ЗӨВЛӨМЖҮҮД

Эрсдэлийг бууруулах зөвлөмжүүд

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАДГАЛАХ ХУГАЦАА, НӨХЦӨЛ
Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний стандартад тусгагдсан хадгалалтын хугацаа, нөхцлүүд:
  • Талх – ариун цэвэр, аюулгүй байдлын шаардлага хангасан нөхцөлд 0.4 кг ба түүнээс дээш жинтэй талхыг 48 цаг, 0.4 кг-с доош жинтэй талхыг 72 цаг;
  • Жигнэлтийн гурилан бүтээгдэхүүн – хуурай, цэвэр, хортон мэрэгчгүй, 75%-с ихгүй харьцангүй чийглэгтэй, +10-с +250С температуртай байранд шалнаас хөндийрүүлсэн тавиур дээр дулаалгын төхөөрөмжөөс 0.7 метрээс ойргүй зайд хөөлгөгчгүй буюу химийн хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 14 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 21 хоног /15 ба түүнээс дээш хувийн тослог агуулсан/, биологийн хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 5 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 7 хоног;
  • Чаналгын гурилан бүтээгдэхүүн – Боорцог – биологийн хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 7 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 10 хоног, химийн хөөлгөгчтэй буюу хөөлгөгчгүй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 15 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг /16 ба түүнээс дээш хувийн тослог агуулсан/ 30 хоног, ургамлын тосонд чанасан бүтэгдэхүүнийг 15 хоног;
  • Чаналгын гурилан бүтээгдэхүүн – Амтлаг боов – энгийн орцтой мушгиаг 7 хоног, баялаг орцтой мушгиаг 14 хоног, маахуур, мааюурыг 14 хоног, танзуурыг 18 хоног;
  • Хэрчсэн гурил – 65%-с ихгүй агаарын харьцангүй чийглэгтэй, 60С-100С температурт энгийн орцтой хэрчсэн гурилыг 3-с ихгүй, өндөгтэй хэрчсэн гурилыг 1-с ихгүй хоног;
  • Бялуун төрлийн бүтээгдэхүүн – Цөцгийн кремтэй бүтээгдэхүүнийг 0-оос +60С температуртай агуулах буюу хөргөх төхөөрөмжид 36 цаг, уургийн буюу жимс жимсгэний джемтэй бүтээгдэхүүнийг 72 цаг, өрмөнцөрөн суурьтай кремээр чимэглээгүй бүтээгдэхүүнийг 150С-210С температуртай 75%-с ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд 2 сар; Жигнэмэгийг 3 сар, өрмөнцөрийг 2 сар;
  • Гоймон - хортон мэрэгчгүй, цэвэр, хуурай, +300С-ээс ихгүй температурт, 75%-с дээшгүй агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад шалнаас 20 см-ийн өндөрт, хананаас 50 см-ийн зайд хөндий, нарийн, туузан, дүрслэг гоймонг 1 жил, савхан гоймонг 1 сар;
  • Зөөлөн чихэр – Хуурай, цэвэр, агааржуулалт сайтай, гаднын үнэргүй, хортон мэрэгчгүй, 75%-с ихгүй агаарын харьцангүй чийглэгтэй, 150С-210С температуртай, нарны шууд тусгалаас хамгаалсан агуулахад шоколадан өнгөлгөөтэй, ширхэгчлэн боосон чихрийг 4 сар, ширхэгчлэн боогоогүй чихрийг 3 сар, шоколадан өнгөлгөөтэй жимс, жимсгэнэ, жимс-цэлцэгнүүртэй зөөлөн чихрийг 10 сар, өнгөлгөөгүй ширхэгчлэн боосон чихрийг 1.5 сар;
  • Хатуу чихэр – жимсэн, лаагуун, зөгийн балтай чөмөгтэй, цул хатуу чихрийг 6 сар, тос, элсэн чихрийн холимог чөмөгтэй хатуу чихэр, сүүтэй, дарстай, нийлэг хальсан уутанд жижиглэн савласан чихрийг 3 сар, шоколадан өнгөлгөөтэй буюу шоколадан чөмөгтэй чихрийг 4 сар;
  • Бүржмэл чихэр – 180С-ээс ихгүй температуртай агуулахад 3 сар хүртэл;
  • Төрөл бүрийн ундны сүүг 4-80С температуртай агуулахад халааж ариутгасан бол 3 хоног, ариутгасан бол 14 хоног, хэт өндөр хэмээр ариутгасан полиэтилен ууттайг 14 хоног, тетрапак савлагаатайг 180 хоног;
  • Үндэсний уламжлалт аргаар бэлтгэсэн тослог цагаан идээг +50С-ээс ихгүй температуртай нөхцөлд 6 сараас илүүгүй хугацаагаар хадгална. Харин үйлдвэрийн аргаар боловсруулсан цөцгий, зөөхийг +100С-ээс ихгүй температуртай, 85-90%-ийн харьцангуй чийглэгтэй агуулахад 72 цагаас илүүгүй, цөцгийн тосыг -17-200С-ийн температуртай 70-80%-ийн агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад 3 сар хүртэл;
  • Эсэг цагаан идээг /тараг/ +100С-ээс ихгүй температурт 72 цагаас илүүгүй;
  • Уураглаг цагаан идээг 0-40С температуртай 75-80%-ийн агаарын харьцангуй чийглэгтэй нөхцөлд хатуу бяслагийг 8 сараас 1 жил, зөөлөн бяслагийг 2-6 сар, хайлмал бяслагийг 2 сараас илүүгүй, ааруул, ээзгийг 3-5 сар, ээдэмийг 3 хоног хүртэл, аарц, аарцан бүтээгдэхүүнийг +100С-ээс ихгүй температурт 72 цаг, 00С-ээс ихгүй температурт 3-5 сар;
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАЯГ ШОШГЫН МЭДЭЭЛЭЛ

