Өнөөдөр: 2014 оны 4-р сарын 17  
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар   |   Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд   |   Хилийн мэргэжлийн хяналтын албууд   |   Нэгдсэн төв лаборатори

“100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИЖ БУЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ТЕХНИК АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж  буй орон сууцны барилга байгууламжийн чанар, техник аюулгүй ажиллагаанд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.7, Хот байгуулалтын тухай хуулийн 22, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол, салбарын хууль тогтоомжтой нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийж,  холбогдох шийдвэр гаргах,  мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангахаар шалгалтыг 2012 оны 01 дүгээр сарын 02-ноос 10 дугаар сарын 15ы өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Хот байгуулалтын хяналтын чиглэлээр:

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа “Шанхай цэцэрлэгт хороолол”, Орон сууцны 14 дүгээр хороололХанул дүүрэгт баригдаж байгаа “Шинэ Яармаг” хороолол, “Берлин” эко хотхон, Дорнод аймгийн Хэрлэн суманд баригдаж байгаа “ОССК”-ийн 30 айлын орон сууц, “Чандмань тал”, Залуус”, “Эйч Жи Эй” ХХК-ийн орон сууцны хороолол, “Үүрийн туяа” хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтэнд хяналт шалгалт хийлээ.

Барилга байгууламжийн техник аюулгүй ажиллагааны хяналтын чиглэлээр:

Хяналт шалгалтанд Улаанбаатар хотын 6 дүүрэг, 15 аймагт хэрэгжиж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан 66 төслийн 156 объект/жагсаалтыг хавсаргав/, 435 аж ахуйн нэгж байгууллага, 870 инженер техникийн ажилтан хамрагдав.

Улсын хэмжээнд баригдаж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилгын чанар, техник аюулгүй ажиллагаанд хийсэн шалгалтыг 5.1  “Барилга байгууламжийн угсралтын ажлыг шалгах”, 5.19.1 Ачаа өргөх краныг шалгах”,  5.19.5 “Барилгын өргүүр шалгах”, 5.29 “Цахилгаан эрчим хүч хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагыг шалгах” кодтой хяналтын хуудсаар эрсдлийн үнэлгээ хийж, үнэлэлт дүгнэлт өглөө.       

Хот байгуулалтын хяналтын чиглэлээр: 1. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Хонгран сфеко” ХХК-ийн амины орон сууцны “Шанхай цэцэрлэгт хороолол”-ыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 259 тоот шийдвэрийг үндэслэн орон сууцны зориулалтаар олгосон 1000000м2 газар дээр байршуулсан бөгөөд БНХАУ-д боловсруулж, “Гоби трэвел” ХХК-ийн 2008 онд баталгаажуулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор баталсан байна. Тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийт 3500 айлын 1-3 давхар амины орон сууцны барилгуудаас гадна худалдаа, үйлчилгээний төв, оффис, спортын цогцолбор, зочид буудал, бага, дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, цахилгааны дэд өртөө, спорт тоглоомын талбай, узел, автобусны буудал, явган болон авто зам, талбай, машины зогсоолыг төлөвлөжээ. Мөн тус хорооллын 2 дугаар ээлжийн 100 амины сууцны барилгын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийг 2012 онд “Архитектур нэгдэл” боловсруулж, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсан байна.

2. Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Орон сууцны 14 дүгээр хороолол-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг  2007 онд “Хот байгуулалтын хөгжлийг дэмжих төв” удирдан зохион байгуулж,  “Проект-Х” ХХК, “Идеал групп” ХХК, “Хангайн нар”  ХХК-тай хамтран боловсруулсан бөгөөд 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 235 га талбайд байрлаж буй гэр хорооллын 1550 айл өрхийн газрыг худалдан авах, орон сууцаар солих замаар газрыг чөлөөлж, 10700 айлын орон сууц, сургууль/2/, цэцэрлэг/5/, эмнэлэг, зочид буудал, худалдаа үйлчилгээний төв зэрэг 190 гаруй барилга байгууламжтай байхаар төлөвлөжээ. Тус 2007 онд боловсруулагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, “Орон сууцны 14 дүгээр хорооллын барилгажилтын төсөл”-ийг “Кей энд Ти Констракшн” ХХК боловсруулж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 2010 оны 09-р сарын 02-ны өдөр батлуулсан бөгөөд тус төслийг хэрэгжүүлэх зорилгоор  эхний ээлжийн 6-р хэсэгт 2009-2010 онд дулааны төвлөрсөн пункт \4ш\, цахилгааны хаалттай дэд өртөө \5\, цахилгаан хуваарилах байгууламж, дулааны 1.368 км шугам /ф300/, бохир усны 0.81 км шугам /ф300/, цэвэр усны 0.249 км шугам, цахилгааны 10 кв-ын 3.025 км шугам, холбооны 3.9 км шугам, дулааны өргөлтийн насосны станц, дулааны /ф700/ 1.6 км /хос/ шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажилд улсын төсвөөс  8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ашиглалтад оруулжээ. Одоогийн байдлаар тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхний ээлжийн үе шатны барилгажилтын төсөлд тусгасан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 6 дугаар хэсгийн 2 дахь ээлжийн ажлын барилгажилтын талбайд орсон айл өрхүүдийн газар чөлөөлөх ажил хийгдэж байна.

3. Ханул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Шинэ Яармаг” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2008 онд “Бадмаараг төсөл” ХХК боловсруулж, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор  батлуулсан бөгөөд 2 орцтой 9 давхар орон сууцны барилга 6, 2 орцтой 12 давхар барилга 12, 1 орцтой 9 давхар барилга 7, нийт 25 барилгыг 2 үе шаттайгаар барьж байгуулахаар төлөвлөжээ. 

4. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 тоот  захирамжаар Монгол-Германы хамтарсан орон сууцны “Эко” хотхоныг барихад зориулж, Ханул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисэх Сонсголонгийн чиглэлийн авто замын баруун талд 3.0 га газрыг  эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Хан-Уул дүүргийн 9, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ССХОБЗАлбаны хэрэгжүүлж байгаа “Берлин” эко хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг 2012  онд “Гоби трэвел” ХХК боловсруулсан байна. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг ашигласан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл бүхий зардал багатай, хямд өртөгтэй орон сууцны хотхоныг барьж байгуулах  үр ашигтай зорилтыг дэвшүүлж, шинэ техник технологийг Монгол Улсад анх удаа туршин нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нь онцлогтой байна.

5. Дорнод аймагт хэрэгжих төслүүдээс “ОССК” ХХК-ийн 30 айлын орон сууц, “Эйч Жи Эй” ХХК-ийн орон сууцны хороололын үйлчилгээтэй 49 айлын орон сууц, “Чандмань тал” орон сууцны хороололын 76 айлын орон сууц, “Үүрийн туяа хотхоны 60 айлын орон сууц, “Залуус” хороололын 16 айлын амины орон сууцны барилгын угсралтын ажил хийгдэж байна.

Барилга байгууламжийн техник аюулгүй ажиллагааны хяналтын чиглэлээр: “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт Засгийн газрын 2011 оны 341 тоот тогтоолоор 87, 2012 оны 82 тоот тогтоолоор 125, нийт 212 төсөл хэрэгжихээр батлагдсанаас хяналт шалгалтанд Улаанбаатар хотын 6 дүүрэг, 15 аймагт хэрэгжиж байгаа 66 төслийн 156 объект/жагсаалтыг хавсаргав/-т хамрагдсан бөгөөд 6 аймагт төсөл хэрэгжиж эхлээгүй байна. Мөн тус хөтөлбөрт хамрагдсан орон сууцны хороолол, хотхоны улсын төсвөөр хийгдэх гадна инженерийн шугам сүлжээний 45 төсөл хэрэгжихээр Засгийн газрын 2011 оны 149 дүгээр тогтоолын 1, 3 дугаар хавсралтаар батлагдсан бөгөөд МХЕГ-аас Дорноговь, Увс аймгийн төвийн дулааны шугамын өргөтгөл шинэчлэл, Дархан, Сэлэнгэ аймгийн НАА-н цэвэр, бохир усны шугамын өргөтгөл шинэчлэл, Дорнод аймгийн цэвэр, бохир усны шугам, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэл, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Монголын үндэсний радио телевизийн орчим, Сүхбаатар дүүргийн 7, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооллын дулааны гол шугамын өргөтгөлийн нийт 8 ажлын зураг төсөл, бусад холбогдох бичиг баримтыг шалгаж, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон болно.

Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал:

1. Говьсүмбэр аймаг захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын инженерүүдийг АМХГ, ГХБХБГазрын хамтран зохион байгуулсан сургалтанд хамруулсан байна.

2. Өмнөговь аймагт хийгдсэн хяналт шалгалтаар барилгын ажилд ашиглаж байсан элс, хайргыг шинжилгээнд хамруулж, бетоны бат бэхийг үл эвдэх аргаар шинжилгээнд хамруулж, чанарыг тогтоолгох ажлыг хийжээ.

3. Баянхонгор аймагт хийсэн хяналт шалгалтаар аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хайрганы үйлдвэр, зуурмагийн узелийг барих хөрөнгө оруулалтыг 2013 оны төсөвт тусгуулах, хайрганы үйлдвэр барихаар санаачлага гарган ажиллаж байгаа “Хаш гоёо”ХХК-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт тавьсан байна.

4. Архангай аймагт хийсэн хяналт шалгалтанд хамрагдсан орон сууцны барилгын ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар орон нутгийн “АВ” TV-д 2 удаа мэдээлэл хийж, барилга угсралтын явцад   цутгамал төмөр  бетонд хэрэглэх материал, бетон хольц бэлтгэхэд тавих шаардлага, бетон хольц цутгах, бетоныг бэхжүүлэх ба арчлах, бетоныг цутгахад тавих шаардлагын талаар гарын авлагаар хангаж ажиллажээ.

Шалгуулагчийн ололттой,  дэвшилттэй тал:

6.1.Барилга байгууламжийн техник аюулгүй ажиллагааны хяналтын чиглэлээр: 1. Дархан аймгийн Дархан суманд баригдаж байгаа 63 айлын орон сууцны барилгын захиалагч “Минж проперти” ХХК угсралтын ажилд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хэв хашмал, барилгын дотор тусгаарлах ханын хавтанг Дархан-Уул аймагт анх удаа хэрэглэж байна.

2. Говьсүмбэр аймгийн “Шивээ-Овоо” ХХК нь захиалагчийн хяналтыг мэргэжлийн инженерүүдээр тогтмол хийлгүүлж илэрсэн зөрчлийг тухай бүрд нь арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил:

Хот байгуулалтын хяналтын чиглэлээр:

1. Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад инженерийн бэлтгэл ажил, дэд бүтцийн барилга байгууламж баригдаагүй

2. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн иж бүрдэл дутуу байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12.5 дахь “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам  сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна. ” заалт, 12.8 дахь “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” заалт,  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 226 дугаар тушаалаар батлагдсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-ийн 2.1.4 дэх заалт,

3Засгийн газрын 2005 оны 201 тоот тогтоолоор батлагдсан Дорнод аймгийн Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд “үйлдвэрийн бүс” байхаар төлөвлөсөн газарт, бүсийн хилийг шинэчлэн тогтоогоогүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй байхад “ОССК” ХХК-ийн 30 айлын орон сууц, “Үүрийн туяа” хотхоны 60 айлын орон сууцны барилгуудыг барьж байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 14.1 дэх “Нутаг дэвсгэрийн бүсчлэлд тавигдах шаардлага” заалт, 14.2 дахь Yйлдвэрлэлийн бүсэд үйлдвэр, нийтийн аж ахуй, агуулахын зориулалттай барилга байгууламж, тэдгээрийн үйл ажиллагааг хангах инженерийн болон зам тээврийн дэд бүтцийн барилга байгууламжийг төлөвлөнө” заалт, 9.1.1 дэх “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” заалт, 12.6.3 дахь “Төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, авто машины зогсоол байх заалт,

4. Мөн Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Техник сэтгэлгээний төв, Сургалтын төв байхаар төлөвлөсөн газарт “Чандмань тал” орон сууцны хороолол баригдаж байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 19.2 дахь “Хот, тосгоны эдэлбэр газрыг хот байгуулалтын баримт бичиг болон хот байгуулалтын норм ба дүрэм, журамд тусгагдсаны дагуу барилгажуулж ашиглана. ” заалт,

