Өнөөдөр: 2013 оны 5-р сарын 21  
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар   |   Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд   |   Хилийн мэргэжлийн хяналтын албууд   |   Нэгдсэн төв лаборатори

Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын танилцуулга

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

 

МХЕГ-ын 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хүнсний тухай” хуулийн 9.1.1, 9.1.2, 9.2.3, 9.2.5 - 9.2.7, 9.4.1, 9.4.2, 9.5, 9.6, 16.1 заалтын, “Стандартчилал,  тохирлын  үнэлгээний  тухай” 24 дүгээр зүйлийн, “Хэрэглэгчийн  эрхийг  хамгаалах тухай” хуулийн 12-15 дугаар зүйлийн хэрэгжилт бусад холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг  арилгуулах, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахаар шалгалтыг 2012 оны 09 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 05-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд хамрагдсан асуудлууд

Улсын хэмжээнд нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй 36 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”, Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”, “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас”-аар тус тус хийлээ.

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэн

Судалгаагаар нийслэлийн хэмжээнд 40, аймаг орон нутагт 19, нийт 59 үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 61.0% буюу 36-г хяналт шалгалтанд хамруулан шалгалаа.

Өмнөх шалгалтын талаар

2011 онд “Хүнсний үйлдвэрүүдэд шалгалт хийх” удирдамжаар нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч нийт 15 газар шалгалтанд хамрагдсан.           Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийн 1 буюу 7.7% нь их эрсдэлтэй, 7 буюу 53.8% нь дунд эрсдэлтэй, 6 буюу 38.5% бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Их эрсдэлтэй үнэлэгдсэн үйлдвэрийг хяналтын хуудсаар дүгнэсэн байдлаас үзэхэд “Үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламж” бүлэг дэх асуумжийн 65.1%, “Ажилтнуудын эрүүл ахуй, ариун цэвэр” бүлэг дэх асуумжийн 78.8%, “Түүхий эд бэлтгэн нийлүүлэлт” бүлэг дэх асуумжийн 65.2%, “Технологи, тоног төхөөрөмж” бүлэг дэх асуумжийн 84.2%, “Бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт” бүлэг дэх асуумжийн 81.8% нь эрсдэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.  

Шалгалтын явц, шийдвэрлэсэн асуудал

“Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар хийсэн шалгалтаар: Үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах шаардлагын биелэлт 75.2 хувь; Ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах шаардлагын биелэлт  54.3 хувь; Угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлд тавигдах шаардлагын биелэлт  59.2 хувь; Түүхий эд материалд тавигдах шаардлагын биелэлт 56.4 хувь; Технологи, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагын биелэлт 54.5 хувь; Бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтэд тавигдах шаардлагын биелэлт 59.9 хувь; Бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаажуулалтанд тавигдах шаардлагын биелэлт 41.3 хувийн хэрэгжилттэй байна.

Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналmаар: Шалгалтаар ургамал, ургамлын гаралтай түүхий эдээр нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 23 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр удирдамжинд заасны дагуу шалгалт хийж ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажилт, шинжилгээнд хамрагдсан байдлыг шалгалаа. Шалгалтанд хамрагдсан газруудын 3 аж ахуйн нэгж буюу 13,1% нь өөрийн үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эдийн зохих хувийг өөрсдөө тариалдаг, 7 буюу 30.4% нь хүнсний ногооны аж ахуй болон жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлогч аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулан шинжилгээнд хамруулан улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан түүхий эд хэрэглэдэг, бусад аж ахуйн нэгжүүд нь “Барс” худалдааны төв болон хөдөө орон нутагт тариалсан түүхий эд бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээгээр худалдан авч үйлдвэрлэлд хэрэглэж байна. Шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжүүдээс 2 аж ахуйн нэгж буюу 8.6% нь шаардлага хангасан агуулахад түүхий эд болон бүтээгдэхүүнийг хадгалж үйлдвэрлэлд хэрэглэж байна. 