Хүнсний сав, баглаа, боодлын шошгод тавих ерөнхий шаардлагыг стандартаар тогтоосон байдаг бөгөөд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний сав баглаа боодлын стандартыг мөрдөж ажилласнаар иргэд хүнсний бүтээгдэхүүний талаар тухайн бүтээгдэхүүний хаяг шошгоос үнэн зөв мэдээлэл авах ач холбогдолтой юм.

Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошго нь дараах мэдээллийг багтаана. Үүнд:

- Хүнсний бүтээгдэхүүний нэр

- Бүтээгдэхүүний стандартын дугаар

-Бүтээгдэхүүний найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт

- Хүнсний нэмэлт хэрэглэсэн бол олон улсын Е тэмдэглэгээний код

- Цэвэр, бохир жин

- Үйлдвэрлэгчийн нэр, хаяг

-Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа

- Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл

- Хүнсийг зөв хэрэглэхийг нийтэд мэдээлэх зорилгоор хэрэглэх зааврыг шошго дээр товч, тодорхой бичнэ.

- Бүтээгдэхүүний тэжээллэг болон илчлэг чанар

- Бүтээгдэхүүн “Үндэсний тохирлын тэмдэг” авсан бол түүний тэмдэглэгээ

Хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв уншиж сурах нь танд болон таны гэр бүлд ямар ач холбогдолтой вэ?

-Хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанарын талаар мэдээлэл авна.

-Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг мэдсэнээр тухайн бүтээгдэхүүнээс өөрийн болон гэр бүлийнхээ хоол тэжээлийн хэрэгцээнд тохируулан хэрэглэнэ.

-Бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацааг мэдсэнээр гэр бүлийнхээ хэрэгцээнд шинэ, чанартай бүтээгдэхүүн зөв сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.

- Хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан зөв сонгон хэрэглэснээр таргалалт, зүрх судас болон хоол боловсруулах тогтолцоо, бодисын солилцооны өвчинд өртөхгүй байж чадна.

Шошгоны мэдээллийг хэрхэн ашиглах вэ?

1. “Найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт” хэсгээс та бүтээгдэхүүний найрлаганд орсон бүх бодисын жагсаалттай танилцана.

2. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа нь 2 янзаар бичигддэг.

- Хэрэв 2 хугацаа бичигдсэн байвал эхнийх нь үйлдвэрлэсэн, дараагийнх нь хадгалалт дуусах хугацаа байна.

