Арьс, шир, ноос, ноолуур, мал нядалгааны газар, түүхий эд хүлээн авах цэг, үслэгийн үйлдвэрүүд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын дүнгийн тухай
2012 оны 12-р сарын 03, Даваа гариг, 14:26
МХЕГ-ын 2012 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, шир, ноос, ноолуур, мал нядалгааны газар, түүхий эд хүлээн авах цэг, үслэгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шалгалт хийж, эрсдэлийн түвшинг тогтоон үнэлгээ дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2012 оны 08-р сарын 01-нээс 09-р сарын 15-ний хооронд хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтын удирдамжийн хүрээнд мал нядалгааны газар, түүхий эд хүлээн авх цэгийн үйл ажиллагаа, арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрийн технологи, мал эмнэлэг, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчны хяналтын чиглэлээр, мөн дотоодын хяналтыг хэрэгжүүлж буй байдал, “Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийн үйл ажиллагаа, бохир ус цэвэршүүлэх цэвэрлэгээний түвшинг тогтоох асуудлууд хамрагдлаа.
Шалгалтын удирдамжид зааснаар нийслэлд арьс шир, үслэг боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 32 аж ахуйн нэгжийг хяналт шалгалтад хамруулахаас 25 үйлдвэр буюу (81%), ноос, ноолуурын 27 үйлдвэр хамрагдахаас 23 үйлдвэр буюу (74%), мал нядалгааны газар 14, малын гаралтай түүхий эд хүлээн авах төв 33, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори 4, мал эмнэлэгийн үйлчилгээний нэгж 2, Дархан-Уул аймгийн “Дархан нэхий” ХК, “Дархан минж” ХХК, “Дархан тээвэр” ХХК-ийн түүхий эдийн захын малын гаралтай түүхий эд бүтээгдхүүн хүлээн авах цэгүүд, Дорнод аймгийн “Жаст Агро” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүний Дорнод “Мах маркет” үйлдвэр, “Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газар, Сүхбаатар аймгийн “Өөдлөх-Ирээдүй” ХХК хөдөө аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүний бирж, “Шинэ поло” ХХК-ний мал нядалгааны газар, Орхон аймгийн “Эрдэнэт хивс” ХХК-ийн ноос ялгах, угаах цех, Дөмөг ХХК-ийн мал нядалгааны газар, “Таван –Эрдэнэ” арьс, шир, ноос ноолуур авах цэг, 4 иргэний “Арьс, шир, ноос ноолуур авах цэг” зэрэг нийт 101 аж ахуйн нэгж байгууллага, иргэн хамрагдав.
Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн талаар:
Нийслэлд 2003 онд арьс шир боловсруулах үйлдвэр 66 байсан бол 2005 онд 44 болж буурч, 2005 онд УМХГ, НМХГ-ын улсын байцаагчид ҮХЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран хамтран “Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS5480:2005 стандартыг боловсруулан батлуулан 2006 онд стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох шалгалт хийхэд 38 болж буурч байжээ.
Энэ шалгалтаар нийслэл хотод Арьс ширэнд эцсийн боловсруулалт хийдэг 16, үслэг арьс боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн хийдэг 2, хагас боловсруулалт хийдэг 14, үүнээс 4 үйлдвэр нь гүйцэд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортолдог байна. Томоохон хүчин чадал бүхий 16 аж ахуйн нэгж нь өдөрт 4000-8000 ширхэг богийн арьс боловсруулах, 16 аж ахуйн нэгж нь 7 хоногт 50-70 ширхэг бодын шир гүйцэд боловсруулах хүчин чадалтай жижиг үйлдвэрүүд ажилладаг.
2011 оны шалгалтаар 32 үйлдвэр бүртгэлтэйгээс Хан-Уул дүүрэгт-30, Баянгол дүүрэгт- 2 ААН байна.
Дархан–Уул аймагт. Дархан Нэхий ХК нь 1972 онд байгуулагдсан арьс шир боловсруулах, оёдол, гутлын, эсгийний үйлдвэрлэлийн хэсэгтэй, нэхий бүтээгдэхүүн, савхин бүтээгдэхүүн, ажлын хувцас, хүүхдийн дээл жижиг эдлэл, гутал зэргийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд гаргаж хагас боловсруулсан үхрийн хөх ширийг бэлтгэн Итали улсад экспортолж эхэлсэн байна. Техник технологио сайжруулж зольник, идээлэг, будагны барбан, махлах, хусах, сунгах, арлах машиныг суурилуулж, жилдээ үхэр, хонь, ямааны 250,0-1000,0 мянган ширхэг арьс шир боловсруулах хүчин чадалтайгаар үйлдвэрлэлээ явуулж байна.
Тус арьс ширний үйлдвэр нь түүхий эдийн төрлөөр бодын шир, богийн арьс, үслэг арьс гүйцэд боловсруулах, хүчин чадлаар нь том үйлдвэрийн ангилалд багтаж улирлын чанартайгаар батлагдсан технологийн зааврын дагуу технологи ажиллагаа бүрт дамжлагын хяналтын бүртгэл хөтлөн ажиллаж байна.
Байршлын хувьд аймгийн хот төлөвлөлтөд заагдсан үйлдвэрийн бүсэд байрласан барилга байгууламж нь зориулалтын зураг төсвөөр төлөвлөгдөж баригдсан. ХАА-н гаралтай түүхий эдийг ашиглаж орон нутгийн цаг уурын онцлог, иргэдийн хэрэглээг түшиглэн загварын нэхий дээл, нэхий гутал бусад загварын гутал үйлдвэрлэж байгаа нь бүтээгдэхүүний чанар хэмжээ стандартын шаардлагыг ханган ажиллаж байна.
“Дархан минж” ХХК нь 1992 онд байгуулагдсан, жилдээ 100,0-120,0 мянган арьс боловсруулах хүчин чадалтай, арьс шир боловсруулах, оёдол, эсгүүрийн үндсэн хэсэгтэй үйл ажиллагаа явуулж байна.
Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал:
“Арьс ширний технологи. Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005 стандартын шаардлага, НЗД-ын 2011 оны 530 тоот захирамжийн хэрэгжилтийн байдал:
Арьс шир боловсруулах үйлдвэрүүд, Урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн удаа дараагийн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах замаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, НМХГ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хамтран 2011 онд хийсэн шалгалтын дүнг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 530 тоот захирамж гарч захирамжийн биелэлтийг 2011 оны 11 дүгээр сар, мөн энэ удаагийн шалгалтаар үйлдвэр тус бүрд шалгаж дүнг харьцуулан үзэхэд “Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005 стандартын хэрэгжилтийн дундаж түвшин өмнөх шалгалтын дундаж дүнгээс 13.2% өсч 88.2% болсон.
Мөн технологийн хаягдал ус шүүх механик сараалжийг 21 үйлдвэр, 4 жижиг үйлдвэр дундаа суурилуулсан нь хоногт 40-750 кг механик хог хаягдлыг үйлдвэрийн дотор цехэд шүүж, Урьдчилан цэвэрлэх байгууламж руу явуулахгүй байх нөхцлийг бүрдүүлжээ.
Арьс шир боловсруулах технологи ажиллагааны үеийн шохойдлого, шохой арилгах процесст хэрэглэж буй технологийн усыг дахин 1 удаа ашиглах зорилгоор үс, хялгас, шохойн тунадасыг шүүх центрфугийг 4 ААН (”Мон Ирээдүй”, “Их Эргэлт-1”, “Их Эргэлт-2”, “Алтайн Харгиа”ХХК-иуд) суурилуулсан нь усыг хэмнэх эдийн засгийн ач холбогдолтой болсон.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 530 тоот захирамжид дурьдсан “Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийн хүчин чадлаас хамааран арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд оруулж буй арьс ширэн түүхий эдэд хязгаарлалт тогтоож, 1 үйлдвэр өдөрт 2000 ширхэгээс ихгүй богын арьсыг оруулж байх хязгаарлалтад Хан-Уул дүүрэг дэх МХХ, Авто тээврийн шалган бүртгэх товчоонд ажиллаж буй улсын байцаагчид өдөр тутам хяналт тавин ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг батлагдсан технологийн горимын дагуу явуулах, бүтээгдэхүүний чанарыг хөндлөнгийн шинжилгээнд улирал тутам хамруулах ажиллагаа “Мон-Ит Булигаар”, “Мон Ирээдүй” ХХК-иудад тогтмол хэрэгжиж байна.
