн санхүүжилтийг тухайн орон нутгийн ямар нэг дансаар дамжуулаагүй байна.

Хөнгөлөлттэй зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 “Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлж, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Үүнд:

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж байгаа “Ветмон” ХХК нь 2011 онд мал эмнэлгийн чиглэлээр 5.0 сая төгрөгийн зээл авсан боловч зарцуулалтын тайлан, баримт байхгүй, уг төслийн зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэх нь тодорхойгүй, үйл ажиллагаа явуулах тусгай байргүй, өөрсдийн амьдардаг гэртээ үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын мал аж ахуй эрхэлдэг иргэн Ц.Куруновийн “Цөм сүргийн малыг үржүүлэх, үржлийн өсвөр хээлтүүлэгч бойжуулах” төслийг хэрэгжүүлэхээр авсан 10.0 сая төгрөгийн төслийн үр ашиг нь ямар байгааг тооцсон тайлан байхгүй зөрчил илэрсэн байна.

Мөн 2012 онд эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зөгийн аж ахуй эрхлэхээр 5.0 сая төгрөгийн зээл авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын “Ногоон залгамж” БГБХН нь төслийн үндсэн үйл ажиллагаагаа явуулаагүй зөрчил илэрсэн байна. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулдаг 30.0 сая төгрөгийн төслийн зээл авсан “Цайдам ургац” ХХК нь 4200.0 мянган төгрөгийн үнэтэй сүү боловсруулах тоног төхөөрөмж худалдан авсан гэх боловч уг хөрөнгө байхгүй бөгөөд өөр ямар нэг байдлаар зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласныг нотлох баримтгүй зөрчил илэрсэн байна.

Дархан-Уул аймгийн “Буян да” хоршоо нь малын тэжээлийн ургамал тариалж бэлтгэхээр 40.0 сая төгрөгийн төслийн зээл авч машин тоног төхөөрөмж худалдан авахад 19200.0 мянган төгрөг, тэжээлийн ургамлын үр худалдан авахад 274.0 мянган төгрөг зарцуулсан бөгөөд 2011 онд 2,5 га талбайд тэжээлийн ургамал тариалсан боловч үер бууж байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсоноос ургац алдсан гэсэн шалтгаанаар 2012 онд 4 га талбайд 8120.0 мянган төгрөгийн үнэтэй үрийн төмс тариалж зээлийн хөрөнгийг  зориулалт бусаар зарцуулсан байна.

Дорнод аймагт 2011 онд мал аж ахуйн чиглэлийн хоршоодод олгосон 40.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан Цагаан-Овоо сумын “Дорнод галуут” хоршоо нь түүхий эд боловсруулах, борлуулалтын цех зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх зориулалтаар агуулахын байр засварлахад 14155.0 мянган төгрөгийг зарцуулахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 12604.6 мянган төгрөгийг зарцуулсан нь тайланд тусгагдан анхан шатны баримтаар нотлогдсон байна. Гэтэл тус хоршоо 2012 онд ҮХААЯ-нд “дээрх агуулахын байрыг засварлах ажилд дэмжлэг үзүүлэх тухай” хүсэлт гаргасанаар  тус яамнаас агуулахын засварын ажилд дэмжлэг үзүүлэх нэрээр 8.5 сая төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгож төсвийн хөрөнгийг үр дүнгүй, төлөвлөгөөгүйгээр зарцуулсан байна. 

Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн байдал хангалтгүй байгаа нь Монгол улсын Засгийн газрын 374 дүгээр тогтоол “Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах журам”-ын 2.7.4, 2.9.5 дахь заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: Архангай аймгийн “Байгаль булаг” хоршоо нь 3030.0 мянган төгрөгийн, Булган сумын “Шим илч” ХХК 10850.0 мянган төгрөгийн зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээлийн гэрээний дагуу төлөөгүй байна. Сүхбаатар аймагт 2011 онд мал хамгаалах сан болон ХХААХҮ Сайдын А/90 дугаар тушаалын хавсралтаар 66410,1 мянган төгрөгийн зээлийг 1-2,4 хувийн хүүтэй 1-5 жилийн хугацаатай олгосноос Мөнххаан сумын Ш.Пүрэвийн 5000,0мян төгрөг, аймгийн Мал үржлийн албаны өсвөр хээлтүүлэгч бойжуулах 10000,0 мян төгрөгийн зээлийг гэрээний дагуу 2012 оны эргэн төлөлтийг хийгээгүй, бусад зээлдэгч нар зээлийг зориулалтын дагуу ашиглаж эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлсөн байна. Мал үржлийн албаны хугацаандаа төлөөгүй зээл өрийг барагдуулах талаар ҮХААяамны мал хамгаалах сангаас мэдэгдэл ирүүлсэний дагуу  тус газартай тооцоо нийлсэн акт үйлдэж 2012, 2013 оны  үндсэн зээлийг хүүгийн хамт 4480,0 мян төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 01 ны дотор төлж барагдуулах баталгаа гаргасан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Ш.Пүрэв нь Хувийн мал эмнэлэг,үржлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр, Хүнс Хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оныА/111 дугаар тушаалын дагуу авсан 5000,0 мянган төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөөгүй зөрчилд 1260.3 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна.

Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын “Энхсүрэгтэн” ЗГБХ нөхөрлөл ХХААХҮсайдын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/90 дугаар тушаалын дагуу олгосон төслийн зээлээр 5000.0 мянган төгрөгийн төслийн зээл авсан бөгөөд 2012 онд төлөх зээлийн үндсэн төлбөр болох 1500.0 мянган төгрөг болон хүүгийн төлбөр 120.0 мянган төгрөгийг төлөөгүй зөрчилд нийт 1620.0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоожээ.

Завхан аймгийн Асгат сумын Ч.Алтанцэцэгийн Өлзийт булаг хоршоо нь ХХААХҮ сайдын 2011 оны  06 дугаар сарын 08-ны өдрийн А/132 дугаар  тушаалаар “түүхий эд бэлтгэх” төслийн зээлд хамрагдсан бөгөөд 2012 оны зээл, зээлийн хүүгээс 3300,0 мянган төгрөг дутуу төлөгдсөн, С.Даваадоржийн “Хос алтан ундарга” хоршооны “фермер, газар тариалан хөгжүүлэх” төслийн 2012 оны зээл, зээлийн хүү 4650,0 мянган төгрөг хугацаандаа төлөгдөөгүй зэрэг зөрчилд нийт 7950.0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна.

Орхон аймгийн “Тэгш дэлгэрлэн-Од” “Цагаан булагт хайрхан”, “Гэдээ бужаа”  хоршоонууд болон иргэн Б.Баярын төслийн зээлийн 2013 оны эргэн төлөлт болох  бүгд 28605.0 мянгөн төгрөг хугацаандаа төлөгдөх боломжгүй байгаад зөрчил арилгуулах тухай 4/12 заалттай хугацаатай албан шаардлага өгч, “Цэнхэрийн голын шугуй” хоршооны үйл ажиллагаа зогсож байгаа тул 2012 оны эргэн төлөлтийн тооцоог хийж, зээлийн үлдэгдэл болох бүгд 35775.0 мянган төгрөг /2013 оны хүүгийн хамт/ нөхөн төлүүлэх, нэр бүхий 5 төслийн хугацаандаа төлөөгүй зээл, зээлийн хүүгийн хамт бүгд 9234.0 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх, “Цэнхэрийн голын шугуй” хоршооны төслийн 2012 оны эргэн төлөлтийн зөрүү 2950.0 мянган төгтөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, нийт 47959.0 мянган төгтөгийн 3 акт тогтоож баталгаажуулсан байна. Акт тогтоогдсон дээрх нөхөн төлбөрөөс шалгалтын хугацаанд бүгд 2300.0 мянган төгрөгийг ХХААХҮЯамны харъяа Мал хамгаалах сангийн дансад  барагдуулсан байна.

Мөн тус аймгийн “Тэгш дэлгэрлэн-Од” “Цагаанбулагт хайрхан” “Гэдээ бужаа” зэрэг хоршоодод болон иргэн Б.Баяр нарт 2013 оны зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй 28605.0 мянган төгрөгийг 2013 оны 08-р сарын 10ы дотор ХХААХҮЯамны харъяа Мал хамгаалах сангийн Төрийн сангийн 900019044 тоот дансанд нийт нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн  байна.

Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн байдлыг газар дээр нь очиж шалгах гэсэн боловч дараах аж ахуйн нэгж байгууллагууд шалгалтанд хамрагдаагүй байна. Үүнд: Говь-Алтай аймгийн Алтай сумын “ Буурал аж богд” хоршоо, Булган аймгийн Орхон сумын “Орхон оч” хоршоо хяналт шалгалтад хамрагдаагүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дуут Цэнхэр хоршооны төсөл хэрэгжүүлэх байршлаа өөрчилж Багануурт хэрэгжүүлж байгаа, Бектас  хоршоо нь Баянөлгий аймагт хэрэгжүүлж байгаа, Тэлд Ивэн хоршооны эзэн хаана ч төсөл хэрэгжүүлээгүй гадаад улсад удаан хугацаагаар амьдарч байгаа гэсэн тайлбаруудыг өгсөн тул зориулалт бус зарцуулсан гэж үзэн тодруулан шалгах нь зүйтэй гэж улсын байцаагчийн саналыг аймгийн МХГ-аас ирүүлсэн байна. Мөн гахайн аж ахуйн чиглэлээр 15.0 сая төгрөгийн зээл авсан “Мөнхбаян цагаан” ХХК нь Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулахаар ХХААХҮС-ын тушаалаар зээл авсан боловч тухайн аж ахуйн нэгж нь Улаанбаатар хотын бүртгэлтэй зээлийн зарцуулалтын байдалтай танилцахаар удаа дараа холбогдсон боловч шалгалтад хамрагдаагүй болно.

Ноосны урамшуулал олголтын байдалд хийсэн хяналт шалгалтаар:

Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд “малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого”-ыг албан татвараас чөлөөлөхөөр заасан боловч Татварын ерөнхий газрын 2012 оны  4/2811 тоот албан бичигт “Хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгож байгаа мөнгөн урамшуулал нь хувь хүний бүтээгдэхүүнээ борлуулж олсон орлого болох тул Хувь хүний орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулж урамшууллын дүнгээс 10 хувиар татварыг суутган авч орон нутгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлэх нь зүйтэй” гэсний дагуу ноосны урамшуулын мөнгөнөөс хувь хүний орлогын албан татварыг суутган тооцсон байна. Мөн ноосны урамшуулал олгох нэрсийн жагсаалтыг шууд сум руу явуулсанаас зарим аймгийн ХХААЖДҮГ нь банкнаас олгосон жагсаалттай тулгалт хийлгүйгээр урамшууллыг олгосон байна.

Ноосны урамшуулалд малчдад олгох хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д  “Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлж, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно”, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 2.6-д “Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь урамшуулал олгох тухай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Үүнд:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын  Сум хөгжүүлэх сангийн дансанд 2012 оны 1 дүгээр сарын 19-нд 75,057,2 мянган төгрөгийн санхүүжилт орсноос ноосны урамшуулалд 62410,3 мянган төгрөгийг олгож, хувь хүний орлогын албан татварт 7000,0 мянган төгрөгийг суутган авч, төмөр сейф ширээ худалдан авахад 2500,0 мянган төгрөг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зохион байгуулах зардалд 2000,0 мянган төгрөг, бүгд 73913,3 төгрөгийг зарцуулж, үлдэгдэл болох 1146,9 мянган төгрөгийг эд хариуцагч Б.Батсүх үндсэн баримтгүйгээр зарлага болгосон байна.

Булган аймагт 2011 онд 8 суманд 1775 малчин мал бүхий иргэнд 945110.6 мянган төгрөгийн ноосны урамшуулал олгосноос Гурванбулаг сумын 497 малчинд олгосон 307777,6 мянган төгрөг,  Могод сумын 601 малчинд олгосон 224776,0 мянган төгрөг нийт 532553,6 мянган төгрөгийн ноосны урамшуулалын олголтод цагдаагийн байгууллага шалгалт хийж байна.

