ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

НҮҮР ХУУДАС
Хил, хорио цээрийн хяналтанд орохдоо бүрдүүлэх баримт бичиг

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БНХАУ-Д ЭКСПОРТЛОХ МЭДҮҮЛЭГ ХЭРХЭН БЭЛДЭХ ТУХАЙ


    1. ЭКСПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

                         1. Мал, амьтан, ургамал, түүхий эд экспортлоход 

                         2. Хувийн хэрэгцээний зориулалтын мах гаргахад

                         3. Нохой, муур хилээр авч гарахад 

              2. ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

                         6. Ариутгалын бодис импортлох үед бүрдүүлэх баримт бичиг

                         7. Барилгын материал импортлох үед бүрдүүлэх баримт бичиг

                         8. Бүх төрлийн шатахуун импортлох үед бүрдүүлэх баримт бичиг

                         9. Химийн бордоо импортлох үед бүрдүүлэх баримт бичиг

                        10. Химийн хорт болон аюултай бодим импортлох үед бүрдүүлэх баримт бичиг

                        11. Тэсэрч дэлбэрэх бодис импортлох үед бүрдүүлэх баримт бичиг

              3. ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭХ МЭДЭГДЭЛ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичиг.

Цацрагийн үүсгүүр импортлох тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүр бүхий аппарат, төхөөрөмжтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийг сунгуулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт           

1. Каротажийн багаж ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

2. Мал эмнэлгийн рентген оношилгооны аппарат ажиллуулах зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

3. Рентген шинжилгээний тоног төхөөрөмж ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

4. Рентген аппарат ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

5. Рентген флюоресценцийн шинжилгээний тоног төхөөрөмж ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

6. Туяа эмчилгээний үүсгүүрийн ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

7. Үйлдвэрийн рентген радиографийн үүсгүүр ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

8. Цөмийн онош зүйн үүсгүүрийн ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

9. Цөмийн хэмжүүр ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

10. Эмнэлгийн эмчилгээ, оношилгоонд ашиглах цацрагийн үүсгүүр импортлох зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

11. Цацрагийн үүсгүүр импортлох зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

12. Рентген хяналтын тоног төхөөрөмж импортлох зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт

Тэсэлгээний ажил үйлчилгээний хяналтын хуудас авахад шаардагдах бүрдүүлэх материал
  1. Ашигт малтмалын болон зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байна.
  2. Тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байна.
  3. Тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах гэрээ, албан хүсэлттэй байна.
  4. Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн батлагдсан /Зохих байгууллагаар/уулын болон хайгуулын ажлын төлөвлөгөө, зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил хийх батлагдсан ТЭЗҮ -тэй байна.
  5. Зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил хийх тусгай зөвшөөрөл, батлагдсан зураг төсөл, ТЭЗҮ -тэй байна
  6. "Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийн шаардлагад нийцсэн батлагдсан тэсэлгээний ажлын паспорттай байна.
  7. Тэсрэх материалын зориулалтын агуулахтай байна.
  8. Тэсрэх материалын зориулалтын агуулах нь галт зэвсэг бүхий үндсэн буюу гэрээт харуул хамгаалалттай байна.
  9. Тэсэлгээний ажил гүйцэтгэх удирдагч, тэсэлгээчин, нярав доорхи шаардлага хангасан байна.

Үүнд: Ажилд толилсон тушаал, диплом, тэсэлгээчний үнэмлэх, иргэний үнэмлэх.

  1. Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын газрын гэрээ, гэрчилгээ, аюулгүйн бүс тогтоож байнгын үйл ажиллагаанд хүлээн авсан улсын комиссын акттай байна.
  2. Тэсэлгээний ажлын удирдагч, тэсэлгээчин, нярав тэсэлгээний хуулийн 19.1-ийн дагуу аль нэг даатгалын байгууллагад заавал даатгуулсан байна.
  3. Тэсэлгээний ажил хийлгэж буй ААН-ийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт зөрчилгүй байгаа эсэх.
  4. Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийж буй ААН-ийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт зөрчилгүй байгаа эсэх.
  5. Шаардлагатай тохиолдолд нэмж бүрдүүлэх бусад нэмэлт материал.
Ашигт малтмалын ордын ашиглах лиценз эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тухайн орд уурхайн обьект дээр байх ёстой бичиг баримтын жагсаалт