“Мон-Ит Булигаар”, “Монгол Шевро”, “Мон Ирээдүй” “МЛТЖ” ХХК-ийн арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь үйлдвэрлэлийн технологийн явцыг хянах зорилгоор дотоодын хяналтын лабораторид усны орчин-рН, шохойн шимэн дэх сульфид, намазан дахь сульфид, ашигласан шимэн дэх хромын үлдэгдэл, бохир усны умбуур бодис зэрэг үзүүлэлтүүдийг мэргэжлийн технологичийн удирдлага дор тодорхойлж байна.
Сүүлийн үед үйлдвэрүүд хромын идээлэг хийх ажиллагаандаа хромын ислийн хэмжээг бууруулах туршилт хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.
Энэ нь технологийн хаягдал усанд агуулагдах хромын хэмжээг бууруулж байгаа бөгөөд бохир усны шинжилгээгээр батлагдаж байна.
Арьс ширэнд эцсийн боловсруулалт хийж, бэлэн арьс ширийг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх ажиллагааг нийт үйлдвэрийн 16(53%) нь хийж байгаа бөгөөд томоохон хүчин чадал бүхий үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар техник, технологийн дорвитой шинэчлэл хийхгүй, зөвхөн иргэн аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу арьс ширэнд зөвхөн хагас боловсруулалт хийж байна.
Шалгалтанд хамрагдсан газруудын хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлд шалгалт хийхдээ тухайн ажлын байрны 1м3 агаарт байх тоосжилтын хэмжээ, физик хүчин зүйлийн /дуу шуугиан, гэрэлтүүлэг, бичил цаг уур, агаарын хэм/ сөрөг нөлөөллийг илрүүлэн тогтоох зорилгоор лабораторийн шинжилгээ, физик хэмжилтийг 20 ажлын байранд 80 удаа физик хэмжилтийг хийж ажлын байрны агаар дахь тоосны ерөнхий хэмжээг тодорхойлох 20 сорьц авч стандарттай харьцуулан дүгнэлт гаргаж ажилласан.
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, шалтгаан
1. Шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдийн 20(87%) нь дотоодын хяналтын лаборатори байгуулж, дамжлагын хяналт тавих шаардлагыг өнөөг хүртэл биелүүлээгүй байгаа нь “Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005 стандартын 5.2 дахь шаардлагыг хангаагүй:
2. Мөн ашиглалтын хугацаа дууссан химийн бодис аж ахуй нэгжүүдийн агуулах саванд хадгалагдах, химийн бодисын сав, баглаа боодлыг өөр зориулалтаар ахуйн хэрэгцээнд ашиглаж байгаа мөн аюултай хог хаягдлыг паспортжуулаагүй, тээвэрлэлт цуглуулалт, устгалын ажил нь зохицуулагдаагүй, ахуйн хог хаягдалтай хамт зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн зориулалтын бус төвлөрсөн цэгт хаяж байгаа, нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл учруулах цаашлаад хохиролыг хэн хариуцах нь тодорхойгүй байдлыг бий болгож байгаа:
3. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт хийхэд 45%-д нь харьцангуй чийглэг 5-10 хувиар их, тоосжилтын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2-4 дахин их, зохиомол гэрэлтүүлэг бага, агаарын дулаан /хэт халуун/ эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь “Ажлын байрны гэрэлтүүлгийн норм” MNS 4996 : 2000,” Дуу шуугианы норм аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” MNS 5002 : 2000, “Ажлын байрны орчны эрүүл ахуйн шаардлага” MNS 4990 : 2000 стандартуудын шаардлагыг тус тус хангахгүй байгаа:
4. 11 үйлдвэрт эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс бага буюу “Xөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавих ерөнхий шаардлага” MNS 4996:2000 стандартын шаардлагыг хангахгүй байгаа:
5. Ажлын байрны дулааны хэм “Монгол-Шевро”, “Мон-Ит булигаар”, “Сутайн дэвшил”, “Мон-ирээдүй” зэрэг 4 аж ахуйн нэгжээс бусад 16 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн байранд эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.6-5.6 хэмээр бага байна. Ажлын байрны агаарын чийгшилтийн хэмжээ “Их Асар” ХХК-иудын үйлдвэрийн ажлын байранд эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа:
6. Ажлын байрны агаар дахь хромын хэмжээ 7 үйлдвэрийн ажлын байранд хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартад заагдсан зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.001-0.08mg/m3-ээр их байгаа нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгаа:
7. Шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдийн 15 буюу 51% нь агаар солилцуулах механик систем бүрэн ажиллахгүй байгаа:
8. Химийн хорт бодисоос хамгаалах зориулалтын хошуувчийг аль ч аж ахуйн нэгжид хэрэглэж хэвшээгүй, олголт туйлын хангалтгүй байгаа:
9. Ажилчдын ахуйн хангамжийн байр /хувцас солих, усанд орох, амрах, ариун цэврийн өрөө/ нийт 17 үйлдвэрт хүрэлцээтэй боловч цэвэрлэх, ариутгах ажил дутмаг байгаа,
10. Хэмжилт, шинжилгээний дүнг эрүүл ахуйн стандартуудтай харьцуулахад 61 буюу 45% нь эрүүл ахуй стандартын шаардлага хангахгүй байгаа:
11. Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын А/204 тушаалын хавсралтаар батлагдсан “Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 2-т /Арьс ширний идээлэх, натри, хромын шим бэлтгэх зэрэг шохойн дамжлагын бүх ажил, идээлсэн ширийг зөөж хураах/ заасан ажил үүргийг эмэгтэйчүүдээр гүйцэтгүүлдэг нийтлэг зөрчил илэрч байна:
12. Шалгалтанд хамрагдсан байгууллагууд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт: ”Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах...” гэж заасны дагуу орон тооны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтангүй, мастер энэ ажлыг давхар хариуцан ажилладаг байгаа,
13. Дээрх байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр боловсруулж ажилтныг шинээр ажилд орох болон өөр ажлын байранд шилжих үеийн сургалт, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэл үйлчилж буй эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтны сургалтуудыг зохион байгуулж, сургалтын дагуу шалгалт авч үнэлгээ өгдөг газар нэг ч байхгүй байгаа:
14. “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний”тухай” хуулийг шалгахад арьс шир боловсруулах 25 үйлдвэрээс 14 үйлдвэр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллаж хэвшээгүй, 5 үйлдвэр үнэлгээгүй, 1 үйлдвэр нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийлгэх, 4 үйлдвэр ерөнхий үнэлгээний дүгнэлтээ эрх бүхий байгууллагаар гаргуулан мэргэжлийн байгууллагаар нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн боловч байгаль орчин, аялал жуулчлалын яамаар /хуучнаар/ батлуулаагүй үйл ажиллагаа явуулж байгаа:
15. “Хог хаягдлын тухай” болон “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахад аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг, хог хаягдлыг тээвэрлэх, зайлуулах машин техник зэрэг асуудлууд огт шийдвэрлэгдээгүйгээс “Аюултай хог хаягдлыг паспортжуулах журам”-н 3.4 дэх хэсгийг /Аюултай хог хаягдлын паспортгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд тухайн хог хаягдлыг ашиглах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаа явуулахыг хориглоно/ зөрчин аюултай хог хаягдал буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарах лагийг ахуйн хог хаягдалтай хамт зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн зориулалтын бус төвлөрсөн цэгт хаясаар байгаа,
16. Энэхүү журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт паспортыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага олгоно гэж тусгаж өгсөн боловч журмын хэрэгжилт хангалтгүй, зохион байгуулсан ажил байхгүй байгаа бөгөөд хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт хэрэгжихгүй байгаа:
17. Зарим үйлдвэрийн эзэмшлийн газарт тарьсан цөөхөн хэдэн модыг эс тооцвол “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилт хангалтгүй, /40.0 хувь/