2011 онд Булган аймгийн Гурванбулаг сумын 500 хүнд олгосон 307777,7 мянган төгрөгийн ноосны урамшууллаас хувь хүний орлогын албан татварт 30777,7 мянган төгрөг, бусад суутгалд 4997,3 мянган төгрөг суутгаж 272002,6 мянган төгрөгийг Хадгаламж банкинд шилжүүлсэн боловч үндсэн баримтыг тулган шалгахад 26 иргэнд 1005,3 мянган төгрөг дутуу олгосон зөрчил илэрсэн байна.

2012 онд Баян-Агт сум 153516592 төгрөгийн ноосны урамшууллаас 15351659 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутгаж 138164933 төгрөгийг Хадгаламж банкны малчдын нэрийн дансаар олгохдоо 12010005768 дугаар дансанд 108,0 мянган төгрөг илүү шилжүүлсэн, Булган сум 135 малчинд 31214,2 мянган төгрөг, 9 байгууллагад 4739,2 мянган төгрөг бүгд 35953,4 мянган төгрөгийг татварыг суутгалгүй шилжүүлсэн, Сайхан сум ХХААЯ-ны нэрсийн жагсаалтад байхгүй 527910749 дансанд 192460 төгрөг шилжүүлсэн, Хангал 12170003047 дансанд 72,0 мянган төгрөг илүү олгосон, Хишиг-Өндөр сум малчин Б.Галбаатарт 54,0 мянган төгрөг дутуу,малчин Б.Элбэгбатад 123,0 мянган төгрөг дутуу шилжүүлсэн, Хутаг-Өндөр сум А.Баттулгад 106,0 мянган төгрөг, Ган-Эрдэнэд  90,0 мянган төгрөг, Ц.Батбаярт 60,0 мянган төгрөг, Б.Энхбаярт 56,0 мянган төгрөг олгоогүй байна.

Говьсүмбэр аймагт сумдын ноосны урамшууллын мэдээг малын “А” данстай тулган шалгахад тус аймгийн Баянтал суманд малын “А” данс байхгүй байхад 2012 онд иргэн Л.Дэмбэрэлсүрэнд 1680,0 мянган төгрөг, О.Наранхүүд 31,2 мянган төгрөг нийт 1711,2 мянган төгрөгийг илүү олгосон зөрчил илэрсэн байна. Мөн Шивээговь сумын иргэн Б.Отгонбаатарт 32,0 мянган төгрөг дутуу олгосон, иргэн З.Зоригтод 137,6 мянган төгрөгийг илүү олгосон байна.

2011 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 22971,7 мянган төгрөгийн хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд олгосон ноосны урамшууллаас хувь хүний орлогын албан татварыг суутган тооцож, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлсэн байна.

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 2011 оны ноосны урамшууллын эхний санхүүжилт 16081,7 мянган төгрөгийг 2011.12.20-нд, үлдэгдэл санхүүжилт 6890,0 мянган төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 28-нд тус тус ХААХҮЯамнаас шилжүүлсэнийг сумын төрийн сангаас 2012 оны 1-р сард 122 малчинд олгосон байна. Гэтэл ноосны урамшууллын зөрүү гэж олгогдсон санхүүжилтээс ноосны урамшууллыг ХААХҮйлдвэрийн сайдын А/234 тоот тушаалаар нэрс нь гарсан малчдад олгуулалгүй, багийн удирдлага нь ноос тушаагаагүй малчинд ноосны урамшуулал олгогдсон гэдэг нэрийдлээр малчин С.Энх-амгалангийн ноосны урамшууллын зөрүү 157,2 мянган төгрөгийг малчин н.Нандинцэцэгийн, малчин Д.Чулуунбатын ноосны урамшууллын зөрүү 86,0 мянган төгрөгийг малчин н.Алтанцэцэгийн хүний хөгжлийн дансанд дур мэдэн шилжүүлсэн байна.