Аж ахуйн нэгжийн гэрчилгээ (хуулбар)

  1. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл
  2. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт
  3. Орд ашиглах ТЭЗҮ

5.Ашигт малтмалын нөөцийг улсын бүртгэлд авсан ЭБЗ-ийн хурлын протокол

  1. Нөөц бодсон геологийн дэвсгэр зураг
  2. Үнэт металл олборлолтын журнал

8.Ашиглалтын үеийн геологи, маркшейдерийн бичиг баримт

  1. Сар улирлын гүйцэтгэлийн мэдээ

10.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн баримт

11.Төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи хайгуулын зардлыг улсын төсөвт нөхөн төлөх гэрээ төлсөн тухай баримт

  1. 12. Ажлын нарядын дэвтэр
  2. 13. Аваар устгах төлөвлөгөө
  3. 14. Тэсэлгээний ажил явуулах зөвшөөрөл
  4. 15. Өрөмдлөг тэсэлгээний ажлын паспорт

16.Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа сургалтын бүртгэл

17.Өнгөрсөн жилийн уулын ажлын гүйцэтгэл тайлан

  1. 18. Ашиглаж дууссан блок хаасан тухай акт

19.Технологийн баяжуулалтын үеийн алдагдал хаягдлыг өөрсдөө болон хяналтын байгууллагын тогтоосон тайлан, хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

  1. 20. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө

21.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ

  1. 22. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажлын 50 хувийг төлсөн, барьцаалсан баримт
  2. 23. Нөхөн сэргээлт хийсэн талбайг сум орон нутагт хүлээлгэн өгсөн акт
  3. 24. Газар, ус ашиглах гэрээ болон төлбөр төлсөн тухай баримт
  4. 25. Уурхайн эдэлбэрийн шав тэмдэг тавиулсан акт
  5. 26. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөх эрхийг хөндсөн бүх төрлийн гэрээ хэлцэл
  6. 27. Тухайн орон нутгаас ажиллаж буй хүмүүсийн судалгаа

28.Урьд нь мэргэжлийн хяналтын байгууллагуудын улсын байцаагч нараас тавьсан албан шаардлага

29.Тухайн жилийн батлагдсан уулын ажлын төлөвлөгөө

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

11 дүгээр зүйл. Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

11.1.6.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих;

11.3.Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ.

35 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг

35.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл энэ хуулийн 66.1.4-т заасан хариуцлага хүлээнэ.

  • дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах

37.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ.

  • дугаар зүйл. Мэдээ, тайлан гаргах

48.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ:

48.1.1.хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор;

48.1.2.хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

48.2.Энэ хуулийн 48.1.2-т заасан тайланд тухайн талбайд хийгдсэн тойм судалгаа, геофизик, геохими, өрөмдлөг болон бусад бүх төрлийн ажлын тоо хэмжээ, өртөг, зардал, ажиллах хүчтэй холбогдсон мэдээ, түүнчлэн хайгуулын ажлын үр дүн, тухайн талбайд хийгдсэн ажлын зургийг хавсаргах бөгөөд түүнийг улсын геодезийн зураглалын тулгуур сүлжээтэй холбосон байна.

48.5.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ, тайланг шаардах эрхтэй.

64 дүгээр зүйл. Төрийн байгууллагад гомдол гаргах

64.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно.

66 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

66.1.Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд дараахь хариуцлага хүлээлгэнэ:

66.1.2.энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, төлөвлөгөө, ашиглалтын үйл ажиллагааны тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

66.1.4.энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

66.1.5. ашигт малтмал эрэх, хайх, ашиглах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

66.1.8.хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

Зайлшгүй шаардлагын үүднээс шалгах материалууд:

АМТХуулийн 66.1.2-т заасны дагуу зарим нэг баримт материалыг үзнэ. Үүнд:

  • Эрлийн маршрут-хээрийн тэмдэглэлийн дэвтэр
  • Суваг малталт–суваг малталтын баримтжуулалт
  • Урьд оны тайлан, төлөвлөгөө
  • Байгаль орчны төлөвлөгөө
  • Талбайн давхцал байгаа эсэх
  • ОҮИТБС-н тайлан өгсөн эсэх
  • Археологи, палеонтлогийн ажил хийлгэсэн эсэх.

Please publish modules in offcanvas position.

Скачать шаблоны для joomla 3.4.