18. “Усны тухай” хуулийн хэрэгжилтийг шалгахад арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь ус ашиглах болон хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээг эрх бүхий байгууллагуудтай хийж ажиллаж байгаа хэдий ч “Хунжүй” болон “Мон Ит Булигаар” ХХК-иуд нь гүн өрмийн худагийнхаа усны нөөц ашиглах гэрээг Нийслэлийн байгаль хамгаалах газартай байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөрийг хийгээгүй, “Хунжүй” ХХК нь худгийн паспортгүй, тоолуур байршуулж баталгаажуулаагүй байгаа:
19. Үйлдвэрүүдээс “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ-т нийлүүлж буй технологийн хаягдал усанд агуулагдах химийн бодисын агууламж тогтоосон нормоос байнга их байгаа нь “Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийн бохир ус цэвэршүүлэх үйл ажиллагаанд нөлөөлж, зарцуулах химийн бодисын хэмжээ, өртөгийг нэмэгдүүлэхэд хүргэж байгаа:
20. ”Химийн хортой болон аюултай бодисын тухай” хуулийн хэрэгжилтийг шалгахад аж ахуй нэгжүүдэд хэрэглэгдэж буй химийн хортой, аюултай бодисуудыг худалдан авах, худалдах гэрээ хийгээгүй, хэрэглэгдэж буй химийн бодисын чанарын шаардлага хангасан эсэхийг баталгаажуулах баримтгүй, хор аюулын тухай дагалдах мэдээллээр дутмаг, химийн бодисын агуулах зориулалтын бус, агааржуулалт хангалтгүй зарим газар огт байхгүй, гэрэлтүүлэг муу, химийн бодис хадгалж байгаа сав нь шошго тэмдэглэгээ арилсан, химийн бодисоо үйлдвэр дотроо хураасан зэрэг зөрчлүүд байгаа нь түүнийг импортлож байгаа аж ахуйн нэгжүүд болон хилээр оруулах зөвшөөрөл олгож байгаа холбогдох мэргэжлийн хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбоотой байгаа:
21. “Мон-Ит Булигаар” ХХК-д 26 нэр төрлийн 49260кг химийн бодисын ашиглалтын хугацаа дууссан, бусад аж ахуйн нэгжүүдэд химийн бодисын сав, баглаа боодол их хэмжээгээр хадгалагдаж байгаа:
22. Дэд бүтцийн хөгжлийн Сайд, Байгаль орчны Сайд, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын Сайдын 1997 оны а/11/05/А/18 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Бохир ус зайлуулах төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгөдөх хэмжээ”-тэй харьцуулан дүгнэхэд технологийн хаягдал усыг шүүх, гадагшлуулах шүүлтүүр бүхий тунгаагуурууд нь шаардлага хангахгүй /засвар, цэвэрлэгээ хийдэггүй, лагыг тогтмол цэвэрэлэдэггүй/ байгаагаас завшөөрөгдөх хэмжээнээс илүү бохирдолттой усыг Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохир усны шугамд нийлүүлж байгаа:
23. “Дархан минж” ХХК, “Дархан Нэхий” ХК-иуд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”-ын дагуу өөрийн байгууллагын онцлогт нийцсэн сургалтын хөтөлбөргүй, нийт ажилтныг сургалтанд хамруулаагүй, шалгалт аваагүй байна.
Аймгийн хэмжээнд арьс шир боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжуудын эзэмшил газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийгдээгүй:
24. Аж ахуйн нэгжүүд нь тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд орсон ажлуудыг хугацаанд нь бүрэн хийгээгүй, Дархан Минж ХХК нь байгаль хамгаалах төлөвлөгөө, хөтөлбөрийг зохих шатны байгууллагаар баталгаажуулаагүй:
25. Технологийн хаягдал усанд улирал бүр итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлдэггүй, хаягдал усыг дахин боловсруулах технологи үгүй, лагийн талбайн ариутгал халдваргүйтгэл хийгддэггүй:
26. Химийн хорт болон аюултай бодис ашиглах өөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж ажиллаагүй, ашиглаж буй химийн бодисын ашиглалт зарцуулалтын тайлан мэдээг холбогдох газарт хүргүүлдэггүй:
27. Хадгалж байгаа химийн бодисын сав баглаа, боодол нь тухайн бодисын нэр анхааруулах тэмдэг, аюулын шинж чанарыг тод, томоор бичээгүй, хамт хадгалахыг хориглосон химийн бодисыг тусад нь биш хамт хадгалж байгаа:
28. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс Урьдчилан цэвэрлэх байгууламж”-д нийлүүлж буй технологийн хаягдал ус нь “Үйлдвэрлэлийн технологийн хаягдал ус. Усны чанар. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус. Техникийн шаардлага” MNS 5582:2006 стандартыгн шаардлагыг арьс шир боловсруулах үйлдвэрүүд хангахгүй байгаа:
28. Дархан Нэхий ХК нь дотоод хяналт шалгалтын нэгж ажилтанг тушаалаар томилсон боловч дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулаагүй:
29. “Дархан нэхий” ХК-ны хүлээн авсан арьс, шир, нэхий нь орон нутгийн мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй байгаа нь МУСЭМХТ хуулийн 14,1,2 дахь хэсэг “Мал малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд шилжүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг ариун цэврийн үзлэг шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах” гэсэн заалтыг зөрчиж байгаа:
30. Орон нутгийн мал эмнэлгийн байгууллагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн гэрээ байгуулаагүй, ариутгалын бодисын нөөцгүй, малаас хүнд халдварладаг боом өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс түүхий эдээ асколийн шинжилгээнд хамруулаагүй, орон нутгаас орж ирсэн мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ, сорилт шинжилгээний хуудас зэрэг баримт бичгийг бүртгэлжүүлж архивлаагүй байгаа:
31. “Дархан минж” ХХК нь түүхий эд хүлээн авах агуулахад ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн гэрээ байгуулаагүй, ариутгалын бодисын нөөцгүй, орон нутгаас орж ирсэн мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ, сорилт шинжилгээний хуудас зэрэг баримт бичгийг бүртгэлжүүлж архивлаагүй байгаа:
32. Дархан Нэхий ХК, Дархан Минж ХХК-ны арьс шир, үслэг эдлэл боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд “Арьс ширний технологи арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480-2005 стандартын мөрдөлтийн байдалд шалгалт хийхэд дээрхи стандартын хэрэгжилт 79,8 хувьтай байгаа:
33.“Дархан нэхий” ХК, “Дархан минж” ХХКомпаниуд нь “МУСЭМХТ” хуулийн хэрэгжилтийг 50 % хангаж байна.
34. “№2.1 Арьс, шир, үслэг эдлэл боловсруулах үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь дунд эрсдэлтэй, “№2.2 Төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн хяналтын хуудас”-аар дүгнэхэд Дархан Минж ХХК нь 28% буюу бага эрсдэлтэй, Дархан Нэхий ХК 31% буюу дунд эрсдэлтэй байгаа:
35.Асколийн шинжилгээ болон ариутгал халдваргүйжүүлэлтийг хаана хандаж аль байгууллагаар хийлгэдэг талаар мэдээлэл багатай байдгаас агуулахын ариутгал, асколийн шинжилгээг хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Ололттой, дэвшилттэй тал:
1. “Армоно Корпораци”, “Мон Ирээдүй”, “Мидельмен”, “Ерөөлт Интернэшнл”, “UB Фур”, “Сутайн дэвшил” ХХК “Говь” ХК, “Гоёо”, “Кашмер Холдинг” ХХК, “Хан богд кашемир” ХХК, “Капитал фактори” ХХК, “Жин корона” ХХК-иуд дотоодын хяналтын нэгж байгуулж, журам боловсруулан мөрддөг, хяналтын төлөвлөгөө гаргаж графикийн дагуу хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгуулах, цаашид авах арга хэмжээний талаар Компанийн зөвлөлд танилцуулж шийдвэр гаргуулдаг зэргээр үйлдвэрлэлийн бүх орц, гарц, бүтээгдэхүүний чанар, хөдөлмөрийн харилцаа, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хяналтын тогтолцоог тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.
2.“Мон-Ирээдүй” ХХК арьс шир боловсруулах үйлдвэрийн технологийн хаягдал ус зайлуулах шугам, шуудууг иж бүрэн шинэчилсэн, дамжлагын хяналтын иж бүрэн лаборатори, арьс шир гүйцэт боловсруулах цех зэргийг шинээр байгуулж ажилласан нь үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх санаачилгатай ажил болсон байна.
3. Арьс шир боловсруулах технологи ажиллагааны үеийн шохойдлого, шохой арилгах процесст хэрэглэж буй технологийн усыг дахин 1 удаа ашиглах зорилгоор “Алтайн Харгиа”, “Их Эргэлт-1”, “Их Эргэлт-2”, “Белон” ХХК-ийн арьс шир боловсруулах үйлдвэрүүд шохойдлогын барабаны үс, хялгас, шохойн тунадасыг шүүх центрфугийг суурилуулсан усыг хэмнэлттэй зарцуулах эдийн засгийн болон экологийн ач холбогдолтой болсон байна.