 Дорнод аймгийн Дашбалбар сумын 252 малчин, мал бүхий этгээдэд нийт 106153.6 мянган төгрөг олгохоос 98132.1 мянган төгрөгийг олгохдоо 252 малчин, мал бүхий этгээдээс  хувь хүний орлогын албан татварт 7430.8 мянган төгрөгийг суутгаж, 65 малчин, мал бүхий этгээдэд 888.4 мянган төгрөг дутуу олгож, 2 малчин, мал бүхий этгээдэд 297.6 мянган төгрөгийг илүү олгосон байна. Мөн Чойбалсан сумын 102 малчин, мал бүхий этгээдэд нийт 29469.0 мянган төгрөг олгохоос 5 малчин, мал бүхий этгээдэд  768.0 мянган төгрөгийг дутуу олгосон байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан, Дарьганга сумд 2011 онд 238 өрхийн 54510,7 кг ноосны урамшуулалын 109021,4 мянган төгрөгөөс татварын ерөнхий газраас ирүүлсэн албан тоотын дагуу ХХОАТатварыг 10 хувиар тооцон 10902,1 мянган төгрөгийг суутган олгосон байна. Мөн Онгон суманд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайдын тушаалаар баталсан ноосны урамшуулал авах малчдын нэрсийн жагсаалтыг зөрчиж эсгийний үйлдвэрлэл эрхлэж байгаа хувь хүнд малчдын ноосны урамшуулалыг олгосон зөрчил илэрснийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлж малчдыг хохиролгүй болгожээ.

Өвөрхангай аймагт 2012 онд мал хамгаалах сангаас /ХХААЯам/ ноосны урамшуулалд 9193 малчинд олгох 1019942,7 кг ноосны үнэ 2039885.2 мянган төгрөгийн санхүүжилт авч, гүйцэтгэлээр 9193 малчинд 1899378.2 мянган төгрөгийг олгож, хувь хүний орлогын албан татварт 140469.0 мянган  төгрөгийг суутган шилжүүлсэн байна.

Завхан аймагт хийгдсэн шалгалтаар ноосны урамшуулалд хамрагдсан малтай өрхийн тооны үзүүлэлтээс хамрагдсан ноосны үзүүлэлт өндөр байгаа нь нэг хүний нэр дээр 2-3 айл ноосоо тушаасантай холбоотой байна. Шалгалтар хонины ноосны гарцын хэмжээ нормоос өндөр байгаа, сайдын тушаалын нэрсийн жагсаалтад байхгүй хүнд ноосны урамшуулал олгосон, ноос тушаасан хүний регистрийн дугаар давхацсан зэрэг зөрчилд нийт 43495.9 мянган төгрөгийн албан шаардлага хүргүүлсэн байна.

Хөвсгөл аймагт 2011 онд Малчин өрхөд олгох ноосны урамшуулалаас 125669,5 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг суутган авсан зөрчил илэрсэн байна.

Хэнтий аймгийн Баянхутаг суманд ХХААХҮСайдын 2011 оны А/234 тушаалаар батлагдсан ноосны урамшуулал олгох мал бүхий этгээдийн жагсаалтад ороогүй, анхан шатны баримтгүй, ноос олгосон тодорхойлолтгүй,  мөн тушаалаар батлагдсанаас илүү олгогдсон зэрэг зөрчилд нэр бүхий 20 иргэн, малчин мал бүхий этгээдэд 3 актаар 120824.8 мянган төгрөгийг аймгийн Төрийн санд эргэн төвлөрүүлэхээр нөхөн төлбөрийн акт тогтоогдсоныг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Дүгнэлт