- Хэрэв зөвхөн 1 хугацаа бичигдсэн байвал энэ нь үйлдвэрлэсэн хугацаа бөгөөд энэ тохиолдолд хадгалах хугацаа давхар бичигдсэн байна.

3. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, мэдрэхүйн үнэлэмжийг сайжруулах, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор төрөл бүрийн хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. Хүнсний нэмэлт бодисууд нь стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд хор нөлөөгүй ба хэтэрвэл хурц болон архаг хордлого, үр хөврөлийн гаж хөгжил, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг үр дагавартай байж болно.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээгээр дараах байдлаар ангилжээ. Үүнд:

- Е 100 дээш – будагч бодис

- Е 200 дээш – нөөшлөгч бодис

- Е 300 дээш – үл исэлдүүлэгч бодис

- Е 400 дээш – тогтворжуулагч бодис

- Е 450 дээш – тос

- Е 500 дээш – хүчлийг саармагжуулах бодис

- Е 600 дээш – амт, үнэрийг нэмэгдүүлэгч бодис

- Е 700 дээш – нөөц индекс

- Е 900 дээш – үл хөөсрүүлэгч бодис

- Е 1000 дээш – өнгөлөгч агент

Ихэнхи хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж, судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөөүүсэх тохиолдол цөөнгүй гардаг байна.

ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүнийбие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ. Үүнд:

- Сэжигтэй – Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477

- Аюултай – Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637

- Маш аюултай – Е 123, 510, 513, 527

- Хориотой – Е 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152

- Хавдар үүсгэх – Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954

- Тууралт өгөх – Е 312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907

- Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх – Е 154, 626-635

Хүнсний нэмэлтийн Е тэмдэглэгээг мэдсэнээр та эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

ХҮНСНИЙ НЭМЭЛТ- “Е” тэмдэглэгээ

Хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, биет байдлыг сайжруулах, сийрэгжүүлэх, хадгалах хугацаагуртасгах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисуудыг хүнсний нэмэлт гэдэг.

Хүнсний үйлдвэрлэлд хүчил, бөөгнөрлийг сааруулагч, хөөс намдаагч, үл исэлдүүлэгч, дүүргэгчид, өнгө хадгалагч, цийдмэгжүүлэгч бодисууд, цийдмэгжүүлэгч давсууд, нягтруулагчид, амт, үнэрийг сайжруулагч, хөөсрүүлэгч, цэлцгий үүсгэгч, чийг хадгалагч, нөөшлөгч, хий үүсгэгч, сийрэгжүүлэгч, тогтворжуулагч, өтгөрүүлэгч гэх мэт олон төрлийн хүнсний нэмэлтийг ашигладаг.

Хэрэв хүнсний бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт ашигласан бол шошгонд “Е” тэмдэглэгээ хийж, үйлчлэх нөлөөллийг тэмдэглэх ёстой. Хүнсний нэмэлтүүдийн тун хэмжээг хэтрүүлэх, буруу хадгалах нь хүнс бохирдох, улмаар хүн хордоход хүргэж болно. Хүнсний нэмэлтийг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй андуурч ташаа ойлгох явдал хүн амын дунд түгээмэл байдаг. Хүнсний бүтээгдэхүүний хаяглалтад хэрэглэж байгаа “Е” индекс гэдэг нь хэрэглэгчдэд тухайн хүнсний бүтээгдэхүүний орцод агуулагдаж буй нэмэлт бодисын төрлийг заасан мэдээлэл юм.

Үүнд:

Е-100- будагч бодис

Е-200- ердийн нөхцөлд хадгалалтыг уртасгах нөөшлөгч бодисууд

Е-300- исэлдэлтийг удаашруулагч антиоксидантууд

Е-400- зохих бие бүтцийг хадгалах үүрэгтэй тогтворжуулагч бодисууд

Е-500- бүтээгдэхүүний тодорхой бүтэц бүрэлдэхүүнийг бий болгогч эмульгаторууд

Е-600- амт, үнэрийг хүчтэй болгох бодисууд

Е-700- Е-800- нөөц индексүүд

Е-900- хөөсний хэмжээг багасгах үүрэгтэй бодисууд

Е-1000- чихэр, жимсний шүүсний чихэрлэг амтыг хүчтэй болгогч ба өнгөлөгч бодисууд

Хэрэв тэдгээрээс хүний биед сөрөг нөлөө бүхий үйлчлэлтэй нэмэлт бодис агуулсан хүнсний зүйлийг урт хугацаагаар хэрэглэвэл харшил өгөх гэх мэт сөрөг үр дагавар агуулж болохыг “Е” тэмдэглэгээгээр хэрэглэгчдэд мэдээлсэн байдаг.

Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр тэмдэглэгдсэн “Е” индексийг ашиглан та өөртөө тохирох, үл тохирох хүнснийг сонгож хэрэглэхийг анхаарах ёстой.

ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДААЛЖ БУЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС БОЛГООМЖИЛ!

Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах явдал ихэссээр байна. Энэ нь хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас гадна таны эрүүл мэнд, амь насанд аюултай юм.

Үүнд:

1. Уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн болох мах, өндөг, кекс, рулет, бялуу, хиам, майонез зэрэг түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг хөргүүргүй ил задгай нөхцөлд борлуулж байвал;

2. Ил задгай худалдаалагдаж буй мал амьтны чанасан мах, хорхог, шорлог;

3. Айраг, квас, ундаа худалдаалах цэгүүд нь зориулалтын шилэн аяга угаах төхөөрөмжгүйгээс аягыг түмпэнтэй усанд зайлаад л үйлчилж байвал;

4. Жимс, хүнсний ногоо нь гэмтэж шалбарсан, зүсэгдсэн, хөгцөрсөн бол;

5. Сүү, айраг, таргийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд, зориулалтын бус тээврийн хэрэгслэлээр ил задгай mээвэрлэж, зориулалтын хутгуураар хутгаагүй, худалдан авагчийн савнаас эргүүлэн юүлэх, худалдан авагчийн савыг уг бүтээгдэхүүн дээр барьж савласан бол битгий худалдан аваарай.

ХҮНСЭЭ ХЭРХЭН АЮУЛГҮЙ ХАДГАЛАХ ВЭ?

Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг хөргөгчгүй нөхцөлд буруу хадгалж борлуулах буюу хоол бэлтгэх явцад эрүүл ахуйн горим алдагдсанаас хоол хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархах нөхцөлийг бүрдүүлдэг билээ. Иймд манай иргэд дараах зүйлүүдийг анхаарахыг сэрэмжлүүлж байна. Үүнд:

Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?

1.Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4 өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй

2.Илүү гарсан хоолоо жижиг савнуудад таслан хөргөгчинд хадгалах нь зүйтэй. Ингэснээр хоол түргэн хөрж, нян үржих боломж багасна. Хэрэв тасалгааны хэмд зуухан дээрээ дөрвөн цагаас илүү хугацаагаар байлгасан бол идэж болохгүй.

3.Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ бохирдохоос сэргийлж, тусгаарлан, болсон бүтээгдэхүүнийг дээд, түүхийг нь доод тавиур дээр халгалах нь зүйтэй. Мөн хөргөгчийг хэт дүүргэх нь ачааллыг ихэсгэж, хөргөх хэмийг багасгадаг гэдгийг анхаар

Хүнсээ хэрхэн аюулгүй хэрэглэх вэ?

1.Хоол идэхийн өмнө гараа сайтар савандан угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй.

2. Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байх.

3.Хоол, хүнс тань аюулгүй, тэжээллэг байхаас гадна, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс нэлээд их орсон байх шаардлагатай. Энэ нь таны биед зайлшгүй байх ёстой аминдэм, эрдэсийн эх үүсвэр болно.

4.Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх ч магадлалтай. Тиймээс хүүхдэд бүү уулга.

5.Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй.

6.Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болдог.

Хоол хүнсээ хэрхэн аюулгүй бэлтгэж, боловсруулах вэ?

1.Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгч нян агуулж байж болзошгүй тул, ийм бүтээгдэхүүнд хүрсэн тохиолдолд гараа заавал угаах хэрэгтэй. Хэрэв та гараа зүсэж, эсгэсэн бол хоол хийх үедээ гараа сайтар боох юм уу, эсвэл бээлий өмсөөрөй.