4. Арьс шир боловсруулах чиглэлийн бүх үйлдвэрүүд механик сараалж суурилуулсан нь үйлдвэрийн хүчин чадлаас хамаарч өдөрт 40-750 кг механик хог хаягдал Урьдчилан цэвэрлэх байгууламж руу очихгүй байх боломж бүрдсэн.
5. Арьс шир боловсруулах үйлдвэрийн Урьдчилан цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд 1990 оноос хойш 30 гаруй жил хуримтлагдсан 20400м3 лаг, хогийг Чех улсын “Деконта” Компаниас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд ХУД-ийн 12 дугаар хороо. “Морингийн даваа”-ны хогийн төвлөрсөн цэгт тусгай талбай бэлтгэн ландфилд технологи ашиглан зөөвөрлөж булшилсан.
Дээрх асуудлыг шийдвэрлэснээр ХУД-ийн 2, 11 дүгээр хорооны оршин суугчдаас ирүүлж байсан гомдлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
6.2011 онд хийгдсэн шалгалтаар арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөлийг хяналтын хуудсаар дүгнэхэд 9 үйлдвэр их эрсдэлтэй ангилалд хамрагдаж байсан бол энэ удаагийн шалгалтаар 3 үйлдвэр болж их эрсдэлтэй аж ахуйн нэгжийн тоо 3 дахин багассан байна.
7. МУСЭМХТХ-ийн 14.1.2 “ Мон-Ирээдүй” ХХК, “Мидельмен” ХХК-иас бусад нь МЭАЦ-ийн гарал үүслийн гэрчилгээг бэлтгэн нийлүүлэх Эмээлт түүхий эдийн захын МЭАЦ-ийн лабораториудаас авч, архивлаж хэвшсэн байна. Бусад үйлдвэрүүд нь дээрх гэрчилгээг тогтмол авдаггүй, архивлалт байхгүй байна.
8.“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.14-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төлөвлөгөө, санхүүжилт батлуулан ажилласан байна.
9. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилт 80-85 хувьтай, ажлын байрны эрүүл ахуйн стандартын мөрдөлтийн хэрэгжилт нь 80.7 хувийн үзүүлэлттэй дүгнэгдсэн нь удаа дараагийн шалгалтуудын хүрээнд улсын байцаагчдын албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсний дагуу ажил зохион байгуулж хийлгэсний үр дүн юм.
10. .Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг 4.1.1 кодтой “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад 85% дунд, 15% бага эрсдэлтэй дүгнэгдсэн байна.
11. Шалгалтанд хамрагдсан байгууллагууд хөдөлмөрийн гэрээг ажилтан бүртэй бичгээр байгуулж, ажлын байрны тодорхойлолт, ажил, албан тушаалын жагсаалт, үндсэн цалингийн сүлжээ, жишиг, хөдөлмөрийн норм, норматив, шагнал урамшууллын журмыг боловсруулж, ажил олгогчийн шийдвэрээр баталж мөрдүүлсэн байна.
12.“Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005 стандартын хэрэгжилтийн дундаж түвшин өмнөх шалгалтын дундаж дүнгээс 13.2% өсч 88.2% болсон.
13. “Дархан минж” ХХК нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 48 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн норм, норматив тогтоох журам”-ын дагуу ажлын байрны зураг авалтын үндсэн дээр хөдөлмөрийн норм, үнэлгээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчлэн баталж мөрдүүлсэн, 2012 онд илүү цагийн болон нийтээр амрах амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс 8 сая гаруй төгрөгийг олгожээ.
14. “Дархан Нэхий” ХК нь Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолын дагуу дотоод хяналт шалгалт зохион байгуулах чиг үүрэг бүхий гүйцэтгэлийн удирдлагын менежерийн албан тушаалыг шинээр бий болгосон, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 127 дугаар тушаалын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан томилж ажиллуулсан зэрэг сайн талууд олон байна.
1. Захиргааны зөрчлийн улмаас нийт 25 аж ахуйн нэгж, 2 албан тушаалтан, 11 иргэнд 5.9 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, төлбөрийг бүрэн барагдуулав.
2. Шалгалтаар нийт 213 зөрчил илрүүлж, газар дээр нь 73 (34,3%) зөрчлийг арилгуулж, зөрчил гаргасан 19 аж ахуйн нэгжид 197 заалт бүхий албан шаардлага хүргүүж, 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагагааг улсын байцаагчдын хамтарсан актаар зогсоож, 37 аж ахуй нэгжийн 78 албан тушаалтанд мэргэжил арга зүйн зөвөлгөө өглөө.
3.Холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлага хангаагүй “Батдүмбээ” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 530 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаагүй “Хун Жүй” ХХК-иудын арьс шир боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчдын хамтарсан актаар түр хугацаагаар зогсоож, “Хун Жүй” ХХК-ийн цахилгаан эрчим хүчний хангамжийг хязгаарлуулаад байна.
4. Арьс шир боловсруулах чиглэлийн 16 аж ахуйн нэгжийн технологийн хаягдал ус зайлуулах хромын болон сульфидын шугамаас, “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ-ын оролт, гаралтын шугамаас хяналтын дээж авч, НМХГ-ын Нэгдсэн төв лабораторийн шинжилгээнд хамруулан тухай бүрд нь улсын байцаагчийн дүгнэлт 11-ийг гаргав.
5. МХЕГ-ын даргын 2011 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан “Арьс шир, үслэг эдлэл боловсруулах үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудсаар байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт ямар түвшинд байгаад үнэлэлт дүгнэлт өгч эрсдлийг тооцож, хяналтын хуудсыг баталгаажуулан 1 хувийг аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн болно.
Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн талаар:
Манай улс жилд 6000-7000тн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтайгаас нийслэл хотод гүн боловсруулалт хийдэг 12 үйлдвэр, зөвхөн угааж самнаад экспортонд гаргадаг 23 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Ноос, ноолуурын үйлдвэрүүдийн 52 хувь нь үндэсний, 38 хувь нь БНХАУ-ын, 10 хувь нь гуравдагч орны үйлдвэр байна.
“Эрдэнэт хивс” ХХК нь 1981 онд Герман, Япон, Польш, Орос зэрэг орнуудын тоног төхөөрөмжөөр тоноглогдон ашиглалтанд орж 31 жилийн турш Монгол хонины ноосоор цэвэр ноосон хивс, хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Хяналт, шалгалтын явцын талаар
1. “Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5563:2005 стандарт батлагдан хэрэгжсэнээс хойш 5 жилийн хугацаанд стандартын түвшин тогтоох үзлэгийг 2010 онд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад стандартын хэрэгжилтийн дундаж түвшин 61.3%-ийн үзүүлэлтэй дүгнэгдэж байсан 2012 оны шалгалтаар 71.5 % болж 10%-иар дээшилсэн байна.
2. “Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5563:2005 стандарын хэрэгжилтийн түвшинг хангаж байгаа байдалд хяналт шалгалт хийхэд үйлдвэрүүд цэвэр үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр 2011 онд хийсэн шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал: Ноос, ноолуур угаах үйлдвэрийн технологийн хаягдал усны бохирдлыг бууруулах талаар Монгол-Италийн хамтарсан “Лора Пъяна” ХХК-ийн хөрөнгө оруулагчид 300.0 мянган еврогийн хөрөнгө оруулалт бүхий шинэчлэл хийж, бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулж, ашиглалтад оруулснаар бохир усанд агуулагдах умбуур бодис, механик хольцыг бүрэн шүүж авдаг болсон, “Говь” ХК, “Гоёо”, “Алтай Кашмер” ХХК-иуд “Чанарын удирдлагын тогтолцоо“ ISO 9000:2001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйл ажиллагаа нь тогтмолжсон байна.