5. Дорнод аймгийн Хэрлэн суманд баригдаж байгаа “Залуус” хорооллын ерөнхий төлөвлөгөөг холбогдох байгууллагаар хянуулж, батлуулаагүй байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 7.1.12 дахь”шинэ хороолол, бичил хороололын зураг төсөл, техникийн баримт бичиг болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын боловсруулсан хот байгуулалтын баримт бичгийг батлах.” заалт, 22.1.1 дэх “хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх.” заалт,

 6. Мөн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа орон сууцны барилгуудын ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл хийгдээгүй, иж бүрдэл дутуу, тухайлбал тухайн барилга байгууламжийн эдэлбэр газрын гаднах барилга байгууламж, зам талбайтай хэрхэн уялдаж байгааг харуулсан тойм зураг байхгүй, зай хэмжээ, гадна тохижилт, ногоон байгууламжийн төлөвлөлтийн зураг боловсруулагдаагүй байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12.8 дахь хэсэг, 12.6.3 дахь Төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, авто машины зогсоол байх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны  204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.2, 3.3 дахь хэсгийг тус тус зөрчиж байна.

Барилга байгууламжийн техник аюулгүй ажиллагааны хяналтын чиглэлээр:

1. Шалгалтанд хамрагдсан 33 обьект барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй,  зөвшөөрлийн хугацаа дууссан байхад барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 16.6 дахь  “Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно” заалтыг, Тухайлбал: Хан-Уул дүүргийн “Пума яармаг” орон сууцны хороолол, “Маршал таун”, "lnel Zaisan Village", Баянгол дүүргийн “Цоглог хотхон-2” хотхон, Баянзүрх дүүргийн ГЕГ-ын орон сууц, Сонгино хайрхан дүүргийн “Морьтны өргөө” хотхон, Дорнод аймгийн “Залуус” хороолол.

2. Шалгалтанд хамрагдсан 59 обьектын зураг төсөлд магадлал хийлгэж, баталгаажуулаагүй байгаа нь Барилгын тухай хуулийн 13.2 дахь “Гадаадын  зээл, тусламж, улсын төсвийн  хөрөнгөөр санхүүжүүлэх, эсхүл газар хөдлөлтийн 6-гаас дээш баллын бүсэд баригдах, барилга байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн төвөгшилтэй нөхцөлийн судалгааны дүгнэлт, техник, эдийн засгийн үндэслэлд  магадлал заавал хийлгэнэ” заалт, 16.2 дахь  “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” заалтуудыг, Тухайлбал: Сонгино хайрхан дүүргийн “Орчлон” хороолол 7-р ээлж, “Морьтны өргөө”, Хан-Уул дүүргийн “Пума яармаг” хотхон, “Шинэ яармаг” хороолол, Баянгол дүүргийн “Цоглог хотхон-2” хотхон, “Дако” ХХК-ийн орон сууц, Баянзүрх дүүргийн ГЕГ-ын орон сууц, Дархан аймгийн “Элит” орон сууцны хороолол, Дорнод аймгийн “Залуус” хороолол.

3. Шалгалтанд хамрагдсан 3 обьектын ажлыг тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа нь Барилгын тухай хуулийн 14.1 дэх “Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” заалтыг, Үүнд: Дархан аймгийн “ОССК”, “Дархан шар бүрд” ХХК, “Минж проперти” ХХК-ийн орон сууцны барилгууд.

4. Шалгалтанд хамрагдсан 24 объектын ус, дулаан, цахилгаан, цэвэр бохир усны хангагч байгууллагаас техникийн нөхцөл аваагүй буюу дутуу авсан, хугацаа дууссан байгаа нь Барилгын тухай хуулийн 15.1.1 дэх “барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах” заалтыг, Тухайлбал:Баянзүрх дүүргийн “Ногоон төгөл” хороолол, ТЕГ-ын орон сууц, Сонгино хайрхан дүүргийн “Орчлон” хороолол 7-р ээлж, “Морьтны өргөө”, Хан-Уул дүүргийн “Пума яармаг”, “Буянт-Ухаа” хороолол, “Анар”, "lnel Zaisan Village", Баянгол дүүргийн “Цоглог хотхон-2” хотхон, Дорнод аймгийн “ОССК” ХХК-ийн орон сууц, “Үүрийн туяа” хотхон.

5. Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа ГЕГ-ын орон сууцны барилгын гадна талаар хамгаалалтын шат тавцан тор татаагүй байгаа нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06”-ийн 6.3, галын аюулгүй байдлыг хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13.2, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдолж  болзошгүй бүсийг дохио, санамж  анхааруулга, аюулгүйн тэмдэг  бүхий хаалтаар хашиж тусгаарлаагүй нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11, ажилчдыг тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1 дэх заалтуудыг,

6. Мөн цутгамал төмөр бетон шатны гишгүүрийн хэлбэр хэмжээ алдагдаж, норм, дүрмийн шаардлагыг хангахгүй байгаа нь “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД”-ийн 3.3.1, 3.3.2 дахь заалт, цутгамал төмөр бетон хучилт, дам нурууны арматурчлалын хамгаалалтын үеийг зургийн дагуу хийгээгүйгээс арматурын төмөр ил гарсан, бетоны нягтруулалт муугаас дам нурууны булан тохой, ирмэг хэсгийн арматур ил гарсан   нь Барилгын тухай хуулийн 9.1.2 дахь барилга нь ...зураг төслийн дагуу баригдсан байна” заалт, барилгажих талбайг гадна орчноос тусгаарласан хашаа байхгүй, гэр хороололд дунд, зэргэлдээх айлуудаас 3-5м зайтай баригдаж байгаа нь Барилгын тухай хуулийн 16.1.5 дахь заалтыг,

7. Барилга угсралтын ажилд ашиглаж байгаа барилгын өргүүрүүдийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр угсруулаагүй, техникийн туршилт, магадлал хийгдээгүй, өргүүрийг ашиглаж байгаа давхар бүрд тухайн давхрыг заасан тоог бичээгүй, паспорт хувийн хэрэггүй, мэргэжлийн операторчин ажиллуулаагүй, өргүүрүүдийн ослоос хамгаалах унтраалга байхгүй тоногдсон, өргүүрийн лебедкийн ажлын бүсэд хамгаалах хашлага хийгээгүй, ган татлагын багц утасны томоос шахагдаж салаалсан, өргүүрийг ашиглах зөвшөөрөлгүй, аюулгүй ажиллагаа, хяналт хариуцагчийг тушаалаар томилоогүй, краны аюулгүй ажиллагааны таслагчууд хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн. Тухайлбал: Дархан аймгийн “Минж проперти” ХХК, “Жаанар” ХХК, “Дархан шар бүрд” ХХК, Сэлэнгэ аймгийн “Тост өргөө” ХХК, Дорнот аймгийн “Эй Жи Эй” ХХК, Архангай аймгийн “Атек” ХХК, “Цогт-Өнжүүл” ХХК.

8. Дархан аймгийн “Мон-Бамбай” ХХК нь ерөнхий төлөвлөгөө, байршил, давхрын байгуулалтыг өөрчилж ажил гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 16.7 дахь ”Барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулна” заалтыг,  

9. Говьсүмбэр аймгийн “Шивээ-Овоо” ХХК-ийн захиалгаар засвар шинэчлэлт хийгдэж байгаа /оросуудын орхисон/ хуучин угсармал сууцны барилгад хийсэн хяналт шалгалтаар бүх  давхрын төмөр бетон хавтгаалжуудын заадсууд зарим хэсэгтээ ховхорч унасан , мөн ханын хавтангуудад  ан цав үүссэн ,  олон  жил ашиглалтгүй байсны улмаас бүтээцийн зангилаа, уулзвар хэсгүүдийн цутгамал бетон өгөршилд орж бат бэх  чанараа алдсан, гадна ханын заадсын бетон хагарч хөндийрсөн, ханын заадсын болон дээврийн дулаалга , уур , ус хамгаалах  үеүд байхгүй болсон, хучилтын хавтангуудад  механик гэмтэл  үүссэн зэрэг зөрчил илэрсэн бөгөөд мөн гадна дулаалгын хөөсөнцөрийг үндсэн хананд  нь нааж бэхлээгүй  байгаа нь “Ашиглаж байгаа барилгын дулаалгын системийг гаднаас нь хийж гүйцэтгэх технологийн заавар БД 23-101-03-ын 5.1 дэх заалтыг,

10. Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагуудад барилга угсралтын ажлын явцад бүрдүүлэх бичиг баримт дутуу, барилга угсралтын ажилд ашигласан материалын гарал үүсэл тодорхойгүй, тохирлын гэрчилгээ байхгүй, бетон зуурмагаас дээж авч сорьц шахуулаагүй, үндсэн бүтээцийн бетоны бат бэхийг эрх бүхий итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн нь Барилгын тухай хуулийн 15.1.2 дахь “барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зурагаар баримтжуулсан ил, далд ажлын акт, мөн барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах.” заалт, 16.3 дахь “Барилга байгууламж барих…ажилд олон улсын болон үндэсний стандартын шаардлага, гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй, материал, эдлэхүүн хэрэглэхийг хориглоно.” заалт, 11.1.1 дэх  “Барилгын материал бүтээгдэхүүн стандарт, зураг төслийн шаардлагыг бүрэн хангасан байх” заалт, 11.1.2 дахь “хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх” заалт, 11.1.3 дахь “гарал үүсэл, чанарыг баталгаажуулсан паспорт лабораторийн батламжтай байх”  заалтыг,

11. Мөн барилгын үе шатны ажилд хийгдэх захиалагчийн болон зохиогчийн хяналтыг  шаардлагын хэмжээнд хийгээгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 15.1.6 дахь “барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх.” заалт, 17.1.3 дахь “…барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих” заалтыг тус тус зөрчсөн.

12. Хяналт шалгалтанд хамрагдсан захиалагч, гүйцэтгэгч зарим байгууллагууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13.1 дэх Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана заалт болон ЗГ-ын 2011 оны 311 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллаагүй,

13. Ховд аймгийн “Жаргал  хотхон”-ы 24 айлын орон сууцны барилгын өргийн хэвтээ босоо заадсын зуурмагийн дүүргэлт хүлцэх хэмжээнээс их болсон нь “Өрөгт бүтээц БНбД 51-02-05-ын 2.5 дахь заалтыг,

14. Архангай аймагт хийсэн хяналт шалгалтаар түгээмэл тархацтай байгалийн баялгийн карьер ашиглах болон газрын хэвлий ашиглах зөвшөөрөл аваагүй байгаа нь Газрын хэвлийн тухай хуулийн 8.2.2, 14.4 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Эрчим хүчний чиглэлээр:

1. Дорнод аймгийн “Сүхжин” ХХК, “ДОЦ” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын цахилгааны самбарын оруулгын кабельд хамгаалалт хийгээгүй нь “Цахилгаан байгууламжийн зураг төсөл, угсралтын дүрэм БД 43-101-03”-ийн 6.2.18 дахь заалтыг,

2. Говьсүмбэр аймгийн “Шивээ-Овоо” ХХК-ийн захиалгаар засвар шинэчлэлт хийгдэж байгаа /оросуудын орхисон/ хуучин угсармал сууцны барилгын цахилгааны ерөнхий самбарыг зоорийн давхарт  ил задгай байрлуулсан, айлын самбаруудын автоматыг хүчин чадалд нь тохируулан  техникийн нөхцлийн дагуу тавиагүй, газардуулгын эсэргүүцлийг хэмжүүлж, акт үйлдээгүй байгаа нь Цахилгаан байгууламжийн зураг төсөл, угсралтын дүрэм БД 43-101-03-ийн 6.2.13,  6.1.19,6.1.48 1.6.38,16.41 дэх заалтуудыг зөрчсөн.

Харилцаа холбоо

1. Дорнод аймгийн “Сүхжин” ХХК, “ДОЦ” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын ажлын гадна болон дотор холбооны зураг төслийг боловсруулаагүй байна.