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр: Шалгалтыг 4.1.1 кодтой “Ажлын байрны эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас”-аар хийж шалгалтанд 11 үйлдвэрийг хамруулан, эрүүл мэндийн сургалт, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, ажилчдын ахуй хангамжийн үйлчилгээ, эргономикийн хүчин зүйлүүд, ажлын байрны химийн, физикийн хүчин зүйл, гэрэлтүүлэг, шуугианы байдалд физик хэмжилт хийлээ.

Шалгалтанд хамрагдсан газруудын хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлд шалгалт хийхдээ тухайн ажлын байрны физик хүчин зүйлийн /дуу шуугиан, гэрэлтүүлэг, бичил цаг уур, агаарын хэм/ сөрөг нөлөөллийг илрүүлэн тогтоох зорилгоор лабораторийн шинжилгээ, физик хэмжилтийг шалгалтанд хамрагдсан 12 ажлын байранд 48 удаа хийж стандарттай харьцуулан дүгнэлт гаргаж ажиллалаа.

Дуу шуугиан гаргагч 5 тоног төхөөрөмжийн дэргэд шуугианы түвшинг хэмжихэд /гурил элдэгч машины дэргэд 77.1 дбА, хөргөгчний шуугиан 73.2 дбА, хэрчигч машины дэргэд 78.6 дбА, зуурагч машины дэргэд 83.4 дбА, амсар дарагч /вакум/ машины дэргэд 71.3 дбА/ стандартын зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5002:2000 стандартын шаардлагад нийцэж байна.

Ажлын байрны дулаан 20.10С, харьцангуй чийглэг 40.6% байгаа нь Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага” MNS 4990:2000 стандартын үзүүлэлтийн шаардлагад нийцэж байна.

Хэмжил зүйн хяналтын чиглэлээр: Шалгалтыг “Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар гүйцэтгэв. Шалгалтанд “Жигд хүч”, “Агрико”, “Дөрвөн Өлзий”, “ГБТ” ХХК-ний үйлдвэрүүд хамрагдаж тэдгээрт ашиглаж буй хэмжих хэрэгсэл болох жингүүд, цахилгааны болон усны тоолуур, хуваарьт шилэн хэмжүүр зэрэг нийт 25ш хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалтын байдлалд мөн 5 нэрийн 98 бүтээгдэхүүний савлагаа, шошгололтыг шалгалаа. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн холбогдох ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгснөөс гадна баталгаажилтын хугацаа дууссан 5ш хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамрууллаа.

Шинжилгээнд бүтээгдэхүүний дээж хамруулсан байдал: Шалгалтын явцад 23 аж ахуйн нэгжийн нөөшилсөн бүтээгдэхүүн, хүрэн манжин, лууван, сармис, сонгино, чинжүү зэрэг дотоодод тариалсан ногоо, БНХАУ-аас импортлосон чавга, алим, жимс зэрэг нийт 65 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч, хими, нян судлал, хор судлал, хөгц мөөгөнцөрийн лабораторид шинжлүүлсэнээс 3 дээж буюу 4,6 хувь нь стандартын шаардлага хангаагүй үзүүлэлттэй гарлаа. Лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан бүтээгдэхүүнд чанар, аюулгүй байдлын тухай дүгнэлт гаргасан байна.

Салбарын хуулиудын хэрэгжилтийг заалт бүрээр нь дүгнэж гаргахад: “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дах /"Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам", Засгийн газрын 311 дугаар тогтоол/ заалт 46.1 хувийн хэрэгжилттэй;

“Хүнсний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт 61,2 хувийн, 9.1.2 дахь заалт 66.0 хувийн, 9.2.3 дахь заалт 77 хувийн, 9.2.5 дах заалт 70 хувийн, 9.2.6 дах заалт 71.0 хувийн, 9.2.7 дахь заалт 51,4 хувийн, 9.4.1 дэх заалт 66,8 хувийн, 9.4.2 дэх заалт 92,1 хувийн, 9.5 дах заалт 62,2 хувийн, 9.6 дах заалт 76,2 хувийн, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт 58 хувь буюу дундаж хэрэгжилт 68,3 хувийн биелэлттэй байна.