3. Монгол улсын боловсролын байгууллагын тогтолцоонд ноос, ноолуур боловсруулах, ноос ноолууран бүтээгдэхүүний технологич мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа бөгөөд эсгийний үйлдвэрээс бусад ихэнх үндэсний үйлдвэрүүд мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байна. ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторид “Говь” ХК, “Гоёо”, “Алтай Кашмер”, “Кашмер Холдинг”, “Лора Пъяана” ХХК-д боловсруулсан ямааны ноолуур, “Улаанбаатар Хивс” ХК, “Ноос ирээдүй” ХХК-ийн хонины боловсруулсан ноосыг чанарын шинжилгээнд хамруулахад “Ямааны боловсруулсан ноолуур. Техникийн шаардлага” MNS 3683:2007, “Анхан шатны боловсруулалт хийсэн хонины ноос” MNS 780:2008 стандартуудын шаардлагыг хангасан байна. Шалгалтанд хамрагдсан газруудын хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлд шалгалт хийхдээ тухайн ажлын байрны 1м3 агаарт байх тоосжилтын хэмжээ, физик хүчин зүйлийн /дуу шуугиан, гэрэлтүүлэг, бичил цаг уур, агаарын хэм/ сөрөг нөлөөллийг илрүүлэн тогтоох зорилгоор лабораторийн шинжилгээ, физик хэмжилтийг 20 ажлын байранд 80 удаа физик хэмжилтийг хийж ажлын байрны агаар дахь тоосны ерөнхий хэмжээг тодорхойлох 20 сорьц авч стандарттай харьцуулан дүгнэлт гаргаж ажиллав.
4. Орхон аймгийн хивсний үйлдвэрлэлийн технологийн хаягдал усны “Ус чанар, Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдээс урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус “Техникийн шаардлага” MNS 5582:2006 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор үйлдвэрийн технологийн хаягдал уснаас дээж авч стандартын шаардлага хангасан тухай дүгнэлт гаргасан байна.
5. ”Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах” хяналтын хуудас, 4.1.2 код бүхий “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах” хяналтын хуудсаар тус тус эрсдэлийг үнэлэхэд
Эрдэнэт хивс ХХК-ийн Ноос угаах үйлдвэр: 4.1.1-76 оноо буюу 27,2%, 4.1.2-112 оноо буюу 15,8% Эрсдэл бага, хуулийн хэрэгжилтийн хувь 90,4% байна.
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, шалтгаан
1. Ноос угаах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлж байсан “Хун Жүй ХХК нь үйлдвэрийн байрандаа арьс шир боловсруулах чиглэлээр өргөтгөл хийж, 1 удаа 10000 гаруй богийн арьс химийн боловсруулалтад оруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ажиллуулахаар цахилгаан эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, технологийн хаягдал ус хүлээн авч цэвэршүүлэх гэрээнүүдийг холбогдох ханган нийлүүлэгч байгууллагуудтай хийж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2012.09.14-ний өдөр эхлүүлсэн нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 530 тоот захирамжийг ноцтой зөрчсөн байна:
2. Шалгалтанд хамрагдсан байгууллагууд хөдөлмөрийн хөлсний баталгаажих түвшинтэй тэнцэх хэмжээгээр ажиллагсадыг цалинжуулж ажиллаж байсан бөгөөд ирцийн болон өдрийн хоолны мөнгийг олгодог бөгөөд ихэнх аж ахуйн нэгж нэмэгдэл хөлс, цалин урамшуулалын журмыг хуульд заасны дагуу баталж мөрдүүлдэггүй:
3. Тоног төхөөрөмжийн ашиглалтын болон засвар үйлчилгээ хийх үеийн аюулгүй ажиллагааны зааврыг тухайн байгууллага аж ахуйн нэгж баталж мөрддөггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны 3 шатны хяналтыг дүрэмд заасны дагуу хийдэггүй
4. Ноос, ноолуур угаах ихэнх үйлдвэрүүдийн технологийн хаягдал усыг зөвхөн тунгаагуураар дамжуулан механик хольц, лагийг тунгааж ямар нэгэн цэвэрлэгээ хийхгүйгээр Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа:
5. Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийн зохистой дадал өнөөг хүртэл үйлдвэрлэлд нэвтрээгүй байгаа:
6. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 14 дүгээр зүйл, ЭМНХ-ын сайдын 1999 оны А/206 тоот тушаалаар батлагдсан “Ажилтныг ажиллах явцад эрүүл мэндийн хугацаат үзлэгт оруулах ажил үйлчилгээний жагсаалт”, мөн сайдын 1999 оны А/243 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн хуудас”-ын дагуу ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаагүй;
7. Ажлын онцлогт тохирсон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслэлээр ханган олгодог боловч “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 15.2-т заасны дагуу хамгаалах хувцас хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацааг заасан жагсаалт гаргаж батлаагүй;
8. Аж ахуйн нэгжүүдийн ажил олгогч болон ажилтнууд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу ажлын байрны аюултай, эрсдэлт хүчин зүйлсийн талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдаагүй;
9. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-т зааснаар хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгээгүй:
10. Тус хуулийн 26.2, 28.1.14-д зааснаар хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажилтны эрүүл мэндийг дэмжих, өвчлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллах талаар төлөвлөгөөгүй:
11. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолооор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналтыг зохион байгуулах нийтлэг журам”-д заасны дагуу зарим үйлддвэр дотоодын хяналт шалгалтын журам боловсруулаагүй, дотоодын хяналтын нэгж, ажилтан томилж ажиллуулаагүй:
12. Ажилчдын хооллох газар, бэлтгэлийн өрөөний ариун цэвэр, цэвэрлэгээ ариутгалын дотоодын хяналт хангалтгүй, ажилчдын хоолны илчлэг чанарыг тодорхойлуулаагүй, хоолны дээж авч тэмдэглэл хөтөлдөггүй, гал тогоонд ажиллагсдыг тогтоосон журмын дагуу эрүүл мэндийн хугацаат үзлэгт хугацаанд нь хамруулаагүй:
13. Ноос ноолуурын 23 үйлдвэрийн 15 (65,2%) нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээтэй, 9-н үйлдвэр үнэлгээгүй ажиллаж байгаа бөгөөд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт 70 хувьтай байна.
14. “Эм Ди Си Пи”, “Мон Форте”, “Нэхээсгүй Эдлэл”, “Капитал фактори”, “Өгөөж шим” зэрэг компаниуд технологийн заавар байхгүй, технологийн хяналт тавихгүй байгаа нь “Нэхмэл ба арьс ширний технологи.Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5563:2005 стандартын 5.10 дахь шаардлага хангагдаагүй байна.
15. “Говь”, “Гоёо”, “Лора Пъяно” ХХК-ийн ноолуур угаах үйлдвэрүүдээс бусад үйлдвэрийн технологийн хаягдал усны тунгаагуур, шүүлтүүрийг Ус сувгийг удирдах газрын зааварчилгааны дагуу барьж ашиглан, зөвхөн механик хольцыг тунгаах үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд технологийн хаягдал усыг шаардлагын хэмжээнд хүртэл цэвэршүүлэх талаар ямар нэгэн саармагжуулах буюу химийн цэвэрлэгээ хийхгүйгээр Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа нь Туул голын бохирдлыг ихэсгэх нэгэн шалтаан болж байгаа:
16. Удаа дараагийн шалгалтуудын дүнгээс үзэхэд ноос, ноолуур угаах үйлдвэрийн технологийн хаягдал усыг хэрхэн цэвэршүүлэх, түүнд ашиглах техник, тоног төхөөрөмжийн шийдэл ямар байх талаар мөрдөх стандарт байхгүй байгаа нь Хяналтын байгууллагаас үйлдвэрлэгчдэд шаардах шаардлагыг бүрэн тогтоох боломжгүй байгаа:
17. “Элит Фур”, “Яармаг”, “Лидер Арена”, “Белон”, “Их Эргэлт-1”, “Их Асар” ХХК-иудад “Улаанбаатар хивс” ХК, “Ноос ирээдүй”, “Нэхээсгүй эдлэл”, “Мон Форте” ХХК, “Капитал фактори”ХХК-иуд дотоодын хяналтын тогтолцоо хэрэгжээгүй дотоод хяналтыг хэрэгжүүлэх журам боловсруулж удирдлагаараа батлуулсан боловч түүнийг хариуцсан албан тушаалтан нь дотоод хяналт тавьж, үр дүнг тооцох талаар хангалтгүй ажиллаж байна:
18. МЭАЦ-ийн лабораториас гэрчилгээг тогтмол авдаггүй, архивлалт байхгүй байгаа зэрэг зөрчил илэрлээ.
19. Шалгалтаар “Нэхээсгүй эдлэл” ХК, “Ноос ирээдүй” ХХК, “Мон Форте” ХХК-иуд “Нэхмэл ба арьс ширний технологи. Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5563:2005 стандартын шаардлагыг дээшлүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулаагүй, өмнө хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчил давтагдан гарсан зөрчил илэрлээ.