2.Гэрийн тэжээмэл амьтдыг хоол бэлтгэж байгаа газраас аль болохоор хол байлгах шаардлагатай. Эдгээр амьтдын шүлс, үс, арьс, баасаар дамжин шимэгч хорхой, болон бусад нянгаар хоол хүнс бохирдох аюултай.

3.Хоол бэлтгэдэг газраа ялаа, жоом зэрэг хортон шавьжгүй байлгахыг хичээгээрэй.

4.Амьтны гаралтай түүхий хүнсний бүтээгдэхүүнийг зүсэхэд хэрэглэх хутга, хэрчих мод зэрэг нь болсон хүнсний бүтээгдэхүүнийхээс тусдаа байх хэрэгтэй. Эсвэл халуун усаар сайтар угааж ариутгасны дараа хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл мах, ногоо, талх хэрчих мод тус тусдаа байх нь зүйтэй

5.Хоолны хэрэгслэл, сав суулгыг тогтмол цэвэр байлга.
6.Хоолоо хэт их биш хэмжээгээр бэлдэж, сайтар бол

Хүнсний бүтээгдэхүүнийг сонгох

Хүнсний бүтээгдэхүүнийг харах, үнэрлэх, амтлах, хүртэх мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад байдал, биет байдал, амт, үнэрийг сайтар шалгаж аваарай.

Тэмдэглэгээ

Үйлчлэх нөлөөлөл

Е102

Аю

Е103

ХэХо

Е104

Сэ

Е105

ХэХо

Е110

Аю

Е111

ХэХо

Е120

Аю

Е121

ХэХо

Е122

Сэ

Е123

Ма, Хэ Хо

Е124

Аю

Е125

ХэХо

Е126

ХэХо

Е127

Аю

Е129

Аю

Е130

ХэХо

Е131

Ха/ү

Е141

Сэ

Е142

Ха/ү

Е150

Сэ

Е151

Ар/х

Е152

ХэХо

Е153

Ха/ү

Е154

Г/ө, Д/и

Е155

Аю

Е160

Ар/х

Е171

Сэ

Е173

Сэ

Е180

Аю

Е201

Аю

Е210

Ха/ү

Е211

Ха/ү

Е212

Ха/ү

Е213

Ха/ү

Е214

Ха/ү

Е215

Ха/ү

Е216

Ха/ү

Е219

Ха/ү

Е220

Аю

Е222

Аю

Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн шалгах вэ?

Гадаад байдал:

Өнгө - /өнгөөөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгө байгаа эсэх

Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/

Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/

Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн эсэх /тунадас, булингар үүссэн эсэх/

Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/

Үнэр, амт:

Үнэр - /эвгүй үнэр байгаа эсэх/

Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/

Хүнсний бүтээгдэхүүний шошгын тухай

“Sell By” date буюу “Худалдаалах хугацаа” – дэлгүүр тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хэр удаан хугацаагаар зарж борлуулах ёстойг хэлж өгнө. Та уг хугацааг дуусахаас өмнө худалдаж авах ёстой.

“Use-By” date буюу “Хэрэглэх хугацаа”- тухайн бүтээгдэхүүнийг чанар сайтай байхад нь хэрэглэх хамгийн сүүлчийн өдрийг заана.

“Coded dates буюу кодолсон хугацаа” – Үйлдвэрлэгчийн тавьсан савлагааны дугаар.

Хэрэв бүтээгдэхүүнд хугацаа тавигдаагүй бол түргэн муудах шууд идэж хэрэглэх хүнсийг худалдаж авсны дараа шууд, эсвэл тагийг онгойлгосноос хойш 3-5 өдрийн дотор хэрэглэх хэрэгтэй.

Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад та юу анхаарах вэ?

1.Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах

2.Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах

3.Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх

4.Хөлдөөсөн, хөргөөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх

ХЭРЭВ ...
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
- Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн;
- Лаазласан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал;
- Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон;
- Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал;
- Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал;
- Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
- Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөөболон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.

Please publish modules in offcanvas position.

Скачать шаблоны для joomla 3.4.