“Ариун цэврийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл 75.3 хувийн, 14.3 дахь заалт 74.3 хувийн, 17.1 дэх заалт 54,4 хувийн, 17.1.2 дах заалт 78,8 хувийн, 17.1.3 дах заалт 81 хувь,  17.1.4 дэх заалт 95,8 хувь, 17.1.5 дах заалт 57.3 хувь, 17.1.6 дах заалт 74,8 хувь,  17.1.7 дахь заалт 84.9 хувь буюу дундаж хэрэгжилт нь 75,2 хувийн биелэлттэй байна.

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 12, 13, 15 дугаар зүйлийн хэрэгжилт 89.0 хувийн биелэлттэй байна.

Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал:

“Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэсэн байдлаас үзэхэд “Үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламж” бүлэг дэх асуумж нь 75.2 хувь, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хүнсний үйлдвэрт хэрэглэхийг зөвшөөрсөн, зэвэрдэггүй материалаар хийгдсэн нь 88.5-иар тус тус хангагдсан байна.  

“Шимт газар” ХХК өөрийн эзэмшлийн 20 га талбайг, “Баясах фүүдс” ХХК 75 га талбайг бүрэн услалтын системээр хангаж, 8*16 хэмжээтэй 16 хүлэмжинд өргөст хэмх,  10 га талбайд өргөст хэмх, 5 га талбайд шар лууван, 10 га талбайд хүрэн манжин, 5 га талбайд улаан чинжүү, 5 га талбайд ногоон чинжүү тариалсан байна. Ургац хураалтаар 80.0 тн өргөст хэмх, 25.0 тн шар лууван, 60.0 тн хүрэн манжин, 10.0 тн улаан чинжүү, 8.0 тн ногоон чинжүү нийт 183.0 тн хүнсний ногоо хураан авч, шинжилгээнд хамруулж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлт гаргуулсан байна.

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу ажилтнуудад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгодог, ажлын тусгай хувцсыг угааж цэвэрлэх боломж нөхцөлөөр бүрэн ханган ажиллаж байна.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил,  дутагдал

Шалгалтанд хамрагдсан газруудын 77.0 хувь нь технологийн хэрэгцээт усандаа сүүлийн нэг жилийн хугацаанд шинжилгээ хийлгээгүй, “Цэлмэг гүн” ХХК-ний үйлдвэрлэсэн холимог шанцай, салатны давсны хэмжээ стандартад заасан хэмжээнээс 0.9-1.5 хувиар их гарсан байгаа нь  “Хүнсний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх “Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу эрхлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах” үүргийг биелүүлээгүй;

Шалгалтанд хамрагдсан газруудын 56.5% нь ургамал, ургамлын гаралтай түүхий эдийг хорио цээрийн болон бусад шинжилгээнд хамруулалгүй үйлдвэрлэлд хэрэглэж байгаа нь “Хүнсний тухай” хуулийн  9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалтыг;

Шалгалтанд хамрагдсан газруудын 65.2% нь түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалах агуулахтай боловч хадгалж буй бүтээгдэхүүнээ төрөлжүүлжүүлээгүй, хадгалах нөхцөл, зааврын дагуу хадгалаагүй, агуулахад шаардагдах хяналтын багаж хэрэгсэл /температур, чийг хэмжигч/ байхгүй, бүтээгдэхүүн хураах тавцан, тавиур хангалтгүй, ачиж, буулгах талбай байхгүй, агааржуулалтын систем хангалтгүй байгаа нь “Хүнсний барааны агуулах Техникийн ерөнхий  шаардлага MNS 5364:2011”  стандарт буюу “Хүнсний тухай “хуулийн 9.2.5 дахь заалтыг;