Ололттой, дэвшилттэй тал:
1. “Лора Пъяна” ХХК-ийн ноолуур боловсруулах үйлдвэр нь өөрийн хөрөнгөөр ноолуур угаасан технологийн хаягдал усыг шүүх замаар механик бохирдлыг уснаас бүрэн салгах бага оврын цэвэрлэх байгууламж угсарч үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн нь Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж буй бохир усны бохирдлыг эрс бууруулах ач холбогдолтой болсон байна:
2. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.14-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төлөвлөгөө, санхүүжилт батлуулан ажилласан байна:
3. Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн эргономикийн хүчин зүйлийн зохион байгуулалтын байдал, өргөх зөөх ачааны норм хэмжээг мөрдөж ачаа зөөх байдал нь механикжсан, өөрөө явагч хэрэгсэл, төхөөрөмж ашигладаг болсон байна.
4. Шалгалтанд хамрагдсан ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд ажилчдын ахуйн байрыг үйлдвэрийн туслах барилга төлөвлөлтийн нормын шаардлагад нийцүүлэн тохижуулсан, ажилчдын гар угаах, усанд орох боломж нөхцөл бүрэн хангагдсан, амрах өрөөтэй болсон:
5. “Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5563:2005 стандарын хэрэгжилтийн түвшинг хангаж байгаа байдалд хяналт шалгалт хийхэд үйлдвэрүүд цэвэр үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр 2011 онд хийсэн шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна:
Тухайлбал: Ноос, ноолуур угаах үйлдвэрийн технологийн хаягдал усны бохирдлыг бууруулах талаар Монгол-Италийн хамтарсан “Лора Пъяна” ХХК-ийн хөрөнгө оруулагчид 300.0 мянган еврогийн хөрөнгө оруулалт бүхий шинэчлэл хийж, бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулж, ашиглалтад оруулснаар бохир усанд агуулагдах умбуур бодис, механик хольцыг бүрэн шүүж авдаг болсон, “Говь” ХК, “Гоёо”, “Алтай Кашмер” ХХК-иуд “Чанарын удирдлагын тогтолцоо“ ISO 9000:2001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйл ажиллагаа нь тогтмолжсон:
6.Эрдэнэт хивс ХХК- нь тухайн жилийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөртэй, хөтөлбөрт тусгагдсан график төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгэдэг, үйлдвэрээс гардаг үнэрийг багасгах ажлуудыг туршилт, судалгааг үндэслэн бодитойгоор хийж гүйцэтгэж байгаа зэрэг ололт дэвшилттэй талууд байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгжийг хамруулан шалгаж, 14 аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгуулах 96 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, 2 үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, зөрчил гаргасан 2 албан тушаалтан, 5 аж ахуйн нэгжид 1.81 сая төгрөгийн торгууль ноогдуулж бүрэн барагдуулсан байгаа.
Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ-ын талаар:
Тус цэвэрлэх байгууламж нь 1990 он хүртэл цөөн тооны үйлдвэрийн бохир усыг технологийн горимын дагуу цэвэрлэж хэвийн ажиллаж байсан. Арьс ширний үйлдвэрлэлийн салбар уналтад орж, түүхий эдийг боловсруулахгүйгээр экспортолж байсан 1990-2000 онуудад “Харгиа” ХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, бүрэн ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгдээгүйгээс технологийн шугам хоолой, тоног төхөөрөмжүүд нь элэгдэлд орж хуучирсанаас өнөөгийн байдлаар зохих түвшинд технологийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байсан.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 180 дугаар тогтоолоор “Харгиа” ХК-ийн Урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн шугам, сүлжээ барилга байгууламжийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэн “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ-ыг байгуулсан.
Тус байгууламжийн техникийн шинэчлэлийн I-II шатны ажлыг 2009-2012 онд хийж, технологийн хаягдал ус цэвэршүүлэх технологийн туршилт, тохируулгын ажлуудыг Нийслэлийн төсөвт хөрөнгөөр гүйцэтгэж дууссан бөгөөд 2012оны 7 дугаар сард улсын комисс ажилласан байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, НМХГ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хамтран 2011 онд хийсэн шалгалтын дүнг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 530 тоот захирамж гарч “Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005 стандартын шаардлагыг 85%-иас дээш, “Арьс шир, үслэг, боловсруулах үйлдвэрээс Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус. Техникийн шаардлага” MNS 5582:2006 стандартын шаардлагыг 100% хангах, үйлдвэр бүр технологийн хаягдал усыг Урьдчилан цэвэрлэх байгууламжид хос шугамаар нийлүүлэх, механик хаягдлыг шүүх сараалжтай болох, “Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийн техник, технологийн шинэчлэл, бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай холбогдуулан арьс шир боловсруулах үйлдвэрийн оруулгын хэмжээнд хязгаарлалт тогтоох” гэж заасан үүрэг өгсөн байна.
Энэ үүргийн биелэлтийг 2011 оны 11 дүгээр сард гүйцэтгэлийн хяналт шалгалтаар шалгахад нийт шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдэд стандартын хэрэгжилтийн түвшин 75% дүгнэгджээ.
Тус байгууламж нь дотоодын хяналтын лаборатори шинээр байгуулж, мэргэжилтнээр хангасны зэрэгцээ бохир усны шинжилгээг өдөр бүр шинжилж, мөн технологийг сайжруулах туршилтуудыг тогтмол хийж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2012 онд 4-5 удаагийн давтамжтайгаар бохир усны шинжилгээ авч үзэхэд эхний 4 шинжилгээгээр тогтоосон нормын хэмжээнд хүртэл цэвэршүүлж чадахгүй байсан ч бохир усанд агуулагдах химийн бодисын агууламж тодорхой хэмжээгээр буурч байсан. 2012 оны 7 дугаар сард хийсэн шинжилгээгээр “Урьдчилан цэвэрлэх байгууламж”-д цэвэршүүлэн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлсэн бохир усанд агуулагдах умбуур бодис-356.0мг/л, биологийн хэрэгцээт хүчилтөрөгч-240.6мг/л, химийн хэрэгцээт хүчилтөрөгч-576.0 рН-8.97 үзүүлэлттэй гарсан нь тогтоосон нормын шаардлагыг хангасан байна.
Мөн тус байгууламжийн бохир усыг Төв цэвэрлэх байгууламжийн итгэмжлэгдсэн лаборатоид 2012 оны 8 дугаар сард шинжилгээнд хамруулахад рН, умбуур бодис, хромын агууламж тогтоосон нормд хүртэл цэвэрлэгдсэн, харин химийн хэрэгцээт хүчилтөрөгч, сульфидын хэмжээ нормоос 2-3 дахин их үзүүлэлттэй гарсан байгаа нь усны бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулсан үзүүлэлт юм. /2003 оноос хойш хийсэн шинжилгээнүүдэд дээрх бүх үзүүлэлтүүд байнга 4-12 дахин их гардаг байсан/
Арьс шир боловсруулах үйлдвэрийн Урьдчилан цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд 1990 оноос хойш 30 гаруй жил хуримтлагдсан 20400м3 лаг, хогийг Чех улсын “Деконта” Компаниас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд ХУД-ийн 12 дугаар хороо. “Морингийн даваа”-ны хогийн төвлөрсөн цэгт тусгай талбай бэлтгэн ландфилд технологи ашиглан зөөвөрлөж булшилсан байна.
Дээрх асуудлыг шийдвэрлэснээр ХУД-ийн 2, 11 дүгээр хорооны оршин суугчдаас ирүүлж байсан гомдлыг бүрэн шийдвэрлэжээ.
“Урьдчилан цэвэрлэх байгууламж”-д тодорхой хэмжээгээр цэвэршүүлэн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй бохир усанд 4-5 удаагийн давтамжтайгаар шинжилгээ хийхэд бохир усны бохирдлын хэмжээ тодорхой хувиар буурч байгаа үзүүлэлт харагдаж байгаа нь цаашид бохир усыг тогтоосон нормын хэмжээнд хүртэл цэвэршүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Түүхий эд хүлээн цэгүүдэд хийсэн хяналт шалгалт, зөрчил
1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 164 дүгээр захирамжаар “Амьд малын худалдаа” гаргах тухай шийдвэрлэж малын худалдааг тус дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт зах” ХХК-ийн хашаанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн хэдий ч баруун болон төвийн аймгуудаас тээврийн хэрэгсэл болон туувраар ирж буй малыг хориглосон бүс болох 22-ын авто тээврийн шалган бүртгэх товчооны орчимд мал худалдаалах, нядлах зөрчил байнга гарч, эдгээр зөрчлийг тухай бүрд нь арилгуулах, таслан зогсоох зэрэг арга хэмжээ авч байна.