2. Дорнод аймгийн “ОССК” ХХК-ийн 30 айлын орон сууцны барилгын зураг төсөл нь анх 40 айлаар төлөвлөгдсөн бөгөөд 30 айл болгон өөрчлөхдөө холбооны ажлын зураг төслийг өөрчлөөгүй байна.

3. Говьсүмбэр аймгийн “Шивээ-Овоо” ХХК-ийн захиалгаар засвар шинэчлэлт хийгдэж байгаа угсармал орон сууцны холбооны кабель, кабелийн телевизийн угсралтыг орхигдуулсан нь “Холбооны кабель суурилуулалт, Ерөнхий шаардлага MNS 5276:2003”-ыг зөрчсөн.

 

Шалгагдсан байгууллага, аж ахуйн нэгжид өгсөн дүгнэлт:

1. Засгийн газрын 2011 оны 341, 2012 оны 82 тоот тогтоолоор батлагдсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн хэрэгжилт 31.1%-тай байна.

2. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа “Шанхай цэцэрлэгт хороолол”, Орон сууцны 14 дүгээр хороололХанул дүүрэгт баригдаж байгаа “Шинэ Яармаг” хороолол, “Берлин” эко хотхоны төсөлд Хот байгуулалтын тухай хуулийн хэрэгжилт  55.0%, Дорнод аймгийн Хэрлэн суманд баригдаж байгаа “ОССК”-ийн 30 айлын орон сууц, “Чандмань тал”, “Эйч Жи Эй” ХХК, “Залуус” орон сууцны хороолол, “Үүрийн туяа” хотхоны төсөлд Хот байгуулалтын тухай хуулийн хэрэгжилт 67.62%-тай тус тус хангалтгүй байна.

3. Хяналт шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын Барилгын тухай хуулинд заасан эрх, үүргийн хэрэгжилт 75.6%-тай  байна.

4. Шалгалтанд хамрагдсан объектуудыг “Барилга байгууламжийн угсралтын ажлыг шалгах” хяналтын хуудсаар шалгахад 0.7% нь их, 46.9% нь дунд, 52.4% нь бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Ховд аймагт хийсэн шалгалтанд хамрагдсан объектын угсралтын ажилд ашиглаж байгаа өргөх байгууламжийн ашиглалтын байдлыг “Ачаа өргөх краныг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад дунд, “Барилгын өргүүр шалгах хяналтын хуудас”-аар шалгахад бага эрсдэлтэй үнэлэгдэв.

5. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилгад хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан мэдээг  Говьсүмбэр, Ховд, Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Архангай, Төв аймгийн МХГ-ууд хугацаанд нь  бүрэн, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн МХГ-д дутуу ирүүлж, Өвөрхангай, Орхон, Хэнтий аймгийн МХГ, НМХГ ирүүлээгүй бөгөөд Говьсүмбэр, Төв, Дархан-Уул аймгийн МХГ-ууд хяналт шалгалтын дүнг даргын дэргэдэх зөвлөлөөрөө хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажилласан байна. Говьсүмбэр, Дархан, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд аймгийн МХГ-аас тухайн объектод ашиглаж байгаа өргөх байгууламжинд, МХЕГ болон Дорнод аймгийн МХГ-аас тухайн төслүүдийн Хот байгуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгсөн болно.  

6. “Хонгран сфеко” ХХК, “Кей энд Ти констракшн” ХХК,  “Пи Ай Эм Эм” ХХК-ийн  хэрэгжүүлж байгаа орон сууцны хороолол болон хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инженерийн бэлтгэл ажил хийгдээгүй, урьдчилсан арга хэмжээ аваагүй байгаа нь байгалийн гэнэтийн осол аюулд өртөх, ард иргэдийн тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй байна.

7. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн иж бүрдэл дутуу байгааг бүрдүүлж, Хот байгуулалтын тухай хууль болон  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011оны 226 дугаар тушаалаар батлагдсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-ийн холбогдох заалт, шаардлагуудыг хангаж ажиллах нь зүйтэй.           

8. Дорнод аймгийн Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж батлуулаагүй байхад үйлдвэрийн бүсэд нийтийн орон сууцны барилгууд болон Техник сэтгэлгээний төв, Сургалтын төв барихаар төлөвлөсөн газарт “Чандмань тал” орон сууцны хороолол баригдаж байгаа нь тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж  байна.