Үйлдвэрлэл эрхлэгчдийн 73.0 хувь нь бүтээгдэхүүний шошгонд хэрэглэгчдэд зориулсан мэдээллийг бүрэн тусгаагүй, 61.5 хувь нь бүтээгдэхүүний найрлаганд орсон хүнсний нэмэлтийн Е индексийг бичээгүй нь “Хүнсний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6 дах, “Хүнсний бүтээгдэхүүний тухай хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл. Ерөнхий техникийн шаардлага”  MNS 4579:98  стандартын 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалтыг;

Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 61.5 хувь нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн зааварт эрсдэл учруулах эгзэгтэй цэгүүдийн температурын горимыг тусгаагүй, түүний мөрдөлтөнд тавих дотоодын хяналтын бүртгэл хөтлөлт хангалтгүй, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх журамгүй нь “Хүнсний тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг;

Ажил олгогч болон ажилтнууд нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 17 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдаагүй;

Аж ахуйн нэгжүүд  нь  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28.1.14-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төлөвлөгөө, санхүүжилт батлаагүй;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 14 дүгээр зүйл, ЭМНХ-ын сайдын 1999 оны А/206 тоот тушаалаар батлагдсан “Ажилтныг ажиллах явцад эрүүл мэндийн хугацаат үзлэгт оруулах ажил үйлчилгээний жагсаалт”, мөн сайдын 1999 оны А/243 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн хуудас”-ын дагуу ажилтнаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаагүй;

“Еден” ХХК нь ажлын байр болон ахуйн хангамжийн өрөөг /хувцас солих, амрах, хооллох/ эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тохижуулаагүй, урсгал засвар хийгдээгүй, нэг хүнд ногдох талбайн хэмжээ, тоног төхөөрөмжийн эмх цэгц тухайн үйл ажиллагааны онцлогт тохироогүй, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажилладаггүйгээс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28.1 дэх заалтыг;

Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрүүд савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний хяналтыг хийдэггүй, хэмжих хэрэгслийг улсын баталгаагаажуулалтад хамруулаагүй, шошгон дээр цэвэр жинг бичээгүй, дотоод хяналтын лабораторигүй, хэмжил зүйн дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй байгаа нь “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 2.6 дахь, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 13.2 дахь, “Савласан бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS CAC 1:2007 улсын стандартын 4.3  дахь заалтыг тус тус зөрчсөн байна. 

Дүгнэлт:  

Хяналт, шалгалтаар “Хүнсний тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт дундажаар 68,3%, “Ариун цэврийн тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт нь 75,2%,  “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт 89.0% буюу холбогдох хуулиудийн хэрэгжилт хангалтгүй байна.

Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийг 1.8 кодтой “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад 7 буюу 18,5 хувь нь бага эрсдэлтэй, 20 буюу 52,6 хувь нь дунд эрсдэлтэй, 11 буюу 28,9 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдэж нийт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 81.5 хувь нь их, буюу дунд эрсдэлтэй гэж дүгнэгдлээ. Энэ нь өмнөх жилүүдэд нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүрэн шалгалтанд хамруулаагүй, жижиглэн савласан кимчи, салат зэрэг бүтээгдэхүүний техникийн ерөнхий шаардлага, стандарт байхгүй, технологийн дамжлага дундын хяналт тавьдаггүй, дотоод хяналтын журам боловсруулж мөрдөөгүй, дотоод хяналтын алба, нэгж, ажилтан томилж ажилаагүй, нийт судлагаагаар бүртгэгдсэн 56 үйлдвэр, аж ахуйн нэгжийн 4 буюу 25,9% нь зөвхөн дотоодын хяналтын анхан шатны лабораторитой байгаатай шууд холбоотой байна.

Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийг 4.1 кодтой “Ажлын байрны эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад үйлдвэрүүдийн 20 хувь нь бага эрсдэлтэй,  70 хувь нь дунд эрсдэлтэй, 10 хувь нь их эрсдэлтэй дүгнэгдлээ. Ажилтны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах санхүүжилт тодорхойгүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, ажиллагсдын эрүүл мэнд, ХЧТА-ыг хянах ажиллагаа хийгддэггүй, ажилтныг ажилд авахдаа болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй, үнэлгээ өгдөггүй, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулаагүй зэрэг нь ажиллагсдыг эрсдэлд өртөх нөхцлийг бүрдүүлэх гол шалтгаан болж байна.