2.СХД-ийн 32-р хороо, Эмээлт түүхий эдийн захад байрлах 26 төв болон Хан Уул дүүргийн дугаар хороонд 3 аж ахуй нэгж, 1 иргэний түүхий эд хүлээн авах цэгүүд үйл ажиллагаа явуулж байна.
3.МУСЭМХТХ-ийн 14.1.2-т “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг шинжилгээ хийлгэж, гэрчилгээ авах” гэсэн заалтын дагуу Мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээг мал амнэлэг, ариун цэврийн 4 лаборатори олгодог боловч Эмээлт дэх агуулахуудад “Мал эмнэлгийн ажил, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” агуулах болон түүхий эд ачсан тээврийн хэрэгслийг ариутгах, түүхий эдийн 10%-д асколын шинжилгээ хийдэг бүртгэлтэй байгаа ба Налайхын 2 лаборторид уг шнжилгээ хийгдээгүй байна. Энэ хуулийн заалт 60.2%-ийн хэрэгжилттэй байна.
4.Улсын бүртгэлд орсон кильса, хлорын шохойг хэрэглэж байгаа боловч улсын байцаагчийн дүгнэлт баталгаажилтгүй, ариутгалын акт баримтын бүрдэлт хангалтгүй. Хэрэгжилт 60%
5.Эмээлт дэх түүхий эдийн захад үйл ажиллагаа явуулж буй “ГДПС” ХХК, “Санитар төв” ХХК-ийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораториуд нь үйлдвэрт нийлүүлэгдэх түүхий эдэд асколийн шинжилгээ хийдэг бөгөөд налайхын Одмөнх сүрэг” ХХК, “Алтай чандмань” ХХК-ийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораториудад уг шинжилгээ хийгдэхгүй байна. Хэрэгжилт 50%
6.Шалгалтад хамрагдсан нядалгааны газруудын 50%, нь орон нутгаас орж ирсэн мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй арьс, нэхий хүлээн авч үйлдвэрлэл явуулж, үдэж архивласан байна. Хэрэгжилт 50%
7.Дархан сумын 6-р баг Баяндавааны 4-31 тоот иргэн Г.Өлзийхишигийн малын гаралтай түүхий эд хүлээн авах цэг нь оршин суугчдын сууршлын бүсээс 500 м-ээс хол зайд байрласан байгаа нь улсын байцаагчийн шаардлагыг хүлээн авч зөрчлөө арилгасан байна.
8.МУСЭМХТ хуулийн 14.1.2 дахь хэсэг “мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах” заалтын хэрэгжилт 100%-тай,
9.Орхон аймагт байрлах “Таван Эрдэнэ” малын түүхий эд авах цэг нь ариун цэвэр, эрүүл ахуйн журам зөрчсөн зөрчил гаргасан тул үүл мэндийг хамгаалах тухай “ хуулийн 14.1.1 дахь заалтын дагуу 50.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан байна.
10. Сүхбаатар аймагт түүхий эдийн төрөлжсөн зах нь түүхий эд бэлтгэгчдын ажиллах нөхцөл, барилга байгууламж, түүхий эдийн чанар байдлыг алдагдуулахгүйгээр технологийн дагуу хадгалах зориулалтын байр, агуулахгүйгээс /агуулахын хана, шал, тааз талбайн хэмжээ нь стандартын шаардлага хангахгүй./ дулааны улиралд арьс шир түүхий эдийг удаан хадгалах боломжгүй байгаа нь түүхий эд бэлтгэгчид өөр цэгт түүхий эдийг худалдан авч хадгалан зах зээлд ачуулах явдал гарсаар байна.Биржид ирж байгаа, бусад бүс нутагруу ачигдаж байгаа түүхий эдэд мал эмнэлэг ариун цэврийн үзлэг шинжилгээ хийгддэггүй. Хоёрдогч түүхий эд бэлтгэгчдэд агуулах хангалтгүй байна.
11. НЗД-ын 2003 оны 468 тоот захирамжаар батлагдсан “Мал, амьтны гаралтай түүхий эд худалдан борлуулахад тавигдах шаардлага, түүнд хяналт тавих журам”-ын дагуу түүхий эд бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг СХД-ийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз зах трейд” ХХК-уудад, Яармаг Нисэхийн чиглэлийн түүхий эдийн захыг Өлзийт хороололд байршуулахаар шийдвэрлэсний дагуу үйл ажиллагаа явагдаж ирсэн бөгөөд сүүлийн үед Налайх дүүрэг дэх түүхий эдийн төвлөрсөн захын үйл ажиллагаа зогссоноос зөвшөөрөлгүй цэгт, ил задгай талбайд түүхий эдийг иргэд хувиараа авах зөрчил гарч байна. Хэрэгжилт 60%
12. өв магис” ХХК нь Түда” ХХК, Налайх дүүргийн нядалгааны газар, түүхий эдийн цэгүүд нь “Одмөнх сүрэг” ХХК, “Алтай чандмань” ХХК-иудын мал амнэлэг, ариун цэврийн лаборатортай хамтран ажиллах гэрээ байгуулан мал эмнэлгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлд хамрагдаж акт баримтыг бүрдүүлж хэвшсэн байна. Хэрэгжилт 90%
13. Ариутгал, халдваргүйжүүлэлтэнд улсын бүртгэлд орсон кильса, хлорын шохойг хэрэглэж байгаа боловч улсын байцаагчийн дүгнэлт баталгаажилтгүй, ариутгалын акт баримтын бүрдэлт хангалтгүй. Хэрэгжилт 60%
14. Эмээлт дэх түүхий эдийн захад үйл ажиллагаа явуулж буй “ГДПС” ХХК, “Санитар төв” ХХК-ийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораториуд нь үйлдвэрт нийлүүлэгдэх түүхий эдэд асколийн шинжилгээ хийдэг ба налайхын Одмөнх сүрэг” ХХК, “Алтай чандмань” ХХК-ийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораториудад уг шинжилгээ хийгдэхгүй байна. Хэрэгжилт 50%
15. Төв, говийн аймгуудаас Нийслэл хот руу орж ирж буй малын гаралтай түүхий эд нь Эмээлт дахь түүхий эд хүлээн авах цэгт ирдэг гэх боловч түүхий эдийн төвлөрсөн зах байхгүй байгаагаас шалтгаалж Нийслэл хот руу шууд орж байна.
16. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэлийн Засаг дарга болон дүүргийн удирдлагуудад 2010, 2012 онд санал хүргүүлсэн боловч өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна.
17. Сүхбаатар аймгийн түүхий эдийн биржин “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18.1.1 дэх заалт 60 хувьтай, 18.2.4 дахь заалт хангалтгүй үнэлгээтэй байгаа.
Нийслэл дахь түүхий эд хүлээн авах цэгийн тоог 33 гэж тогтоож хаяг, эзэн, аж ахуйн нэгжийн байршилийг тогтоож “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 2 заалтын хэрэгжилтийг дүгнэхэд хэрэгжилт 66,5% байна.
Мал нядалгааны газарт хийсэн хяналт шалгалт, зөрчил:
Мал нядалгааны 14 газарт . Махны хяналтын дүрмийн 4.11, 6.3, 6.5, 8 дугаар зүйл, 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйл, 12.1, 12.7, 13,2, 13.3, 18.6, 21.1, 21.2 дах заалтууд, “Ариун цэврийн тухай”, “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийлээ.