Мал хамгаалах сангийн төсөвт зардлыг гүйцэтгэлээр авч үзвэл 2011 онд 10385615.6 мянган төгрөг, 2012 онд 31874894.0 мянган төгрөгийг зарцуулж, батлагдсан төсөвт зардлыг 2011 онд 25433.0 мянган төгрөг, 2012 онд 1287711.4 мянган төгрөгөөр тус тус хэмнэлттэй зарцуулжээ. Үүнээс ноосны урамшуулалд 2011 онд тухайн оны төсөвт зардлын 94.6 хувь буюу 9826858.8 мянган төгрөгийг, 2012 онд тухайн оны төсөвт зардлын 92.3 хувь буюу 29414323.0 мянган төгрөгийг тус тус олгожээ. Мөн төслийн зээлд 2011 онд тухайн оны төсөвт зардлын 4.2 хувь буюу 441339.5 мянган төгрөгийг, 2012 онд тухайн оны төсөвт зардлын 6.5 хувь буюу 2073999.0 мянган төгрөгийг тус тус олгосон байна. 2011, 2012 онуудад олгогдсон хөнгөлөлттэй зээлийн төслүүд зарим аймагт бүгд хэрэгжин үйл ажиллагааг зохих түвшинд явуулж байгаа бөгөөд Увс, Сэлэнгэ аймагт ажлын байрны тоо нэмэгдсэн, малын тэжээл бэлтгэл, мал эрүүлжүүлэх, материаллаг бааз бэхжүүлэх ажилд ахиц өөрчлөлт гарсан, мал аж ахуйн чиглэлээр жижиг үйлдвэрлэл, фермерийн аж ахуй  хөгжих үндэс суурь, эхлэл тавигдаж байгаа талаар аймгийн санхүүгийн хяналтын улсын байцаагчид дүгнэлтэндээ дурьджээ. Энэ нь нэг талаар хөнгөлөлттэй зээл эхнээсээ үр ашгаа өгч, улсын хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж байгаа сайшаалтай үзүүлэлт юм. Гэтэл нөгөө талаас Мал хамгаалах санд хийгдсэн  нэгдсэн шалгалтаар нэг нийтлэг дутагдал, зөрчил илэрч байсан нь хоршоо, нөхөрлөл, малчдын үүсгэл санаачилгаар үр, тариа, хадлан тэжээл, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэх, мал аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгож буй хөрөнгийн зориулалт зарцуулалт, үр дүнг тооцох ажил хангалтгүй, хоршоо, нөхөрлөл малчидтай хамтран ажиллах уялдаа холбоо муу байна. Зээлийн хөрөнгийг  аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн нь зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөнд аймгуудын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн байгууллагаас шууд хяналт тавьж  ажиллах боломж бүрдээгүй байна. Мал аж ахуйн чиглэлээр улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөр зэрэг олон эх үүсвэрээр дамжуулан хөрөнгө мөнгө зарцуулж байгаа боловч нийгэм эдийн засагт үзүүлж буй эцсийн үр дүнг нэгтгэн тооцож ажиллаагүй байна. Шалгалтаар хөнгөлөлттэй зээлийн төслийг зориулалт бусаар зарцуулсан, зээл авсан аж ахуйн нэгж байгууллагууд хяналт шалгалтанд хамрагдаагүй зөрчил багагүй илэрсэнийг цаашид төслийн сонгон шалгаруулах үйл ажиллагаанд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн  шалгалтаар тушаал шийдвэргүйгээр шилжүүлсэн авлагыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх, гадны байгууллагын зардлыг санхүүжүүлсэн талаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 2 албан шаардлага хүргүүлэв. Аймгуудын Мал хамгаалах санд хийсэн шалгалтаар 37 актаар 370873.1 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосоны 192679.2 мянган төгрөгийг төсөвт, 138826.0 мянган төгрөгийг тус санд төвлөрүүлэхээр, 39367.9 мянган төгрөгийг данс бүртгэлд тусгуулахаар шийдвэрлэсэн байна. Аймгуудын Мал хамгаалах санд хийсэн шалгалтаар илэрсэн нийт төлбөр зөрчлийн ангиллыг нэгтгэн авч үзвэл зээлийн төлбөрийг хугацаанд төвлөрүүлээгүй зөрчилд 19.6 хувь буюу 72669.0 мянган төгрөгийн, бусдад ашиглуулж зээлдүүлсэн зөрчилд 22.3 хувь буюу 82800.0 мянган төгрөгийн, үндсэн баримтгүй болон данс бүртгэлд тусгаагүй зөрчилд 12.3 хувь буюу 45467.1 мянган төгрөгийн, зориулалт бусаар зарцуулсан зөрчилд 8.2 хувь буюу 30561.4 мянган төгрөгийн төлбөрийн, ноосны урамшууллыг илүү болон дутуу олгосон буюу өр авлагыг үндэслэлгүй хаасан зөрчилд 32.7 хувь буюу 121122.4 мянган төгрөгийн төлбөрийн актыг тогтоосон байна. Шалгалтаар тогтоогдсон нийт төлбөрийн 130229.6 мянган төгрөгийн төлбөрийн акт нь орон нутгаас төвлөрүүлсэн орлогын зарцуулалттай холбогдон гарсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 11 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгуудын Мал хамгаалах сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн  шалгалтаар төлбөрийн акт тогтоогдоогүй байна.

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.