 “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль, “Савласан бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS CAC 1:2007 улсын стандартын холбогдох заалтуудын хэрэгжилт хангалтгүй, цаашид хүнсний үйлдвэрүүдэд хэмжилзүйн хяналт шалгалтыг тогтмол хийж байх шаардлагатай гэж дүгнэлээ.

 

Хүнсний үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, жорыг шаардлагын дагуу боловсруулаагүй, дотоодын хяналтын бүртгэл хөтлөлт хангалтгүй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй түүхий эд, нэмэлт  үйлдвэрлэлд хэрэглэсэн, улсын байцаагчийн албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй зэрэг нийт 447 зөрчил илрүүлж газар дээр нь 180 буюу 40,2 хувийг арилгуулж ажиллалаа.

Шалгалтын явцад их эрсдэлтэй ангилалд орсон нийслэлийн “Хос билгүүн”, “Баясгалант болор”, “Едэн”, “Чаасуум”, “Мөнгөн баясгалант”, “Лидэр чансаа”, “Эрхэм сан” ХХК, Өвөрхангай аймгийн “Өв-од”, Алтан-очир ХХК, Дархан-Уул аймгийн “Мөнхсүлжээ” ХХК-ий үйлдвэр, Төв аймгийн иргэн Э.Очирхуяг Б.Эрдэнэхишиг нарын цехийн үйл ажиллагааг улсын байцаагчийн акт үйлдэж, түр хугацаагаар зогсоолоо.

Шалгалтаар зөрчилтэй байсан “Дөрвөн-Өлзий”, “Едэн”, “Бүрэн хүлэмж”, “Аршэ”, “Хос билгүүн”, “Баясгалант болор”, “Агрико”, “Чаасуум”, “Мөнгөн баясгалант”, “Лидэр чансаа”, “Цэлмэг гүн”, “Эрхэм сан” ХХК зэрэг газруудад “Хүнсний тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиудын холбогдох заалтыг үндэслэн 19 аж ахуйн нэгж, 2 иргэнд нийт 3398,6 мянган төгрөгийн, шийтгэвэр, торгууль ногдуулж 100% барагдууллаа. Зөрчлийг арилгуулахаар 30 аж ахуйн нэгжид 476 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Шалгалтын явцад Сүхбаатар дүүрэгт байрлалтай “Цэлмэг гүн” ХХКомпанид үйлдвэрлэсэн далайн байцаа, холимог шанцай, холимог салат зэрэг 3 нэрийн бүтээгдэхүүний давсны хэмжээ нь бүтээгдэхүүний стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0.9-1.5 хувиар их гарсан нь үйлдвэрийн тухайн бүтээгдэхүүний технологийн горим зөрчигдсөнтэй холбоотойг тогтоосон байна.  

Шалгалтын явцад хөдөлмөрийн эрүүл ахуйн холбогдолтой 18  зөрчил илрүүлж, зөрчлийн 40 хувийг газар дээр нь арилгуулж, 12 ажиллагсдад хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дуу чимээг багасгах засвар үйлчилгээ, тосолгоог хийлгэж 10 ажилтанд зориулалтын чихэвч олгуулж, үйлдвэрийн байр болон ахуйн байрны шатсан гэрэлтүүлгийг шинээр сольж, гэрэлтүүлгийг сайжруулан, ажлын орчны бичил цаг уурыг хэвийн хэмжээнд байлгах арга хэмжээг авч  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, “Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл” зэрэг сэдэвт 2 нэр төрлийн зөвлөмж өглөө.

Шалгалтын явцад шинэчлэн батлагдсан “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль, “Аж ахуйн нэгж, байгууллагад дотоод хяналтыг зохион байгуулах нийтлэг журам” болон чиглэл тус бүрээр шалгах хяналтын хуудасны талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.