Хан-уул дүүргийн “Төв магис” ХХК-ний мал нядалгаа, мах ангилан савлах цех нь 120 м3 багтаамжтай ахуйн болон бохир усны цооногтой, “УБЦТС” ХК-ний 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1078/2011 тоот техникийн нөхцлийн дагуу 160 кВА чадалтай 6/04 кВ-ын тарнсформатор бүхий КТПН суурилуулан, ерөнхий шиттэйгээр тоноглогдсон, бохир, цэвэр усны гэрээ байгуулсан байна. Бусад нядалгааны газруудад шаардлага хангахгүй бохирын цооногтой. Хэрэгжилт 65%, Нядалгаанд ирсэн мал хүлээн авах хашаа, талбайтай шаардлага хангасан байна. Хэрэгжилт 98% Налайх Хан-уул дүүргийн мал нядалгааны газруудад цэвэрлэгээ, ариутгал хадваргүйжүүлэлтийг өдөр тутмын нядалгаа хийсний дараа хийж хэвшсэн, тухайн ТҮК-тэй гэрээ байгуулж, тогтмол ачуулж хэвшсэн, өдөр тутам, их цэвэрлэгээнд хлорамин, бусад угаагч бодис нөөцтэй. Хуурай цэвэрлэгээ тогтмол хийж баримтжуулсан. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг нядлагааны өрөөнөөс тусдаа хадгалдаг. өдөр тутам зарцуулалт, анхан шатны бүртгэл хөтөлдөг
Термометр, чийг хэмжигч байрлуулж бүртгэл хийдэг зэрэг ажлуудыг хэвшүүлсэн. Хэрэгжилт ХУД-т 95%, Налайх 80% СХД-т 50%, Налайх, СХД-ийн нядалгааны газрын ажиллагсад нь хөдөлмөр хамгааллын хувцастай боловч шаардлага хангахгүй, бохирдсон ариутгал халдваргүйжүүлэлтэнд хамруулдаггүй, ажиллагсадаа бүтээгдэхүүний ариун цэвэр аюулгүй байдлыг ханган ажиллах талаар ямар нэгэн сургалтанд хамруулаагүй, ариун цэвэр эрүүл ахуйн дэглэмийг сахих талаар анхааруулга санамжийг бичиж хадаагүй Хэрэгжилт 70%, Малыг төрлөөр хаших задгай хашаатай, усалгаа байхгүй, өвчтэй болон өвчний сэжигтэй малыг тусад нь хаших хашаатай Хэрэгжилт 77.7%, 1 нядалгааны газар нь өөрийн малын эмчтэй, бусад нь гэрээт мал эмнэлгийн эмч нараар үзлэг хийлгэдэг. Хэрэгжилт 70%, Хан-уул дүүргийн “Төв магис” ХХК-ний Нядалгааны шугам зориулалтын дагуу тоноглосон боловч мэргэшсэн ажилтан байхгүй. Налайх, Эмээлтийн нядалгааны газрууд нь зориулалтын нядалгаа хийх шугамгүй зөвхөн уламжлалт гар аргаар нядалгаа явуулдаг. Хэрэгжилт хангалтгүй, “Төв магис” ХХК нь хөргүүртэй 2 тээврийн хэрэгслээр Миний, Номингийн сүлжээгээр, борлуулдаг. “Шинэ мах” боловсруулах үйлдвэрийн дэргэд нэрийн барааны нэг цэгээр мах, махан бүтээгдэхүүнээ борлуулж байна. Бусад нь ердийн агааржуулалттай өрөөнд байрлуулсан өлгүүрт сэврээдэг. Хэрэгжилт 70%,
Мал нядалгааны 14 газар тус бүрийг “Хүнсний тухай” хуулийн 6 заалтын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийхэд 70,7%-тай, “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 2 заалтын дундаж 82%-тай, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 6 заалтын дундаж 64.5%, Махны хяналтын дүрмийн 4.11, 6.3, 6.5, 8 дугаар зүйл, 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйл, 12.1, 12.7, 13.2, 13.3, 18.6, 21.1, 21.2, дахь заалтуудын хэрэгжилт 83.2 %-тай шалгагдлаа.
Шалгалтад хамрагдсан нядалгааны газруудын 50%, нь орон нутгаас орж ирсэн мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй арьс, нэхий хүлээн авч үйлдвэрлэл явуулж, үдэж архивласан байна. Хэрэгжилт 50%
2011 оны хяналт шалгалтаар 2 мал нядалгааны газарт албан шаардлага хүргүүлсэнээс гүйцэтгэлийн хяналт шалгалтаар нэг нядалгааны газар 100%, нөгөө нь 87% зөрчилөө арилгасан байна.
Дорнод аймгийн мал нядалгааны 2 газарт хийсэн хяналт шалгалтаар эрсдэл 20%, “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 2 заалтын дундаж 86,5%, махны хяналтын дүрмийн хэрэгжилт 89%-тай байна.
“Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газарт 2012 оны 7 дугаар сард өгсөн 14 заалт бүхий албан шаардлагын дагуу ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдлыг үндэслэн 2012.10.03-ны өдрөөс мал нядалгааны үйл ажиллагаагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа:
Орхон аймгийн Дөмөг ХХК -ийн мал нядалгааны газар “Мах эхлэн боловсруулах үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийн үнэлгээ хийхэд 48 оноо, үнэлгээ 19.5%, “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 2 заалтын дундаж 90%, махны хяналтын дүрмийн хэрэгжилт 83.2 %-тай шалгагдлаа:
Сүхбаатар аймгийн “Шинэ поло” ХХК-ийн мал нядалгааны газар МУСЭМХТХ-ийн 4.5.4 дахь заалт 80 хувьтай, 14.1.1 дахь заалт 75 хувьтай, 14.1.2 дахь заалт 60 хувьтай, МХГХТУСТХуулийн 5.1.5 заалт 70 хувьтай “Ариун цэврийн тухай”хуулийн 9.1.1 дэхь заалт 70 хувьтай:
Дүгнэлт:
1.Удирдамжийн заалтуудыг ханган биелүүлсэн тул шалгалтыг хангалттай гэж дүгнэв.
2.Шалгалтаар тогтоогдсон 26 аж ахуйн нэгж, 3 албан тушаалтан, 12 иргэнд 7,99 сая төгрөгийн шийтгэвэр, зөрчил гаргасан 23 аж ахуйн нэгжид 212 заалт бүхий албан шаардлагыг, холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлага хангаагүй “Батдүмбээ”,”Ялман”, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 530 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаагүй “Хун Жүй” ХХК-иудын арьс шир боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчдын хамтарсан актаар түр хугацаагаар зогсоож, “Хун Жүй” ХХК-ийн цахилгаан эрчим хүчний хангамжийг хязгаарлаад байгааг зүйтэй гэж үзэв.
3.2010 оны 411 дүгээр захирамжийн дагуу арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт”-д шилжүүлэн байршуулах шийдвэр хэрэгжэхгүй байгаагаас үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл, засвар үйлчилгээ, хийгдэхгүй хүлээлтийн байдалд орсон нь ус, агаар бохирдуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүйгээс нийслэлийн хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулах нөхцөл болсоор байна.
4.Хүнсний аюулгүйн байдал, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага хангасан мал нядалгааны газруудыг сум, аймаг, нийслэлийн хэмжээнд байгуулах асуудлыг судлан үзэж Засгийн газраас бодлогоор дэмжлэг үзүүлж шуурхай шийдвэрлэхгүй бол хүнсний гаралтай эрсдэлийн түвшин нэмэгдэх магадлал өндөртэй байна.
5.Нийслэлийн Засаг даргын 2011 оны 530 дугаар захирамжийн хэрэгжилт хангалтгүйгээс цахилгаан хангамж, технологийн болон цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, технологийн хаягдал усыг хүлээн авч цэвэршүүлэх зэрэг ханган нийлүүлэгч байгууллагууд холбогдох гэрээг “Хун Жүй” ХХК-тай хийснээс “Арьс шир боловсруулах үйлдвэр шинээр барьж байгуулахыг хориглосон тухай” захирамж зөрчигдөх нөхцлийг бүрдүүлсэн байна.
6.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 180 дугаар тогтоолоор “Харгиа” ХК-ийн Урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн шугам, сүлжээ барилга байгууламжийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэн “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ-ыг байгуулан улсаас хөрөнгө оруулалт хийж, түүний хэрэгжилтэнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга хяналт тавьж ажилласны үр дүнд үйлдвэрүүдийн хаягдал ус цэвэршүүлэх ажил стандартын шаардлага хангах түвшинд хүрсэн байна.
7.Хөдөө орон нутгаас нийлүүлж байгаа арьс, ширийг Яармагийн шалган нэвтрүүлэх товчооны цаана түүхий эд хүлээн авах төвлөрсөн зах байгуулах болон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 468 дугаар захирамжаар баталсан “Малын гаралтай түүхий эд худалдан борлуулах тухай” журмын хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдээгүйгээс малаас хүнд халдварлах зооноз өвчний гаралт, тархалт нийслэлийн хүн амын аюулгүй байдалд болзошгүй эрсдэл дагуулах магадлалтай байна.
8.Шалгалтанд хамрагдсан арьс, шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүд нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний /байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хяналт шинжилгээний хөтөлбөр/ хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллаж хэвшээгүй байна.
9.Үйлдвэрүүдээс гарч байгаа химийн аюултай хог хаягдлыг хаях төвлөрсөн цэг байхгүй байгаа нь химийн бодисоор байгаль орчин ихээр бохирдож, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл улам бүр өсөн нэмэгдсээр байна.