9. Хяналт  шалгалтаар барилга угсралтын ажилд зураг төслийн шаардлага хангаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй материал хэрэглэсэн, бетон зуурмагаас дээж сорьц авдаггүй, үндсэн бүтээцийн бетоны бат бэхийг лабораториор шинжлүүлдэггүй зэрэг зөрчил илэрсэн нь аймаг, орон нутагт бетоны бат бэхийг шинжлэх итгэмжлэгдсэн лаборатори байхгүйтэй холбоотой байна.

Мөн одоогийн ажиллаж байгаа итгэмжлэгдсэн лабораториуд нь арматурын химийн найрлагыг  болон импортын барилгын материалыг Монгол орны нөхцөлд тохирч байгаа эсэхийг бүрэн шинжилж үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байна.   

10. Аймаг орон нутагт барилгын материалын үйлдвэр хангалтгүйгээс чанарын баталгаажуулалтгүй, тохирлын гэрчилгээгүй, чанарын шаардлага хангаагүй материал, түүхий эд хэрэглэж байгаа нь барилгын чанарт нөлөөлж байна. Мөн барилгын ханын дүүргэгч болон холбогч материалуудыг Улаанбаатар хот, ойролцоох аймаг,  мөн БНХАУ-аас авч байгаа нь материалын үнэ, тээврийн зардал өсөхөд нөлөөлж, улмаар орон сууцны үнэ өсөхөд хүргэж байна.

11. Захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч зарим байгууллагууд дотоодын хяналтын системийг нэвтрүүлж ажиллаагүй, барилгын талбай дахь зохион байгуулалт, хөдөлмөр, эрүүл ахуйн  аюулгүй ажиллагаа хангагдаагүй байсан зэрэг нь барилгын ажлыг чанаргүй хийгдэх, улмаар осол гарах нөхцөлийг бүрдүүлж байна.

12. Төсөл хэрэгжүүлэгчид нь барилга байгууламжийн ажилд хийх захиалагчийн болон зохиогчийн хяналт, мөн барилгын ажлын чанар, аюулгүй байдалд хийх хяналтыг тухай бүр үр дүнтэй гүйцэтгэж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй.

13. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж  буй орон сууц болон ЗГ-ын 2011 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан инженерийн шугам сүлжээний ажлын чанар байдалд улсын хэмжээнд  иж бүрэн хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхэд, МХЕГ, Аймаг, нийслэлийн МХГ-уудад дэд бүтцийн чиглэлээр ажиллаж байгаа одоогийн бүтэц, бүрэлдэхүүн хүрэлцээгүй, мөн хяналт шалгалтын ажилд ашиглаж байгаа багаж, тоног төхөөрөмж хангалтгүй байна.

 

1.  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн эхний болон 2 дугаар ээлжинд хамрагдсан Улаанбаатар хотын 6 дүүрэг, 15 аймагт хэрэгжиж байгаа 66 төслийн 156 орон сууцны барилгад хяналт шалгалт хийж, 179 төрлийн зөрчил илрүүлж, улсын байцаагчийн 18 албан шаардлага, 4 дүгнэлт, 36 акт гарган хүргүүлж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагад 9530.8 мян. төгрөгийн шийтгэвэр ногдуулж барагдуулсан.

2. Шалгалтын явцад  Хот байгуулалтын, Барилгын, Эрчим хүчний тухай  хууль болон аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журмын талаар 870 инженер техникийн ажилтанд хууль эрх зүйн зөвлөгөө өгөв.          

3. Говьсүмбэр аймагт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тухай бүрд нь засуулах арга хэмжээг авч, “Ашиглаж байгаа барилгын дулаалгын системыг гаднаас нь хийж гүйцэтгэх ажлын технологийн заавар БНбД 23-101-23, “Дотоодын хяналт шалгалт” , “Барилгын ажилд түгээмэл хэрэглэгдэх норм, дүрэм, стандарт” гэсэн сэдвээр  мэргэжлийн  зөвөлгөө өгч ажилласан байна.

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.